24/05/2025
🏥БЭРХ ХОТЫН 192 ИРГЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН ИЖ БҮРЭН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА🚑
2025 оны 5-р сарын 24-ний өдөр Бэрх хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон тооны бус салбар зөвлөлийн урилгаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний баг зорилтот бүлгийн иргэд болон үзлэг шинжилгээнд хамрагдах хүсэлт гаргасан иргэдэд эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгөх ажлыг амжилттай зохион байгууллаа.
Шинжилгээ:
✅️Витамин D тодорхойлох
✅Хеликобактер
✅Үе мөч
✅Бруцеллёз
✅ДОХ, тэмбүүгийн шинжилгээ
✅Элэгний В, С вирусын маркер
✅Ясны сийрэгжилтийн оношилгоо
✅Зүрхний цахилгаан бичлэг (ЭКГ)
↪️ Эдгээр шинжилгээнд нийт 112 иргэн хамрагдсан байна.
Үзлэг:
✅️Нүдний үзлэг
✅Шүдний үзлэг
✅Сэтгэц болон мэдрэл
✅Чих, хамар, хоолой
✅Дотор
✅Сэргээн засах
✅Хүүхэд болон хүүхдийн мэдрэлийн эмчийн үзлэг
✅Арьс болон бэлгийн замын халдварт өвчний эмч
✅Мэс заслын эмчийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүллээ.
Үзлэгт:
👨👩👦Хөгжлийн бэрхшээлтэй иргэн: 93
🧘♀️Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд: 10
🛌Байнгын асаргаанд байдаг хэвтрийн ахмад:9
🧖♂️0-18 насны хүүхэд: 48
🎅Тэтгэврийн насны ахмад настан: 32
↪️ Нийт хамрагдсан иргэн: 192
ХЭХАХМэргэжилтэн Т.Энхбат, Бэрх хотын ХБИ-н салбар зөвлөлийн нарийн бичиг Б.Онон
нарын хүсэлтээр байнгын асаргаатай, ахмад настан болон зайлшгүй шаардлагатай иргэдийн гэрээр эмнэлгийн үзлэг шинжилгээ хийх хүсэлт гаргасан юм♿️
🔗Энэ хүсэлтийн дагуу үзлэг шинжилгээгээр👇
🏥 Бэрх хотын иргэн Д.Хүрэлбаатарыг хөдөлмөрийн чадвараа алдсан / группын заалттай өвчтөн /, М.Балтабек, Б. Мөнхбат нарыг томографын зураг авхуулж группын хурлаар орох шаардлагатайг онцоллоо🕛
Тус үзлэг, шинжилгээний арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон асаргаанд байдаг ахмад настнууд, хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, өвчнийг эрт илрүүлэх, зөвлөгөө өгөх зорилготой байв.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжиж ажилласан:
🇲🇳Хотын Захирагч Ч.Энхжавхлан
🇲🇳ЗАА-ны хамт олон
🇲🇳Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон оролцсон бүх эмч, мэргэжилтнүүдэд нийт хамт олонд болон
🙏Иргэн-С.Алтансүх, Батцэцэг
🙏Иргэн- Т.Шижир-эрдэнэ, Б.Сарансүх
🙏Иргэн- Н.Нямцэрэн
🙏Иргэн- Б.Содонцэцэг нартаа гүнээ
талархаж байгаагаа илэрхийлье 🎉
🪩 Мөн өдөрлөгийг зохион байгуулсан Бэрх хотын салбар зөвлөлийн Б.Онон, Ц.Уранцэцэг, Г.Алтанцэцэг, Т.Хатантуул, Б.Болормаа, Б.Арсланбаатар, Л.Ганчимэг, ХЭХАХ мэргэжилтэн Т.Энхбат нартаа гүн талархал илэрхийльё.
Бэрх Захирагчийн Ажлын Алба