Номын садан клуб

Номын садан клуб 🔭Ном бол ертөнц📚

2025 оны 12-р сард  9–12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан Чинаагийн Галсангийн “Хөх тэнгэр сонсож бай” зохиолын...
06/12/2025

2025 оны 12-р сард 9–12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан Чинаагийн Галсангийн “Хөх тэнгэр сонсож бай” зохиолын номын хэлэлцүүлэг амжилттай боллоо. Уг үйл ажиллагаанд нийт 32 сурагч оролцож, зохиолын агуулга, дүрийн шинжилгээ, зохиолчийн үзэл санаа, хүн ба байгаль, өв уламжлалын үнэ цэнэ зэрэг олон чухал сэдвийн хүрээнд санал бодлоо солилцов.
Зочин оролцогчид
Багш Н.Уранцэцэг – хэлэлцүүлгийн явцад сурагчдын асуултад дэлгэрэнгүй хариулт өгч, зохиолын уран сайхны үнэт зүйлийг тодруулахад чухал хувь нэмэр оруулсан.Сурагч Мандухайн өвөө Б.Гансүх – уламжлал, өв соёл, хүн байгальтайгаа зохицон амьдрах тухай сонирхолтой дурсамж, амьдралын туршлага хуваалцаж, хэлэлцүүлгийг илүү дулаан уур амьсгалтай болголоо.
Мөн 3-р багийн аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч О.Энхзаяа уншигч, зурагчдын үйл ажиллагааг тогтмол дэмжин ажилласан бөгөөд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулахад шаардлагатай орчныг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлсэнд гүн талархал илэрхийлье.
Анги удирдсан багш нарт талархал
9а, 9б, 9в, 10а, 10б, 11а, 11б ангийн анги удирдсан багш нар сурагчдыг ном унших үйлд идэвхтэй хөтөлж, удирдан чиглүүлсэн нь хэлэлцүүлэг амжилттай болох нөхцлийг бүрдүүлэв.
Үр дүн
Сурагчид зохиолын санааг олон өнцгөөс ярилцаж, тухайн бүтээлийг зөвхөн унших төдийгүй өөрийн амьдрал, орчинтой холбон тайлбарлах чадвар нь дээшилсэн.
Ном унших сонирхол нэмэгдэж, 9–12-р ангийн сурагчдын дунд уншлагын соёлын өрнөл сайжирч буй нь анзаарагдлаа.
Уламжлал, өв соёлын талаарх ойлголт, бахархлыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэв.
Дүгнэлт
Энэ удаагийн номын хэлэлцүүлэг нь сурагчдын унших чадвар, сэтгэн бодох, илэрхийлэх ур чадварыг хөгжүүлэхээс гадна хамтын оролцоог нэмэгдүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо. Ирээдүйд ийм төрлийн уншлагын хэлэлцүүлгийг тогтмолжуулж, илүү олон сурагч хамруулах нь зүйтэй гэж үзэж байна.

⏳НОМ УНШИХ АШИГТАЙ📚
31/10/2025

⏳НОМ УНШИХ АШИГТАЙ📚

Сар бүр нэг ном уншиж хэвшээрэй! Амжилт❤😊
14/10/2025

Сар бүр нэг ном уншиж хэвшээрэй! Амжилт❤😊

14/10/2025

"Номын клуб"-ийн үйл ажиллагаатай танилцаарай баярлалаа😊👌

Эрхэм уншигч, багш нартайгаа хамтран Чинагийн Галсангийн "Хөх тэнгэр сонсож бай" зохиолоор урам зориг дүүрэн, утга төгөл...
15/05/2025

Эрхэм уншигч, багш нартайгаа хамтран Чинагийн Галсангийн "Хөх тэнгэр сонсож бай" зохиолоор урам зориг дүүрэн, утга төгөлдөр хэлэлцүүлэг хийлээ. Уулзалт маань цэвэр агаарт, тав тухтай орчинд болж, номын гүн утга, эх хэл, эх оронч сэтгэлгээний талаар гүн сэтгэгдэл, бодролоо хуваалцсан сайхан цаг үе байлаа.

Эерэг, эрч хүчтэй энэ уулзалтад идэвхтэй оролцсон нийт багш нартаа халуун талархал илэрхийлье!

📚✒📗
15/05/2025

📚✒📗

✒📗
15/05/2025

✒📗

Ухааныг гэгээрүүлж, сэтгэлийг ариусгах эрдмийн гэрэл болсон номын ертөнцөд нэгэн үнэ цэнтэй хувь нэмэр оруулсан Наранчим...
15/05/2025

Ухааныг гэгээрүүлж, сэтгэлийг ариусгах эрдмийн гэрэл болсон номын ертөнцөд нэгэн үнэ цэнтэй хувь нэмэр оруулсан Наранчимэг багштай 7в ангийн сурагчдадаа талархал илэрхийлье. Та бүхний хандивласан эрдмийн сан нь олон хүүхдэд номоор нөхөрлөж, мөрөөдлөөр жигүүрлэж явахын эхлэл болж байна. Номын буян дэлгэрч, номын садангийн үйлс үргэлж өрнөн цэцэглэж байг.

Тун удахгүй 📚📑
02/05/2025

Тун удахгүй 📚📑

Ном бол хайр 📚❤
30/04/2025

Ном бол хайр 📚❤

Address

Darkhan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Номын садан клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category