11/10/2026
2026.10.11/ Шинийн 1-ны билигт сайн өдрийн мэндээ☺️. Өнөөдөр дэлгүүр ажиллахгүй, дан үхрийн захиалгын өрөөл болон бүтэн захиалга бэлдэнээ @👌👌👌
Багахан тайлбар орууляаа:
1. Орсон пост болгоны он сарыг маш сайн харж уншиж байгаарай. Он сар, өдөртэй нь маш дэлгэрэнгүй пост оруулаад явдаг.
2. Манай дэлгүүр захаас махаа авчраад жижиглээд үнэ нэмж зардаг дэлгүүр бишээ. Өөрсдөө хөдөө төхөөрч хийж янзалж авчраад шууд дэлгүүрт авчран хэрэглэгчиддээ нийлүүлдэг. Тийм байлаа гээд хямд зарахгүй. Энэ маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа ордог. Хамгийн гол нь чанартай, цэвэр мах нийлүүлэлт!
Одоогийн байдлаар 7 хоног 2-3 удаа л дэлгүүртээ шууд зарагдах махаа авчиран постоороо мэдээлэл оруулаад шууд зарж байгаа. Мах ирээд тухайн өдөртөө шууд дуусдаг.
Захаас махаа нийлүүлдэггүй тул өдөр болгон мах зарагдаггүй гэж ойлгоорой шинэ хүмүүс маань.
Хөдөөнөөс төхөөрч ирдэг тул 2-3 хоног дунд нь заавал завсар гарна. Тэнгэрийн буудал, бинзен тос гээд асуудлаас болоод 1,2 хоног нааш цааш болно.
Гэдэс, толгой, хуйхтай өвчүү сүүл , бүтэн хуйхтай гээд бүтэн янзлааад зарагдаж явдагыг манайхан сайн мэднэ. Ингэж зарахын тул бүгд хөдөө төхөөрч нэг бүрчлэн янзалж цэвэрлэж гарна. Захаас махаа нийлүүлдэг байсан бол хэзээ ч ингэж зарах боломжгүй. Манайхан ч тэрийг сайн мэдэж байгаа.
Одоо идэшний үе эхлэээд захиалга тасрахгүй байгаа тул дэлгүүрт зарагдах мах таталтын хугацаа холдох шинжтэй гэхдээ л боломжоорой долоо хоногтоо ядаж 2 удаа шууд дэлгүүр зарагдахаа махаа бэлдээд таслахгүй байхыг хичээнээ.
Манайхаас огт хүргэлт гарахгүй байгаа. Захиалга бүгд ирж авахын анхаарна уу. Баярлалаа🥰