14/04/2026
Чингэлтэй дүүргийн 17 хорооноос маань ийм сайхан залуу үе урлагийн салбарт бэлтгэгдэж байна.
М.Энхжингийн хувьд 11 дүгээр ангийн сурагч. Нэгдүгээр ангиасаа л бүжгээр хичээллэж олон арван амжилтын эзэн болжээ. Түүний хувьд бусад гурван оролцогчийн хамт Монгол Улсаа төлөөлж стандарт бүжгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Малайзын Куала-Лумпур хотыг зорих гэж байна. М.Энхжиндээ болон бусад оролцогчдодоо амжилт хүсье.