Namulun Organic fruit store

Namulun Organic fruit store Европ жимсний төрөлжсөн худалдаа

Усан үзмийн хальс үр гээд бүгд л амин дэмтэй. Мөн улаан усан үзмийн дарс нь цагаан усан үзмийн дарснаас илүү их ач туста...
07/01/2023

Усан үзмийн хальс үр гээд бүгд л амин дэмтэй. Мөн улаан усан үзмийн дарс нь цагаан усан үзмийн дарснаас илүү их ач тустай байдаг. Учир нь улаан усан үзмийн дарсанд хальс нь ордог байна. Францын ИС-ын мэргэжилтэн судлаачид усан үзмийн үрэнд дархлааг сайжруулж, хөгшрөлтийг удаашруулдаг бодис баялаг агуулагдаж байдаг гэдгийг судлан тогтоосон ба энэ нь хүний биед орж 85 хувиар шингэдэг байна.
Улаан усан үзэм нь тромбо үүсэх үйл явцыг удаашруулж, цусны судасны тонусыг сулруулдаг.

Авакода нь хүний эрүүл мэндэд олон талын ач тустай. Эл жимсэнд фолийн хүчил, С витамин, Е аминдэм ихээр агуулагддаг. Фол...
04/01/2023

Авакода нь хүний эрүүл мэндэд олон талын ач тустай. Эл жимсэнд фолийн хүчил, С витамин, Е аминдэм ихээр агуулагддаг. Фолийн хүчил мэдрэлийн эсийн өсөлт, хөгжилд сайн нөлөөтэй тул жирэмсэн, хөхүүл эхчүүдэд ашигтай. Мөн хүүхдийн мэдрэлийн системийн хөгжилд эергээр нөлөөлнө.
Авакода илчлэг ихтэй тул авах ёстой энергээ нөхөхөд тань хангалттай тусалж чадна. Авакода нь хүчтэй хор, олон тооны хорт хавдрын бодисыг саармагжуулдаг. Энэ нь жимсэнд агуулагдах аминдэм, бичил элементүүдээс шалтгаалж буй хэрэг.
Эл жимсэнд ханаагүй тос ихээр агуулагддаг. Ханаагүй тос нь арьсны бүтцийг сайжруулахад чухал нөлөөтэй.
Авакодаг үсэнд түрхэж хэрэглэвэл үс хурдан ургахаас гадна гэмтэл багасна. Мөн авакода жимс элэгний хорыг цэвэрлэх хамгийн шилэгдмэл аргын нэг гэдгийг Японы эрдэмтэд тогтоожээ.

Луу жимс нь Ази тивийг багтаасан халуун болон субтропик бүсэд болон Латин Америк орнуудад ургадаг. Жимсний хэлбэр дүрс, ...
04/01/2023

Луу жимс нь Ази тивийг багтаасан халуун болон субтропик бүсэд болон Латин Америк орнуудад ургадаг. Жимсний хэлбэр дүрс, шар, улаан өнгөтэй, жижиг мөхлөгөөр дүүрэн цагаан целлюлозтай байдаг. Луу жимсэнд 198 калори, 60 грамм нүүрс ус, 14 грамм эслэг, 0.4 грамм уураг агуулагддаг. Мөн бактерийн тэнцвэрийг сайжруулдаг пробиотик агуулдаг тул гэдэс дотор, хоол боловсруулалтад сайнаар нөлөөлж, хоол боловсруулах эд эрхтэн халдвар авах, суулгалтаар өвдөх зэрэг өвчний эрсдлийг бууруулдаг байна.

Гүзээлзгэнэ нь Сарнайнхан овгийн цэцэгт ургамлын идэж болдог жимс юм. 20 гаруй зүйл болон эрлийзжүүлэн гаргаж авсан гүзэ...
04/01/2023

Гүзээлзгэнэ нь Сарнайнхан овгийн цэцэгт ургамлын идэж болдог жимс юм. 20 гаруй зүйл болон эрлийзжүүлэн гаргаж авсан гүзээлзгэнүүд бий. Амт нь чихэрлэг болон исгэлэн гэх мэт өөр өөр байдаг. Хамгийн ихээр тариалагдан худалдаа, хоол хүнсэнд хэрэглэгддэг нь Цэцэрлэгийн гүзээлзгэнэ (Fragaria ananassa) аж. С витаминаар баялаг бөгөөд 100 гр гүзээлзгэнэ 35 ккал илчлэгтэй. Түүхий байхдаа цайвар ногоон өнгөтэй ба боловсорж гүйцсэн нь улаан болно. Шар голтой, таван дэлбээт цагаан цэцэг гарч, унсаны дараа ургадаг. Хэрэглэхийн өмнө эхлээд усаар сайтар угааж давстай усанд 5-10минут болгоод дахиж хүйтэн буцалсан усанд 1-2 минут угааж хэрэглэвэл амин дэм нь илүү их байдаг.

Энэхүү жимс нь эрүүл мэндэд сайн аминдэм, бодисоор баялаг юм. С витамин гэхэд л 100г хан боргоцойд 15-76 мг бий. Мөн мин...
04/01/2023

Энэхүү жимс нь эрүүл мэндэд сайн аминдэм, бодисоор баялаг юм. С витамин гэхэд л 100г хан боргоцойд 15-76 мг бий. Мөн минерал ба бичил элементүүдээр баялаг. Ялангуяа кали маш их, 320 мг хүртэл агуулагддаг. Мөн уураг задалдаг бромелин байхаас гадна цусны даралт бууруулж, судсуудын хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цусны эргэлт сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Хан боргоцой биеэс ус гадагшлуулж, хаванг буулгадаг. Мөн гэдэс хямрах, ходоод өвдөхөд тустай. Нойр булчирхайн ажиллагааг хөнгөвчилж, арьсны нөсөө, сэвхийг арилгадаг сайн талтай гэгддэг. Хан боргоцойн мөхлөг нь онцгой нэгэн ислийг агуулж байдаг. Энэ нь уураг болон уурагт бодисыг задлах чадалтай. Тиймээс их хэмжээний мах идсэний дараа хэдхэн зүсэм шинэ ханборгоцой идэхэд хоолыг шингээлтэнд маш сайн. Мөн хан боргоцой нь аагим халуунд цангаа тайлахаас гадна, хэвлийн хэсгийн ялгадсыг хөөх, хоолны шингээлтийг сайжруулах, шээс дусагнах зовиурыг багасгах, толгой эргэж, нүд эрээлжлэх зэрэг өвчинд нэн сайн жимс юм. Хан боргоцойн шүүсэнд ходоодны шүүстэй адилавтар нэг зүйлийн исгэлэн эд байдаг ба энэ нь уурагтай зохицон хоолны шингээлтийг сайжруулна. Аливаа жимс ногооны харшилтай хүнд Хан боргоцойн жимс тохиромжгүй. Хан боргоцойг түүхийгээр нь идэхээс өмнө давстай усанд дэвтээвэл сайн. Давстай усанд органик исгэлэн эд нь задрах сайн талтай.

Киви нь амин дэмээр хамгийн баялаг жимс. Хүний биеийн шим тэжээлийг нөхөөд зогсохгүй хорт хавдар үүсгэгч бодисуудыг устг...
04/01/2023

Киви нь амин дэмээр хамгийн баялаг жимс. Хүний биеийн шим тэжээлийг нөхөөд зогсохгүй хорт хавдар үүсгэгч бодисуудыг устгана. Кивинд уураг, өөх тос, сахароз, кальци, фосфор, төмөр, магни, натри, кали зэрэг хүний биед шаардлагатай чухал элементүүд болон луувангийн эд агуулагддаг. Хоол хүнсийг шингээн дуршил сайжруулж, бөөлжих, витамин С-н дутагдал зэрэг өвчнийг эмчилнэ. Гэвч хүйтэн чанартай тул дэлүү ходоод зэргийн хүйтэн чанарын өвчтэй хүн хэрэглэж болохгүй. Мөн сарын тэмдэг их ирдэг болон чихрийн шижин өвчтэй хүн хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй. Энэ жимсэнд В төрлийн витамин агуулагддаг учир элэг цөсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Мөн киви жимсэнд хоол боловсруулалтыг идэвхжүүлдэг ферментүүд “нуугдаж” байдаг.

Тарвасан дахь ус болон сахарозын найрлага их бөгөөд олон төрлийн витамин, эрдэс бодис, амино хүчил агуулж байдаг. Халуур...
04/01/2023

Тарвасан дахь ус болон сахарозын найрлага их бөгөөд олон төрлийн витамин, эрдэс бодис, амино хүчил агуулж байдаг. Халуурах, хөлөрч ундаасах, шээс хорогдох, шээсний өнгө хэт шар болох зэргийг эмлэхээс гадна амны хөндийн үрэвсэлтэй болон архинд хордогсод ихээр хэрэглэвэл тохиромжтой.
Тарвасны найрлагын 92% нь ус ба 6% нь чихэр бөгөөд энэ нь шүүслэг, чихэрлэг амттай болгожээ. Олон янзын төрөл байх ба хар судалтай ногоон гадаргатай, доторх гол нь улаан , олон тооны хар яс, үртэй байхад шар голтой тарвас бас бий. Мөн дотроо ясгүй төрөл ч байна. Тарвас нь А болон С витамин, кали, магни, ликопен зэргээр баялаг юм.

Нимбэг (англ. Lemon) нь нимбэгийн модонд ургах, шар өнгөтэй, хүчиллэг, исгэлэн ба жүржтэй ойр төрлийн жимс юм. Нимбэгийг...
04/01/2023

Нимбэг (англ. Lemon) нь нимбэгийн модонд ургах, шар өнгөтэй, хүчиллэг, исгэлэн ба жүржтэй ойр төрлийн жимс юм. Нимбэгийг дэлхий даяар хоолонд болон шууд аль ч хэлбэрээр хэрэглэдэг. Нимбэгийн шүүсэнд 5%-н нимбэгийн хүчил, устөрөгчийн хүчил 2-3 агуулагдана.Нимбэгэнд олон төрлийн өвчний бактер устгагч агуулагдаж байдаг бөгөөд нимбэгийн хүчил, нимбэгийн тос ихээр агуулагддаг тул элгэнд тустай. Хорт хавдрын химийн элементүүдийг задалж, элгэнд хуралдсан хорт бодисыг гадагшлуулдаг. Нимбэгийн мод нь ерөнхийдөө жижгэвтэр. Дунджаар 3м байх ба хамгийн өндөр нь 6м хүрнэ.
Исгэлэн амттай бөгөөд загасны махан хоол, салад мөн төрөл бүрийн ундаа, цай, коктейль зэрэгт ихээр хэрэглэдэг.
Нимбэг нь С витаминаар баялаг юм. 1ш нимбэгт 20мг С витамин агуулагдана.

Лийр жимс бол усан найрлага их бөгөөд Витамин А, В, С, D, Е болон бичил элемент агуулж байдаг. Эд эсийг эрүүлжүүлж, эд э...
04/01/2023

Лийр жимс бол усан найрлага их бөгөөд Витамин А, В, С, D, Е болон бичил элемент агуулж байдаг. Эд эсийг эрүүлжүүлж, эд эрхтний хорыг гадагшлуулж, цусны судсыг зөөлрүүлдэг. Мөн кальцийг ясанд дамжуулах чадалтай. Лийр нь витамин болон усаар баялаг бөгөөд хүйтэн чанартай. Хүйтэн чанарын өвчтэй хүн болон хэвлий ходоод сулбагар хүн, жирэмсэн эхчүүд их идэж болохгүй.

Жүрж жимс нь исгэлэн амттай, сэрүүн чанартай. Уушгийг зөөллөж,  үрэвслийг дарж, хорыг тайлан, ханиалгыг зогсоохоос гадна...
04/01/2023

Жүрж жимс нь исгэлэн амттай, сэрүүн чанартай. Уушгийг зөөллөж, үрэвслийг дарж, хорыг тайлан, ханиалгыг зогсоохоос гадна нурууны өвдөлтийг намдаана. Хүйтэн чанарын өвчтэй хүмүүс хэрэглэж болохгүй. Жүржийн хальс нь ходоодны шингэнийг нэмэгдүүлж, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.
Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг, цусан дахь холестирины хэмжээг багасгадаг. Мөн С, А, В витаминаар баялаг.

Өдөр бүр багахан хэмжээний алим идвэл олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Мөн хорт хавдраас сэргийлнэ. Алимны най...
04/01/2023

Өдөр бүр багахан хэмжээний алим идвэл олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Мөн хорт хавдраас сэргийлнэ. Алимны найрлагад phytochemical байгалийн гаралтай чөлөөт радикал байх ба хорт хавдар үүсэх хувийг бууруулдаг. Алим нь ширхэглэг бодисоор баялаг бөгөөд зүрхний өвчнөөр өвчлөх хувийг бууруулахаас гадна тураах чадалтай. Энэхүү жимс нь организмаас хүнд металлуудыг гаргадаг. Мөн түүнд цусны судасны уян хатан чанарыг барьж байдаг бодис агуулагддаг.
Үүнээс гадна уушгийг зөөллөж, хорыг тайлан, ходоодонд тэжээл өгч, архийг гарган элгийг тэнцвэржүүлдэг байна. Гэвч сахар болон жимсний хүчил харьцангуй их агуулагддаг тул шүд хорхойтуулах талтай.

Гадил бол нүүрс устөрөгчөөр хамгийн баялаг жимс. Гадил идэхэд сэтгэл санаа тайвширч сэтгэл баяр баясалтай болдог. Мөн тү...
04/01/2023

Гадил бол нүүрс устөрөгчөөр хамгийн баялаг жимс. Гадил идэхэд сэтгэл санаа тайвширч сэтгэл баяр баясалтай болдог. Мөн түүнд цусанд сахар орохоос хамгаалдаг бодис агуулагддаг. Энэхүү жимсэнд үлэмж хэмжээний ширхэглэг эд болон төмрийн зүйл байдгаараа хийг дарж цус төлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг ба хүйтэн чанартай тул даралт бууруулна. Шарж хайрсан хоол байнга идвэл хорт хавдартай болох тохиолдол ихэсдэг. Иймд гадил идэх хэрэгтэй. Энэ нь хорт бодисыг хязгаарлаж, ходоодыг хамгаалдаг. Хүйтэн чанарын өвчтэй буюу бие сул өвчтөн банана хэрэглэж болохгүй. Учир нь гэдсэн дэх шингэх процессийг удаашруулж, цөсний шингэнд муугаар нөлөөлдөг.
Гадил жимс магнийн элемент их агуулагддаг болохоор өлөн дээрээ гадил идвэл хүний бие дэх магни гэнэт дээшилж, цусан дахь магни кальцийн тэнцвэр алдагдаж, зүрхний судсанд саатал үүсгэн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болно. Цусны чихэрлэг гэнэт ихсэх нь нүдний өвчин үүсгэх аюултай. Бас сахар нь хүчиллэг чанартай хүнс болохоор өлнөөр идвэл биеийн дотоодын хүчил шүлтийн тэнцвэр болон олон зүйлийн микробын тэнцвэрийг эвдэх тул эрүүл мэндэд ашиггүй.
Нэг ширхэг гадил жимс нь дунджаар 125гр бөгөөд 3/4 нь ус юм. Гадил жимсний гадуурх хальс нь ч мөн идэж болох бөгөөд Азийн зарим оронд хальстай нь хоол хийж иддэг байна. Гадил нь В6 витамин, С витамин болон калигаар баялаг юм.

Address

ХУД, Маршал Кингтовер хотхон, 125-р байр, "Гурван билэг" хүнсний төрөлжсөн худалдаа
Ulaanbaatar

Opening Hours

Saturday 10:00 - 23:00
Sunday 10:00 - 23:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Namulun Organic fruit store posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share