Arimun Baby Food

Arimun Baby Food healthy food for children

Луувангийн цэвэр нухаш🥕🥕🥕
06/05/2026

Луувангийн цэвэр нухаш🥕🥕🥕

21/11/2025


Хүүхдээ хоолонд дуртай болгох нь 100% ээжийн хичээл зүтгэлээс хамаардаг шүү дээ. Ингэхдээ:
✅ 6 сар хүрч бор хоолонд ороход нь тухайн сард нь тохирсон танилцах ёстой жимс, ногоо, мах, үр тариаг нь танилцуулж өгөх. 6-10 сар хүртлээ хүүхэд бүх хүнсний зүйлстэй танилцаж дуусах ёстой байдаг.
Зарим 1 нас хүртэл хориглосон зүйлсээс бусдыг нь бүгдийг нь тохирсон сар сард нь танилцуулж идүүлэх. Бүх хүнстэй танилцаад идэж сурсан хүүхэд голохгүй иддэг болно. Харин идэх ёстой сард нь идүүлэхгүй байж байж байгаад ой гаргаад идүүлэх гэвэл идэхгүй дургүй байх жишээний. 6-10 сар хүртэл идсэн зүйлсдээ хүүхэд цаашид идэх дуртай болдог.
✅ Хоолны ширээ маш чухал. Тохирсон ширээгүй сууж сураагүй хүүхэд хоолоо тогтож сууж халбагдаж идэж сурахгүй ээ. Тиймээс 6 сартайгаас нь тохирсон хоолны ширээнд нь суулгаж сурах. Идэх бүрт нь хоолны ширээнд нь суулгаад байвал цаашид за хоолоо идээрэй гэхэд л ширээндээ сууна гэдэг болно. Сууж сурсан хүүхэд өөрөө халбагадаж идэж сурах нь хурдан.
Ихэнх ээжүүд хоолны ширээнд суулгаж сургаагүй араас нь хөөцөлдөөл амруу нь халбагдах гээв хөөцөлдөөд байдаг. Ингэж болохгүй ээ.
✅ Өглөөний цайг тогтмол өгөх. Өглөө ус тогтмол уулгаж сургах
✅14 хоногт огт давхцахгүйгээр төрөл бүрийн хоол хийж өгөх.
Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол гээд
✅ Хоол хооронд гээд боов, боорцог ээжүүд бариулаад байдаг. Аль болох гурилан бүтээгдэхүүн өгөхгүй байх хэрэгтэй.
✅ Булууны ясны шөл гэртээ өөрсдөө гаргаад бантан, шөлтэй хоолондоо бага багаар тогтмол хийж хэвших. Шөлтэй хоолондоо тал нь ус тал нь булууны шөл байхаар хийх. Гадуур зарагддаг савласан булууны шөл хэрэггүй шүү. Гэртээ өөрсдөө 6-8 цаг орчим буцалгах хэрэгтэй. Булууны ясаа махны захуудад очоод жижиглүүлээд авчихдаг шүү.
6 сартайгаас нь ингэж өгвөл яс шүд сайн ургана, дархлаа дэмжинэ. Мөн хоолны дуршил нэмэгдэнэ.
✅Хоолныхоо бэлдэцийг урдчилан бэлдээд авбал ээжид өөрт маш амар байдаг шүү. Пэйж дотор олон зургууд байгаа. Орж судлаарай.
✅ Хоолоо дан хар махаар хийхгүй бага зэрэг хонины сүүл хийж хэвшвэл сайн.
✅ Ус сайн уулгах. Уухгүй байвал халбагадаад, шиприздээд ч болтугай өгөх хэрэгтэй.
✅Д витаминыг тогтмол өгөх
✅Аяга, таваг, халбага сэрээг хүүхдэд тохирсон өнгө үзэмжтэй гоёмсог бас эрүүл чанартай байлгах хэрэгтэй.
Зарим ээжүүд өөрсдийн иддэг аягандаа өгөөд байдаг. Заавал тусад нь зориулсан хэрэгсэлтэй байх хэрэгтэй. Бидний иддэг шаазан аяга яг гангар шаазан л биш бол хар тугалганы орцтой тул шаазан аяга дэмий шүү. Бас бага насны хүүхдэд мөнгөн аяга аюултай. Мөнгөн аяганд мөнгөний ион гэж үүсдэг энэ нь хүүхдийн ходоодруу орвол өвчний эх үүсвэр болох аюултай.
316, 304 ган, BPA free силикон материалтай аяга таваг халбага сэрээнүүд хамгийн аюулгүй.

22/10/2025
Энэ хөлийн дүрлэг одоо ханиад томуутай үед маш их дэмтэй байх шүү! Хүүхдийг бас шөнө бөх унтахад тусална.Аймагт 88109537...
16/10/2024

Энэ хөлийн дүрлэг одоо ханиад томуутай үед маш их дэмтэй байх шүү! Хүүхдийг бас шөнө бөх унтахад тусална.
Аймагт 88109537 дугаараас яриад аваарай бэлэн зарж байна лээ шүү ээжүүдээ!🫶🫶🫶

12/10/2024

😇Ханиад хүрсэн, дархлаа унасан хүүхдийг шар тосоор эмчлэх аргууд😇:
• Бага насны хүүхэд нь Шөнө унтахгүй ханиалгаад байвал шар тосоор хоолой, ар нуруу уушгинд нь түрхээд халуун гараараа илж төөнөөд унтуулаарай.
• Ногоон нус гоожоод байвал хамрыг нь сайн гэгч нь цэвэрлэж байгаад цэвэр шар тос бүлээсгээд дусаагаарай. Учир нь шар тос үрэвсэл нян бактерийг устгадаг.
• Утлага хийхдээ заавал эм тариа гэлгүй содоор утаарай. Өдөрт 2 удаа утах бөгөөд 17 цагаас өмнө байвал тустай.
• Цээж нь цэртэй байвал чихэр өвс буцалгаад өдөрт 20-30 граммаар гурван удаа уулгаарай.
• Орой унтах үед шар тосоор хөлийн шилбэ, тавхай, гарын алга, нуруу үрж өгөх, мөн хамар, чихний омог, хүзүүний төвөнх шар тосоор тосолно.
• Өглөө сэрэнгүүт нь бүлээвтэр ус уулгаад тогшилт хийж байгаарай цэр нь суларна.
• Ханиаднаас сэргийлж хумс саримсыг жижиглээд жижигхэн шилэнд хийгээд дээрээс нь халуун шар тос хийж таглаад хонуулаарай. Маргаашаас нь элдэв тос бэлдмэлийн оронд хамарт нь түрхээрэй.🥰

🥦🥕🍅🌽🍆🥔Бяцхан үрсдээ ногоог нь зөв чанаж, жигнэж шим тэжээлийг нь алдагдуулахгүй өгөөрэй ээжүүдээ👩👼👶
08/10/2024

🥦🥕🍅🌽🍆🥔Бяцхан үрсдээ ногоог нь зөв чанаж, жигнэж шим тэжээлийг нь алдагдуулахгүй өгөөрэй ээжүүдээ👩👼👶

01/10/2024

Жүрж идэхдээ хальсыг нь зүгээр л хаячихдаг юм биш биз

Жүржний хальс нь жүржний зөөлөн эдээс 4 дахин их эслэгийн агууламжтай, полифенол буюу антиоксидантуудаар нэн баялаг. Антиоксидант чанар нь тосны исэлдэлтийг бууруулдаг ба үүнийг юу гэж ойлгож болох вэ гэхээр хөгшрөлтийг удаашруулна аа гээд энгийн ойлгочихвол зүгээр.

Чөлөөт радикал энэ тэрийг ойлгох жаахан төвөгтэй, төвөгтэй 😂

Жүржийн хальс нь хоолны, эмийн, тосны гэх мэт маш олон хэрэглээтэй. Өвөрмөц амтаараа хоолны чимэг болж байдаг, тогооч нар жүржийн хальсыг махан дээрээ үрж байхыг харсан байх.

Мөн өвөрмөц найрлагууд нь төрөл бүрийн эмийн үйлдвэрлэлийн түүхий эд болдог бол хальснаас нь жүржийн эфирийн тос ялган авч бактерийн эсрэг эм, угаалгын нунтагны анхилам үнэр гаргах, шүдний эмчилгээ гэх мэт маш өргөн хүрээнд хэрэглэдэг.

Жүржний хальс барьчихаад гарнаас үнэр нь салдаггүй нь энэхүү үнэрт эфирийн тостой холбоотой, хуушуур барьчихаад гараа үнэртэхээр хуушуурны үнэр салдаггүй шиг 😂

Манайхан бол хаа нэгтээ халаагуур дээрээ хальсыг нь тавьж үнэртүүлж байгаа харагддаг, бусдаар бол хэрэглэж мэдэхгүй дээ.

Нэг гоё жор байдаг даа. Солонгос жүржийн хальстай цай байдаг. Жүржийн хальсыг маш нимгэн хэрчээд зөгийн балтай холиод хэрэглэж болно, зөгийн балтай хольсон тул муудна гэж айлтгүй ээ.

Жүржийн хальс их алдартай, хатаамал хальснууд, хальсны нунтгууд хөөрхөн үнэтэй зарагдана шүү дээ. 100 гр жүржийн хальс л гэхэд 420 IU А аминдэм агуулдаг гэдэг багахан тоо биш шүү 🔥

Жүржээ идээд хальсаар нь хоол цайгаа амтлаад идчих 🤟

Хүнсний Инженер Оюунгэрэлийн ГАЛ-ОЧИР

Шар сүү байгаа шүү ээжүүдээ ирээд аваарай!!Шар сүүнд оруулах, айргаар биеийг нь шавших аргууд нь хүүхдийг маш сайн чийрэ...
08/09/2024

Шар сүү байгаа шүү ээжүүдээ ирээд аваарай!!

Шар сүүнд оруулах, айргаар биеийг нь шавших аргууд нь хүүхдийг маш сайн чийрэгжүүлж, ирэх өвлийг ханиад томуу багатай давах бэлтгэл бол яриангүй мөн гэдгийг админ нь өөрийн биеэр үр хүүхэд дээрээ мэдэрсэн тул Хусхан нь шар сүүгээр бяцхануудаа чийрэгжүүлэх үйлчилгээгээ зун бүр оруулдаг билээ✅

🦠🧫Ханиад томуу, өвчлөлүүд улирал харгалзахгүй бяцхан үрсийг нь маань дарлаж байгаа энэ цаг үед ядаж зундаа ч болов эмийн бус, 🇲🇳ардынхаа уламжлалт аргаар хайртай үрсийнхээ биеийг арчилж, дархлааг дэмжицгээе.

Шар сүүний ач тус маш их..,

Шар сүүний уураг дахь үл орлогдох амин хүчлийн агууламж нь махны уургаас илүү учир эмчилгээний болон гоо сайхны зориулалтай өндөр эрэлттэй бүтээгдэхүүн юм.
✅Кальцийн агууламж өндөр тул ясны сийрэгжилтээс сэргийлж, хүүхдийн өсөлтийг дэмждэг,
✅ Cүүн бүтээгдэхүүн хордлого тайлах ид шидтэй байдаг. Тэр дундаа шар сүүнд оруулах нь биеэс хорыг гадагшлуулдаг ба антибиотик гэх мэт эмийн хордлого, хорыг биеэс гадагшлуулах гайхалтай бүтээгдэхүүн юм.
✅Шар сүүний уураг нь хүний өвчин эсэргүүцэх чадлыг сэргээж батжуулдаг. Иймээс эмгэг хуучтай болон бага насны хүүхдэд зөөлөн амттай ээдмийн шар сүүг уулгах болон оруулж хэрэглэхэд дархлаа дэмжигддэг,
✅ Арьсны харшлын үед уух буюу биеэ шавшиж үс, нүүр гараа угааж хэрэглэдэг,
✅ Ууж хэрэглэхэд хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг,
✅Бодисын солилцоог дэмжиж, цусны эргэлтийг сайжруулна,
✅Шар сүүний уургийн өндөр агууламж нь булчингийн массыг дэмждэг тул спортын хүмүүс ууж болон шавшиж их хэрэглэдэг.

25/07/2024

#Дархлаагаа дэмжээрэй👍🏻👍🏻
Ээжүүд маань Амттай сайхан шөл гаргахдаа бэлдэж хөрөөдсөн ясаа хүйтэн усанд 4-5н цаг дэвтээж усаа асгаад ахин ус хийж зөөлөн гал дээр буцалгана. Эхний буцалсан шөлөө асгаж дахин зөөлөн гал дээр 6н цагаас дээш цаг буцалгаж Саарал шөл гаргана. Шөлны тосыг бага багаар хамж авж болно. Шөлөө гаргаж хөлдөөж жижиглээд Шөлтэй хоол болон Бантан мөн Бяцхан үрсээ Шөлөндөө оруулж #Улайлт нуралтаас сэргийлж тослог болгож #Хүүхдийнхээдархлааг дэмжээрэй 👶

30/05/2024

Эцэг эхчүүдэд сануулга ... !!!
Хүүхдүүддээ шарсан тахиа, шарсан төмс, бургер, чипс, гахайн мах, газтай ундаа, бэлэн хоол…гоймон өгөхөө болиоч ээ!!!
Хүүхдийн ходоодны шарх, хавдар арай л дэндүү боллоо! Эмч нар сануулаад байхад л! Эмнэлгийн ачаалал дийлдэхээ байлаа!
Дээрээс нь тахиа гахайны мах эсэнд нь нөлөөлөөд байна шүү гэж мөн ч олон жил санууллаа!
Зуны цагт сүү тараг, цагаан идээгээ сайн идүүлж сурга! Хүүхдүүдийн шүд үргэлж асуудал дагуулах болсон! Эрүүний булчин нь сулбагар болж!
Яс ч мөлжиж чадахгүй байна гэж юу гэсэн үг вэ! Үрсээ зөв хайрлах ухаанд суралц!
Амттан ихдвэл тархинд нөлөөлж, сэтгэн бодох чадвар муудаж, залхуу болдог юм шүү дээ! Бас л эсэнд нөлөөлнө!
Ясны шөлтэй хоол унд идүүлж дархлааг нь хамгаал! Халдварт өвчин маш их байна. Гарыг нь сайн угаалгаж хэвшүүл!
Хоолны газрууд маш их асуудалтай шүү!!!
Хожмын зовлонгуудаа л худалдаж аваад байх юм!!!
Хүүхдүүдээ зурагт, утаснаас хол байлга! Байгальд тоглуулж, наадуул! Бусадтай зөв харилцаанд оруулж сурга!
Үрсээ зөв ХҮН болгоход өдөр бүр суралцаарай. Хамгийн эхэнд тавих асуудал чинь энэ шүү дээ!!! ...

Address

Өмнөговь Даланзадгад
Dalandzadgad
976

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Arimun Baby Food posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share