03/10/2026
БИДЭНД НЭГ ТӨӨРӨГДӨЛ БАЙНА!
Манай улс Дэлхийн технологийн хөгжил үйлдвэржилтээс аль эрт хоцорчихсон юм шиг санагдаж байгаа. Заримдаа бүр хэзээ ч гүйцэхгүй мэт санагдаж магадгүй.
ҮГҮЙ ШҮҮ
Бидэнд одоо ч боломж байна. Манай улс технологийн салбарт том тоглогч болох бүрэн боломжтой.
Хиймэл оюуны дата төвүүдийг ЛЕГО шиг өрж болно. Азаар манай улс хамгийн хуурай сэрүүн цаг агаартай. Энэ нь чипний эдэлгээ, урсгал зардал, хөргөлтийн системийн маш том хэмнэлт болно.
Далай шиг их нүүрс төмөртэй орон. Эрчим хүч бидний хөл доор л хэвтэж байна.
Маш бага усны хэрэглээ бүхий дата төвүүдийг Монголд л байгуулах боломжтой.
Гадны хөрөнгө оруулагчид аль хэдийн биднийг онилоод эхэлсэн. Тэдэнд зөвхөн УЛС ТӨРИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ хэрэгтэй. Бас ажиллах хүч.
Технологийг бид өөрсдөө үйлдвэрлэх мэтээр сэтгэж болохгүй. Дэлхийн эдийн засаг тэгж ажилдаггүй. Хажууд Технологи үйлдвэрлэгч АКУЛ УЛС байхад бидэнд зөвхөн гэрээ хэлцэл байхад л бүх зүйл шийдэгдэнэ.
Ирээдүйг бид жижиг чип үйлдвэрлэхээс, Гутлын жижиг цехээс эхэлж бодохгүй.
Тэгвэл бид хоцроно. Ирээдүйн мэргэжилтэн ХҮҮХДҮҮДЭЭ БЭЛДЭХЭЭС эхлэх ёстой.
Дэлхийн хамгийн УХААЛАГ хүүхдүүд Монголд л байна.
БАЯЛАГийг бид хөл доороосоо л хайгаад байдаг. Баялаг бидний ГЕНЕТИКт байсаар ирсэн.
Ирээдүйн Улс төрчид, Мэргэжилтнүүд, Бүтээгчид, Дизайнерууд, Суут ухаантнуудыг бид бэлдэх ёстой. Энэ л ХӨГЖИЛд хүрэх ганцхан зам.
ОДОО НААД ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ мөрөөдлөө хая. 30жил мөнгө шахаад сэхэл авсангүй! Uchral Nyam-Osor Khurelsukh Ukhnaa
ХҮҮХДЭД ХӨРӨНГӨ ОРУУЛ!