24/09/2026
ОХУ-с нефтэн бүтээгдхүүн худалдан авах яриа хэлцлийн үеэр ОХУ-н талаас танай арилжааны банканд нээсэн манай дансыг яагаад хаав??? төлбөр тооцоогоо хийж болохгүй байна??? гэж асуухад манай МОНГОЛ БАНК гэгчийн нэг дэд ерөнхийлөгч нь дайн санхүүжүүлж байгаа!!! учраас эзэд маань зогсоож болиулсан гэж хариулж!!!
МОНГОЛ БАНК хэмээх МОНГОЛ гэдэг сайхан нэрийг минь ашигласан долларын эздийн Монгол улс дах төлөөлөгчийн газар болох МОНГОЛ БАНК долларын эздийн зарц гэдгээ баталсан зүйл болж.
Угаасаа МОНГОЛ БАНК нь долларын эздийн тооцооны касс, нягтлан бодогч,няравын үүрэг гүйцэтгэж, ОУВСангийн хяналтанд ажилладаг!!! гэдгийг би олон жил тайлбарлаж байгаа!!!
Мөн Монгол улсын ҮНДСЭН ХУУЛЬ зөрчсөн хуультай, харийн бодлого хэрэгжүүлэгч бүтэц гэдгийг ч олон жил тайлбарлаж байгаа!!!
Монгол улсын үндсэн хуулиар Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байдаг ба, түүнийгээ төлөөллийн байгууллага болох УИХ-г сонгон байгуулж, УИХ-аасаа засгийн газраа байгуулах замаар эдэлдэг.
Гэтэл МОНГОЛ БАНК гэгч нь хуулиараа засгийн газраас хараат бус гэж хуульчлагдсан байх.
Нэгэнт засгийн газраас хараат бус бол Монголын ард түмнээс ч хараат бус гэсэн үг.
Ийм учраас ард түмний өмнө хариуцлага хүлээдэггүй!!! эсрэгээрээ долларын эздийн өмнө хариуцлага хүлээж!!! бид хөрш ОХУ-аасаа ч төлбөр төлж бензин авч чадахгүй байхаар биднийг хянасан байгаа биз дээ.
Бид хөрш улсуудтайгаа өөрсдөө доллар ашиглахгүй шууд ТӨГРӨГ-РУБЛЬ,ТӨГРӨГ-ЮАНЬ гэсэн хэлцлээр гүйлгээ хийж чадахгүй, тийм байж болохгүй гэж МОНГОЛ БАНК-ны удирдлага нь ярих хүртлээ долларын эздийн КОЛОНЧЛОЛД орсон гэдгээ мэдэж засах цаг нь болсон. Хэрэв засахгүй бол МОНГОЛ улсад хэзээ ч ЗЭЭЛИЙН ХҮҮ буухгүй, ТӨГРӨГ-ийн ханш тогтвортой болохгүй, ИНФЛЯЦ зогсохгүй, ТАТВАР-ууд буухгүй цөөрөхгүй!!!
Ийм байхаар МОНГОЛ БАНК ба АРИЛЖААНЫ БАНК-аар дамжуулан хянаж байхаар хуулиар тогтолцоог нь баталгаажуулж, тэр хуулиараа бүтцийг нь хийж, түүнд нь таарсан сэтгэлгээтэй ЗОМБИ эдийн засагч нарыг бэлдэж ажиллуулдаг болсон байдаг юм.
Чухамхүү энэ бүхнийг засах ОНОШ-ГАРЦ-ШИЙДЭЛ ээ бид нар "ШИНЭ МӨНГӨ-ний бодлого"-хэмээн нэрлэж ард олондоо тайлбарлан сурталчилж түгээн дэлгэрүүлж байгаа билээ.
🔥ШИНЭ МӨНГӨ-ний бодлого.
🔥 ХАМТЫН СОНГОЛТ нам.
Төмөрдөшийн Баярхүү.