26/11/2025
Бөднө шувууны өндөгний ач тус
Бөднө шувууны өндөг дундажаар 11гр байдаг бөгөөд уг жижигхэн өндөг нь дотор уураг маш өндөр байдаг юм. Тахианы болон бусад төрлийн өндөгийг ихээр хэрэглэхээр дотор гашуун оргих зэрэг нөлөө үзүүлдэг бол бөднө шувууны өндөгний хувьд тийм зүйл отг байхгүй. Мөн өндөгний хальс цэнхэр өнгийн туяатай байдаг нь кальц агуулсантай холбоотой байдаг байна. Олон улсад бөднө шувууны өндөг болон тахианы өндөгийг хооронд нь харицуулалт хийхэд уураг эрдэсийн агууламжаар бөднө шувууны өндөг тахианы өндөгнөөс хоёр дахин их байгааг эрдэмтэд судалжээ. Бөднө шувууны өндөгийг одоогоор таниж мэдээгүй хүн олон байгаач тогтмол хэрэглэдэг хүмүүс эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж байгааг илэрхийлж байгаа. Хүн хоолноос авч чадахгүй байгаа уургаа бөднө шувууны өндөгнөөс авах бүрэн боломжтой бөгөөд уураг дутагдахгүй байх нь эрүүл мэндэд нэн сайн байдаг байна. Хэрэглэж байгаа хүмүүс нь бөднө шувууны өндөгийг эмчилгээ болон сувилалд ашиглаж байгаа нь уураг нөхөж, дархлаа дэмждэгтэй холбоотой байдаг байх. Химийн эмчилгээ болон хагалгааны дараа хэрэглэх нь бас элбэг болсон байна. Олны дунд дотор эрхтэний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж элэгний /В,С/ вирус-г устгадаг гэсэн яриа гардаг боловч нотлогдсон зүйл одоогоор байхгүй байна. Бөднө шувууны өндөг хэрэглэсэнээр эрүүл мэндэдээ хийж байгаа нэг хөрөнгө оруулалт юм. Бидний нэг алдаад нүдээрээ цаддагт байдаг их хэрнээ, ашиг шим, уураг, эрдэсийн агууламжтай хоол идэж хэвшсэн нь маш том алдаа бөгөөд одоо энэ зуршилаа хаях цаг нь болсон. Эрүүл мэндээ бодож өөрт хэрэгтэй амин дэм, эрдэ, уураг хэрэглэх нь эрүүл мэнд болон алсдаа урт наслах, нас дээр гархад хэт таргалалт, чихэрийн шижин, хавдар зэрэг өвчинөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Бөднө шувууны өндөгийг түүхийгээр болон хагас бүрэн боловсруулж өдөр тутмын хэрэглээнд оруулж хэвшүүлсэнээр та бүхний эрүүл мэнддээ анхаарч байгаа нэг хэлбэр юм. Хүүхдэдээ хаана хэзээ үйлдвэрлэсэн, юугаар хийгдсэн нь мэдэгдэхгүй бүтээгдэхийн өгч байхаар бөднө шувууны өндөг хэрэглүүлж сургасанаар адаглаад л ханиад томуу, өсөлт хөгжилт, IQ, сэтгэн бодох чадвар сайжруулах зэрэгт хувь нэмэр оруулж байгаа юм. Япон улсад хүүхдийн өдрийн хоолонд наснаас хамаараад 1-3 ширхэг бөднө шувууны өндөг хэрэглүүлж, мах биш ориганик бүтээгдэхүүнийг түлхүү өгдөг нь ирээдүй хойч үеээ эрүүл байлгахын нэг үндэс суурь тавигдаж байгаа юм. Өндөр настан ахмадууд маань бөднө шувууны өндөг тогтмол хэрэглэх нь үе мөч болон даралт тогтворжуулах, амьсгаа дээрдэх, гэдэс зарайх зэрэгт маш сайн ашиг тустай.