Чанар Аюулгүй Байдлын Зөвлөх Э.Батцэцэг

  • Home
  • Serbia
  • Ub
  • Чанар Аюулгүй Байдлын Зөвлөх Э.Батцэцэг

Чанар Аюулгүй Байдлын Зөвлөх Э.Батцэцэг Сургалт болон Зөвлөх үйлчилгээ

10/08/2026

01/08/2026

Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн ХАЯГДАЛ УС-нд дараах бохирдуулагч бодисууд:

рН: 6 – 8.5
Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч:1000 – 4000 мг/л
Химийн хэрэгцээт хүчилтөрөгч: 2000 – 8000 мг/л
Умбуур бодис: 500 – 4000 мг/л
Нийт азот: 30 – 200 мг/л
Нийт фосфор: 5 – 30 мг/л
Өөх тос: 50 – 500 мг/л хэмжээтэйгээр агуулагдаж байдаг.

23/07/2026

📢 Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/215 дугаар тушаалаар “Ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах журам” шинэчлэн батлагдаж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулсан байна.

Өмнө мөрдөж байсан Эрүүл мэндийн сайдын 2014 оны А/340 дугаар тушаал хүчингүй болсон.

Шинэ тушаалаар дараах баримт бичгийг баталсан. Үүнд:
✅ Ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах журам
✅ Ажилтны эрүүл мэндийн үзлэгийн хуудас, асуумжийн маягт
✅ Хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалтад ажилтны мэдээллийг ашиглах таниулсан зөвшөөрлийн хуудас
✅ Ажилтны эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулахад мөрдөх лавлагаа

19/07/2026

ӨӨДРӨГ ЯВАХ 25 ЗАРЧИМ.

1. Сэтгэлийн их тэнхээтэй яв.

2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий.
Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.

3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт.
Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.

4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.

5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.

6. Yгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.

7. Өөрийгээ битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.

8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.

9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.

10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.

11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Yе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.

12. Yнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.

13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Yүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгээ зоригжуулж бай.

14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод.
Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж бай.

15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.

16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.

17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.

18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.

19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.

20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.

21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.

22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.

23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгээ магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал

24. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.

25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

16/07/2026
🇨🇳 My Trip to Manzhouli, China with My Colleagues ✈️✨ ⭐🇨🇳 我和同事一起去中国满洲里旅行。 ✈️✨美好的回忆,愉快的旅程!❤️
10/07/2026

🇨🇳 My Trip to Manzhouli, China with My Colleagues ✈️✨ ⭐

🇨🇳 我和同事一起去中国满洲里旅行。 ✈️✨

美好的回忆,愉快的旅程!❤️

20/06/2026

#Чанар

09/06/2026

Монгол Улсад Газрын тосны салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан “Газрын тос-2026” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн ###II бага хурал 2026 оны 05 дуга...

Address

Ub

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Чанар Аюулгүй Байдлын Зөвлөх Э.Батцэцэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category