Амьдралд хэрэг болх зүйлс

  • Home
  • Амьдралд хэрэг болх зүйлс

Амьдралд хэрэг болх зүйлс Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Амьдралд хэрэг болх зүйлс, Grocers, .

02/04/2026

Солонгосын хил дээр хүмүүс Иммигрэйшний ажилтны асуусан ойр зуурын асуултанд хариулахдаа сандарч тэвдээд түүнээсээ болж арын өрөөрүү орон илүү шалгагдах болон хил дээрээс буцаагдаж байгаа болохоор жоохон ч гэсэн тус болох үүднээс түгээмэл асуух асуултанд хэрхэн хариулах талаар орууллаа. Амжилт.

여권 보여주세요 /ёо гүон пуёо жүсэ юу/ - Гадаад пасспортоо харуулна уу?
-네, 여기 있습니다 /нэ, ёоги иссимнида/ -за, энд байна

당신의 여행 목적은 무엇입니까? /таншинэ ёо хэн мугжогын мүошим нигга/ - Таны аялалын зорилго юу вэ?
- 관광을 위해 왔어요 /куангуаныль үихэ вассо юу/ - Аялах зорилготой ирсэн

얼마나 오래 계실거에요? /ольмана урэ кешил гоэ юу/ - Хэр удаан хугацаанд байх вэ?
- 7일 동안 있을거에요. /чириль тун ань иссил гоэ юу/ -7 хоногийн турш байна

귀국표를 가지고 있나요? /кви гүг пюу рыль кажигу инна юу/ -Буцах билетээ авч явж байгаа юу?
- 네, 여기 있습니다. /нэ, ёоги иссимнида/ Тиймээ, энд байна

한국에 친척이 있습니까? /хангүгэ чинчоги иссимнигга/ - Солонгост төрөл садан нь байгаа юу?
-네 있습니다./ нэ, иссимнида/ - Тиймээ, байгаа
- 아니요, 없습니다 /ани юу обсимнида/ - Үгүй ээ, байхгүй ээ

방문하는 동안 어디에 있을겁니까? /панмүнь ханын тун ань оди э иссил гомнигга/ -айлчлах хугацааны туршид хаана байх вэ?
-서울에 있는 호텔에서 있을 예정입니다 /сөүрэ иннын хутэрэсо иссиль еэжон имнида/ - Сөүлд байрлах зочид буудалд байрлах бодолтой байгаа

호텔 예약증이 있나요? /Хутэл еэ яг жыни инна юу/ -Зочид буудлын захиалгын хуудас байгаа юу?
- 네 여기 있습니다 /нэ, ёоги иссимнида/ - Тиймээ, энд байна

여행 일정을 좀 보여주세요 /ёо хэн илжоныл жум пуёо жүсэ юу/ -Аялалын төлөвлөгөөгөө харуулна уу?
-여기 있습니다 /ёоги иссимнида/ - за энд байна

돈을 얼마나 가지고 있나요? /туныл ольмана кажигу инна юу/ -Хэр их мөнгө авч явж байгаа вэ?
- 백오십만원 가지고 있습니다. /пэг у шиб ман вон кажигу иссимнида/ - 1,500,000 вон авч явж байгаа

한국에 연락 가능한 사람이 있습니까? хангүгэ ёллаг канынхан сарами иссимнигга - Солонгост холбоо барих боломжтой хүн байгаа юу?
-네, 여기 있습니다 /нэ, ёоги иссимнида/ -Тиймээ, энэ байна
-아니요, 없습니다 /ани юу обсимнида/ - Үгүй ээ, байхгүй ээ

처음 방문하시는 건가요? /чо ым панмүнь хашинын гонга юу/ - Анх удаа айлчлах гэж байгаа юу?
-네, 맞습니다. / нэ, массымнида/ -Тиймээ
- 아니요, 전에 방문한 적이 있어요 /ани юу, чонэ панмүнь хан жоги иссо юу/ -Үгүй ээ, өмнө нь ирж байсан удаа байгаа

즐거운 여행 되세요 чилго үн ёо хэн твэсэ юу -Та сайхан аялаарай

16/08/2025

Домын арга буюу аливаа зүйлийн утга учирын талаар товчхон бичжээ.

1.Өглөг буян хийхэд хармын бузар арилна гэж яарьдаг.
Монгол хүн дээж өргөл өргөхдөө толгой зулай онгорхой байх хэрэгтэй малгайгүй байх ёстой .
Өргөл буян хийхдээ малгай бүү тавь үхээрийн газарт харин малгай тавь гэдэг.
Өндөр дээдсүүд зулайд эрчим өгдөг учир.
хангайд зулай нээлттэй байх нь сайн харин харанхуйд малгай өмсөх ёстой.
2.Зул хүж бариж асаахад хүртэл учир бий утга учиргүй өдөр шөнөгүй зул асаах нь буян бас биш юм.
Гал, зул дээр маш их зүйл цугладаг учир сайн өдөр асаавал буян саар өдөр асаавал нүгэл болно.
3.Монгол хүн бүхэн ёсоо сайн мэддэг байх учиртай.
4.Хэншүү хярвасаар үйлддэг дом бас бий.
Хэншүү хярвас нь хүний биеийн хэр сэв хий баам дардаг ядаргаа тайлдаг.
Тоочвол олон ач тустай.
Толгой шийрний хэншүү,ясны хэншүү хөх хомоолны утаа зэргээр яадаргаа тайларч хий баам хөөдөг
хэншүүнд удаан сууж чадахгүй хүнийг хэр сэв ихтэй юм гэж таниж болно
5. Утаагаар дамжиж хийдэг ч дом бий. Уталга тавиад айл гэрийн муу эрчим арилдаг.Мөн төрсөн нутгийн хомоол ганга нь элдэв мууг зайлуулж биеийг ариутган цэвэрлэдэг.
Нөгөө талаараа архи дарс муу муухай сэвтэй газар тамхины утаанаас хүртэл авдаг наалддаг дэв сэв гэж бас бий.
Тиймээс хаана ямар утаа гаргах нь их чухал юм..
уталга ганга арц хомоол аргал нь эрт дээр үеэсээ хэрэглэж ирсэн том дом юмаа.
6.Сүүний өргөл дом нь хүнийг муу бүхнээс хаацайлдаг шидтэй.
Сүүн өргөл хийхдээ аяга тагшаа бэлхүүснээс дээш бариж. Цацалаар өргөх нь мянга мянган цацраг Дусал бүхний тоогоор буян дэлгэрүүлж.
үйлдсэн нүгэл байвал дундлаж Байдаг шидтэй юм бүх зүйл сүүнээс ихтэй учир айлд орохдоо хүртэл сүү барьж орох нь сайхан сэтгэлийг илтгэж байдаг.
7.Өнгөрсөн хүний хойноос буян үйлдэхдээ уйлж болохгүй мөн иргэж хургах нэхэл дагалтай үг хэлж болохгүй.
Сүнсийг нь амраах үг хэлж өргөвөл том тус буян болно.
8.Лусад өргөл хийхдээ санаатай болон санамсаргүй хийсэн бүхнийг минь өршөө гэж гэмшиж үнэн сэтгэл зүрхнээсээ хэлбэл догшин лус номхорч уярч болно.
Мөн идээ будаа бор цай өргөж болно.
Мод таривал лусад өгч буй хамгийн том өргөлд орно..
9.Айсан хүүхдийг ширгэлэхдээ биеийг нь утаад сүүг гангатай холиж буцалгаад ар нурууг нь арчина.
Мөн хар халзан туулай болгоод хөөг арилгахгүй 3 хонуулна.
10.Хүүхдийн сэвлэг үргээхдээ.
Архи дарс ууж болохгүй бяцхан хүүхдийн заяа төөрөг харлана хазайна гэж үздэг тул. Цагаан идээ болон сүүгээр ерөөж үргээх нь чухал. Өдөр судрыг сайн харж намрын цагт голдуу хийх нь нэн сайн юм. Нар буухаас өмнө ёс дуусах ёстой юм.
11.Галын дом ёс
Гал бол Хүн төрөлхтөн үүссэн цагаас л гал хамт явсан гэдэг.
Галын эзэн нь эр хүн
Галыг манах нь эм хүн гэдэг тиймээс галын хажууд хэрэлдэх. Архи уух галруу элдэв хог шороо үсний сэв хийж болохгүй сэвтэж догширох учир маш сайн дээдэлж хүндлэх ёстой.
Гал догширсон айлаас маш том гарз хохирол гардаг.
Хүнээр, малаар, ясаар гээд ихэд муу. Гал ариун байхад гадны нөлөө босгоор орохгүй айл өрх улам бадарч өөдөлдөг учир өөх тос өгч мөргөж хүндэлж явах хэрэгтэй.
12.Ядаргаа тайлах дом хонины тойгны ясыг дотор хий болон гүн ядаргаанд хэрэглэдэг.2литр усанд 3 тойгны яс хийн 1л болтол ширгээгээд халуун бүлээнээр нь ууна. Ширгэсэн шөлөндөө цэвэр ганганаас 3 чимх хийнэ хутгаад ууна. Салхи авалгүй 20 минут хэвтэж амарна.
13.Хэл амны хэрүүл уруул муу муухайг амандаа байнга хэлдэг хүний хэрэг үйл хэзээ ч бүтдэггүй юм. Байнга саадтай шийтгэлтэй байдаг. Үүнийг бол та өөрөө засах дом хийнэ.
14. Архины дэв архи их уудаг хүний сүр сүлд их доройтсон байдаг. Муу юм үргэлж дагаж отож явдаг тул гэр орон үр хүүхэд бүх зүйл сэвтдэг.
Биеэ сайн утах буян сайн үйлдэх төрсөн нутагруугаа өргөл сайн хийх, төрүүлж өсгөсөн ээж аавдаа үнэрлүүлэх, хань ижил үр хүүхдээсээ уучлалт гуйх зэргээр нөлөө арилж болдог.
Хар архины гор их тул хоолойгоор давуулж болохгүй.хэрэг төвөг аваар осол цаашлаад амь насаараа хүртэл хохирч дуусдаг тул ухаанаараа уух үгүйгээ удирдаж явбал зохистой юм.

Та бүхэндээ мэдэх зүйлээсээ товчхон хуваалцлаа.
Хүн бүхэн эрүүл энх хүсэл бүхэн нь биелэн дэлгэрэхийг ерөөе. Гэгээн үйлс нь бүтэмжтэй гэр бүл бүхэн жаргалтай байг.

ТАЙГЫН ХАР БҮРГЭД удган💯

09/08/2025

🧘‍♀️ Эрүүл аргаар аажим аажмаар турах 7 алхам
1. Өглөөний дадал
Сэрэнгүүтээ 1 аяга бүлээн ус уугаарай.
Дараа нь өлөн дээрээ агаарт 30 минут алхах нь бодисын солилцоог идэвхжүүлж, өдрийг эрч хүчтэй эхлүүлнэ.
2. Оройн тайвширсан алхалт
Унтахаас 1 цагийн өмнө гадаа 30 минут хөнгөн алхах нь өөхний шаталтыг дэмжиж, тайвшруулж, нойрыг сайжруулна.
3. Лемонтой ус
2 литр цэвэр усанд 2 цайны халбага лемоны шүүс хийгээд өдөржин жигд уугаарай.
👉 Шингэний дутагдлаас сэргийлж, биеэс хорт бодисыг гадагшлуулахад тусална.
4. Хүссэнээрээ идэж болох ногоо
Өлсөх үед:
• 🥒 Өргөст хэмх
• 🍅 Улаан лооль
• 🥕 Лууван
Эдгээр нь маш бага калортой хэрнээ амин дэм, эслэгээр баялаг тул ходоод дүүргэнэ, турахад маш сайн нөлөөтэй.
5. Эрс хориглох бүтээгдэхүүнүүд ❌
Доорх бүтээгдэхүүнийг огт хэрэглэхгүй:
• Сахар
• Цагаан гурил
• Бялуу, талх
• Цөцгий
• Жүүс, хийжүүлсэн ундаа
👉 Бүгд илүүдэл өөх хуримтлуулах хамгийн гол шалтгаанууд!
6. Дархлаа дэмжих нэмэлтүүд (supplements) 💊
• Vitamin D
• Zinc
• Vitamin B цогц
• Omega-3
👉 Дархлаа дэмжиж, ядаргаа тайлж, яс бэхжүүлнэ. Шарх эдгэрэлт, бодисын солилцоонд ч эерэгээр нөлөөлдөг.
7. Унтах хуваарийг тогтмолжуулах 😴
Өдөр бүр дор хаяж 8 цагийг тогтмол цагт унтаж амарч байгаарай.
👉 Амрах нь жингийн бууралтад чухал үүрэгтэй.

Эх сурвалж : Доктор Билгүүн

08/08/2025

Өглөөний захидал 아침편지

Цууны хэрэглээ – Хоол хийх ноу-хау

1. Хэт шорвог болсон хоолонд хэдэн дусал цуу нэмбэл шорвог амт нь багасна.
2. Будааг удаан хугацаанд хадгалах бол будаа агшаагч саванд будаа хийхээсээ өмнө 1-2 дусал цуу дусаагаарай.
3. Тавган дээр шингэсэн сонгины эсвэл сармисны үнэрийг цуугаар шингэлсэн усаар угаавал үнэр нь арилна.
4. Кимбаб зүсэхдээ хутгаа цуунд дүрж байгаад хэрчвэл хялбархан зүсэгддэг.
5. Өргөст хэмхний гашуун амтыг арилгахын тулд цуу шингэлсэн усанд хийж тавина.
6. Дасима (далайн байцаа)-г чанахдаа цуу хийсэн усанд дэвтээвэл өнгө нь тод болж, хялбархан зөөлөрнө.
7. Лён, үөн (ясны ногоо гэх мэт)-г чанахдаа цуу хийвэл гашуун амт нь арилж, өнгө нь цайвар болно.
8. Хатуу маханд цуу түрхээд 2~3 цаг тавивал зөөлөрдөг.
9. Өндөг чанахдаа 2~3 дусал цуу нэмбэл хагарахгүй сайхан чанагдана.
10. Шарах сараалжин дээр цуу түрхээд загас шарах үед наалдахгүй, цэвэрхэн шардаг.
11. Хааяа сэвтэж гундуурсан ногоог бага зэрэг цуу, элсэн чихэр хийсэн усанд хийвэл эргээд сэргэнэ.
12. Сармисыг цуунд дарж хэрэглэвэл үнэр нь дарагдана.
13. Жимс, хүнсний ногоог усаар хэд дахин угаасны дараа цуу шингэлсэн усанд 5-10 минут дэвтээгээд дахин угаавал пестицидээс айх хэрэггүй.
14. Хуучирсан будааны эвгүй үнэрийг арилгахын тулд угаах үед нь хэдэн дусал цуу нэмбэл болно.
15. Өндөгний шар зөөлөн хайрахдаа өндгөндөө маш бага хэмжээний цуу нэмбэл хайруулын тавган дээр жигд тархаж, урагдахгүй.
16. Жижиг дунг цууны хэдэн дусалтай усанд хийвэл шавар, элс нь бүгд гардаг.
17. Хэрэв кимчи бүрэн исээгүй бол кимчиний шөл (찌гэ) хийхдээ бараг болсны дараа 1/2 халбага цуу хийвэл исгэсэн кимчиний амт гарч, илүү амттай болдог.
18. Хоол хийх үед илүү гарсан хиам, зайдасыг огтолсон хэсэгт нь цуу түрхээд гялгар уутаар боовол ариутгалын нөлөөтэй бөгөөд амт нь өөрчлөгддөггүй.
19. Шарсан хоолны гуриланд (тосонд шарах бэлдмэл) цуу нэмбэл илүү хавай, шаржигнасан болдог.
Цуу – гал тогооны бяцхан ид шид! 🍽️

식초 활용법 - 요리 노하우

1. 지나치게 짠 음식에 식초를 몇 방울 넣으면 짠맛이 덜해진다.
2. 밥통의 밥을 오래 보존하려면 옮겨 담기 전에 밥통에 식초를 한 두방울 떨어뜨린다.
3. 도마에 밴 파 냄새나 손에서 나는 양파 냄새, 마늘 냄새는 식초를 탄 물로 씻으면 없어진다.
4. 김밥을 자를 때 식초에 칼을 담갔다 자르면 잘 잘라진다.
5. 오이의 쓴 맛을 빼려면 식초를 탄 물에 담가 둔다.
6. 다시마를 삶을 때 식초물에 담그면 색깔이 곱고 잘 무른다.
7. 연근, 우엉 등을 삶을 때 식초를 넣으면 아린 맛이 가시고 빛깔이 엷어진다.
8. 질긴 고기는 식초를 발라 2~3시간 두면 연해진다.
9. 식초를 서너방울 떨어뜨리면 달걀이 깨지지 않고 그대로 잘 삶아진다.
10. 석쇠에 식초를 바른 뒤 구우면 생선이 눌러 붙지 않고 깨끗하게 구워진다.
11. 시들은 야채는 물에 약간의 식초와 설탕을 탄 물에 담가 두면 싱싱해진다
12. 마늘은 식초에 재웠다가 사용하면 냄새가 나지 않는다.
13. 과일이나 채소를 흐르는 물에 몇 번 씻은 다음 식초 탄 물에 5~10분 정도 담갔다가 다시 씻으면 농약 걱정은 할 필요가 없다.
14. 묵은 쌀에 냄새를 없애려면 쌀을 씻을 때 식초 몇 방울을 떨어뜨리면 된다.
15. 계란지단 부칠 때 달걀에 식초를 아주 조금 넣고 부치면 프라이팬 위에서 잘 펴질 뿐만 아니라 찢어지지도 않는다.
16. 작은 조개는 식초를 2~3방울 정도 넣은 물에 조개를 넣어 두면 모래뿐만 아니라 갯벌의 흙까지 빠지게 된다.
17. 김치가 덜 익었을 경우 김치찌개를 할 땐 찌개가 거의 다 끓었을 때 식초를 1/2 큰술 넣어 준다. 그러면 식초의 신맛이 신 김치의 맛을 내줘 맛있는 찌개를 즐길 수 있다.
18. 요리하다 남은 햄과 소세지는 잘라낸 자리에 식초를 묻힌 뒤 랩으로 싸 두면 살균 효과도 있고 맛이 가지 않는다.
19. 튀김옷에 식초를 넣으면 더 바삭해진다.

17/04/2025

1. Өглөө бол өөртөө зарцуулах төгс цаг.
2. Амьдрал бол жонглёр юм. Хамгийн эцэст гартаа атгаж үлдэх ёстой бөмбөг нь эрүүл мэнд, гэр бүл.

3. Бид бүхэн нийтээрээ хөгжиж байж улс хөгжинө.

4. Хамгийн чухал хөрөнгө оруулалт бол өөрийгөө хөгжүүлэхэд гаргаж байгаа цаг хугацаа

5. Хамт олон бие биенийгээ сорьж, нөхөж, хурцалж чаддаг байвал илүү хэрэгтэй.

6. Амьдралаас пауз авахад сайн найз хэрэгтэй. Хүн найз нөхдөдөө цаг хугацаа заавал зарцуулах хэрэгтэй.
7. Би өглөө болгон сошиал хаягаараа хэний төрсөн өдөр болж байгааг харж, мэнд хүргэхийг боддог.

8. Бие биенийхээ үнэт зүйлийг хүлээн зөвшөөрч байж гэр бүл бүрэлддэг.
9. “Миний буруу” гэж хэлж сурах хэрэгтэй.
10. Хүүхдэдээ зарцуулсан цаг бол энэ дэлхий дээрх хамгийн өгөөж өндөртэй хөрөнгө оруулалт.
11. Мөрөөдөхөд юмыг ургуулан бодож, төсөөлөх чадвар чухал. Энэ чадварыг хүүхдүүддээ үлгэр уншиж өгснөөр бий болгож чадна.
12. Бусдаас юу хүсэж байгаагаа өөрийн биеэр үзүүл.
13. Хүнд хэцүү үеийг гарз багатай туулахад хобби тусалдаг.
14. Хөгжим бол сэтгэлийн хэл.
15. Хүсэж байгаа зүйлийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Зүгээр мөрөөдөөд сууж байхад ирдэг амжилт гэж байхгүй.
16. Өөрийнхөө зөв гэсэн бодлуудаа байнга сорьж байх хэрэгтэй. Юмс байнга өөрчлөгддөг.
17. “Comfort zone”-оосоо гарч бай. Ингэснээр илүү амжилт гаргах боломжтой.
18. Саад, бэрхшээлийг амжилтанд хүргэх зам, дохио гэж бодох хэрэгтэй.
19. Зовлон үзэх тусам сайн, муугийн хязгаар тэлдэг. Энэ хязгаар өргөн байх тусам аливаад илүү хүлээцтэй болж, уур уцаар холддог.
20. Сахилга бат бүх зүйлийн үндэс.
21. Ямар нэгэн асуудлыг шийдэж чадахгүй гацаад байвал хэсэг хугацаанд зөнд нь орхи. Шийдэл нь аяндаа гараад ирнэ.
22. Ахиж, дэвшихэд чамайг хөндлөнгөөс хараад бүтээлчээр зөвлөж чадах ментор чухал. Тэдний зөвлөгөөг чин сэтгэлээсээ хүлээж авах хэрэгтэй.
23. Бид нар өөрсдийгөө “хогийн сав” шиг боддог. “Гэдэс” номыг уншхад зүгээр шүү.
24. Байнга тордож, анхаарах ёстой зүйл бол эрүүл мэнд.
25. Том мөрөөдөлтэй бай. Гэхдээ үүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй, хийх хэрэгтэй. Зарим хүн хэтэрхий их мотиваци өгөх юм уншиж, сонсох гээд байдаг. Юу хийхээ мэдэж байгаа бол удаан бодоод хэрэггүй, Just do it. Хийх явцад шийдүүд нь гараад ирдэг.
26. Хүн муу байж болно. Заавал сайн, мундаг байх албагүй. Харин засарч, сайжирдаг л байх хэрэгтэй.

• copy

26/10/2024

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Амьдралд хэрэг болх зүйлс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Want your business to be the top-listed Grocery Store?

Share