18/08/2026
Чавга жимсний хатаамал, компот бас варьень хийлээ. Өмнөговь аймгийн Хүлэмжийн Цогцолборт жимсний олон төрлийн мод бут туршин ургуулж буй. Чавганы модны ургац түрүү жилийнхээс нэмэгджээ. Багахаэ жимс түүж 8 цаг давстай усанд сойж хонууллаа. Угаасан жимсээ зөөлөн гал дээр чанаж, эхний чаналтаас бага хэмжээний компот хийж, бяцарсан хэсгийг нь яснаас нь салгаж дахин жаахан чанаж варьень хийж туршлаа. Яснаас бүрэн салаагүй үлдсэн махлаг хэсгийг дахин цэвэрлэж миксердээд дуковт 75 градуст 5-6 цаг байлгаад ийм хатаасан жимс хийж үзлээ. Амт бол ванлий л байна.