14/09/2026
🩺 ЭМИЙН ЗӨВЛӨМЖ 3
💊 АСПИРИН 100 мг
Аспирин 100 мг нь цусны ялтас (тромбоцит)-ын наалдацыг бууруулж, цусны бүлэн үүсэх эрсдэлийг багасгахад хэрэглэдэг бага тунгийн ацетилсалицилын хүчил юм.
❤️ Юунд хэрэглэдэг вэ?
• Зүрхний шигдээс, ишемийн харвалтаас хоёрдогч урьдчилан сэргийлэх
• Титэм судасны өвчний үед эмчийн заавраар
• Судасны стент тавиулсны дараа зэрэг тодорхой нөхцөлд
⚠️ АНХААР!
Аспирин нь цус алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
❌ Дараах тохиолдолд эмчийн зөвлөгөөгүйгээр хэрэглэж болохгүй:
• Ходоод, гэдэсний шархлаа эсвэл цус алдалттай
• Цус бүлэгнэлтийн эмгэгтэй
• Аспирин/NSAID-д харшилтай
• Цус шингэлэх бусад эм хэрэглэдэг
• Мэс засал, шүдний ажилбарын өмнө
• Жирэмсэн үед, ялангуяа жирэмсний сүүлийн 3 сард
👧 Хүүхэд, өсвөр насныханд эмчийн зааваргүйгээр аспирин хэрэглэхгүй.
💡 ЗӨВ ХЭРЭГЛЭЭ
✔ Зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
✔ Өдөр бүр уудаг байсан ч өөрөө дур мэдэн тунг нэмэх, багасгах, зогсоохгүй.
✔ Хар/давирхай шиг өтгөн баас, цуст бөөлжис, шалтгаангүй хөхрөлт, тогтохгүй цус алдалт илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авна.