Flowers & Nomi

Flowers & Nomi Зурагт,Гэрэл,Хөшиг,гэх мэт Бүх төрлийн Эд Зүйлс Өрөмдөж Тогтооно.Түргэн шуурхай найдвартай

11/01/2026
11/01/2026

Хүний амьдрал гэдэг сонин шүү. Заримдаа бидний хувь заяа ганцхан ширхэг чулуу, ганцхан ширхэг үг, эсвэл хэн нэгний чин сэтгэлийн бэлгэн дээр тогтож байдаг юм болов уу гэж бодогддог. Өнөөдөр би та бүхэндээ өөрийнхөө амьдралд тохиолдсон, одоо бодоход ч биеийн шар үс босом, ид шидийн гэмээр түүхээ хуваалцах гэсэн юм. Энэ бол зүгээр нэг гоёлын тухай биш, харин итгэл найдвар, уналт ба босолт, бас эртний хатдын ерөөлтэй холбоотой түүх билээ.

Манай хажуугийн хашаанд нэг айл байсан юм. Хүүхэд байхын л "Хаагуур Юнгээгийнх" гэж дууддаг, манай гудамжныхан тэр чигтээ андахгүй. Тэднийх их сонин гурван хүү, нэг охинтой. Гурван хүү нь яг аав, харин ганц охин нь яг ээжийгээ өвчсөн мэт дуурайсан, цав цагаан царайтай, турьхан охин байлаа. Би тэр үед 4-р ангид орж байсан санагдана. 13-ны жил орж байсан үе л дээ. Нэг өдөр би тэдний хашаагаар гүйж ороод, санамсаргүй нэг дүр зургийг олж харсан юм. Тэр айлын эмээ буюу бидний дууддагаар "Сохор Долгор" хүзүүнээсээ гялтганасан, сүүн цагаан өнгөтэй зүйл тайлаад тавьж байв. Нарны гэрэлд тэр зүйл нь яг л амьтай юм шиг, дотроосоо гэрэлтэн харагдаж билээ. Эгч намайг мэдэрсэн үү, эсвэл сонссон уу, "Алив нааш хүрээд ир" гэж дуудлаа. Намайг очиход нөгөө гялалзсан зүйлээ миний хүзүүнд зүүж өгөөд, духыг минь үнэрлэн:
— "Миний охин, үүнийг сувд гэдэг юм. 13-ны жил нь орж байгаа эмэгтэй хүн жинхэнэ сувд зүүвэл тэнгэрээсээ ивээлтэй, азтай байдаг гэнэ лээ. Эмээгээсээ ирсэн эд, жаахан зүүчих. Үргэлж азтай яваарай" гэж шивнэв.
Би уг нь хүний юм, тэр тусмаа хамаагүй хүний юм хэрэглэдэггүй хүүхэд байсан ч тэр сувдыг зүүхэд нэг л өөр мэдрэмж төрсөн. Хүзүүнд хүрэх төдийд л хүйтэн мөртлөө төөнөсөн, цаанаасаа нэг тийм бардам, ихэмсэг, яг л хатан хаан болчихсон мэт огт өөр мэдрэмж бүх биеэр гүйх шиг болсон юм. Тэр үед Долгор эмээ миний өөдөөс харснаа, над руу харж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг сонин харцаар ширтээд:
— "Эгч нь чамд энэ сувдаасаа нэгийг өгье. Хэрэгтэй үед чинь чамайг зөв газар руу чинь хөтлөөд очиг" гээд нэг тийм нарийхан цагаан утсаар хэлхсэн ганц ширхэг сувдыг хүзүүнд минь зүүж өгсөнсөн. Одоо бодоход сатурк л байсан байх. Гэхдээ тэр нь жирийн нэг зүүлт биш байсныг би хожим л ойлгосон юм.
Хамгийн хачирхалтай нь Долгор эмээ өөрийнхөө төрсөн ганц охиндоо тэр сувдыг огт ойртуулдаггүй байсан юм. Намайг гэртээ ороход аав ээж хоёр минь "Хүний юм авлаа, паа пүү" гэж загнадаг хүмүүс мөртлөө "Сохор Долгор эгчээс сувд авлаа" гэсэн чинь юу ч хэлээгүй, харин ч ээж маань "Төрсөн охиндоо өгөөгүй юмаа чамд өгч дээ, учиртай байх" гээд дуугүй өнгөрч билээ.

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, би оюутан болов. Манайх тийм ч баян айл биш. Анхны жилийн төлбөр гэж манай гэрийнхний хувьд дааж давшгүй том даваа байлаа. Арай гэж талыг нь бүрдүүлээд байтал сургуулиас "Төлбөрөө гүйцээж төлөхгүй бол хөөнө" гэсэн тушаал гарч, надад ганцхан өдрийн хугацаа өгсөн юм. Тэр өдөр би аав ээждээ хэлж зүрхлэхгүй, сургуулийнхаа гадаа, гудамжинд цөхрөнгөө бараад уйлаад алхаж явлаа. Гэтэл гэнэт хэн нэгэн:

— "Мөөгий мөн үү?" гэж дуудах шиг болов. Нулимсаа шудраад хартал, нөгөө хажуу хашааны Юнгээгийн том охин, Гүнсээ эгч зогсож байв. Учиргүй ганган болчихсон, хажуудаа нэг их гоё ахтай зогсож байлаа. Би ичсэндээ нүүрээ буруулж, хүчээр инээхчээ аядах гэж оролдсон ч чадсангүй.
— "Миний дүү яасан юм бэ?" гэж тэр санаа зовнин асуув. Би ч тэссэнгүй, дүүрсэн хэрэг гээд бүх зовлонгоо тоочлоо. Тэгсэн Гүнсээ эгч миний хүзүүг сөхөж харснаа:
— "Ийм эрдэнэстэй байж, арай ч дээ. Ээж надаас харамлаж чамд өгсөн шүү дээ. Ээж маань өнгөрөөд 3 жил болж байна..." гээд санаа алдсанаа,
— "Эгч нь наадахыг чинь хүнд түр тавиад өгье, чи дуртай мөнгөө хэлээд ав" гэх нь тэр.
Би чихэндээ ч итгэсэнгүй. "Айн?" гэж гайхахад тэрээр: — "Ээж сүүлд өнгөрөхдөө надад бас нэгийг өгсөн юм. Би түүнийгээ нэг газар тавиад мөнгө авсан, найдвартай газар. Би чамайг дагуулаад очъё" гэв. Би ч уухайн тас дагаж гүйгээд, сувдаа барьцаанд тавьж, төлбөрийн үлдэгдлээ төлөөд зогсохгүй, жаахан илүү мөнгө зээлж авлаа. Тэр мөнгө миний амьдралыг эргүүлсэн юм. Би түүгээр нь хичээлийнхээ хажуугаар жижиг сажиг наймаа хийж, мөнгөө өсгөсөөр 2-р улирал дуусахад хайртай сувдаа буцааж авахаар очлоо. Би тэр өдрийг хэзээ ч мартдаггүй юм. Намайг очиход барьцаалан зээлдүүлэх газрын эзэн миний гарт багсайсан мөнгө байгааг харчихаад:
— "Өө, чи хүрээд ирэв үү? Тэр эгч чинь энэ сувдаа тэр чигт нь хаячихсан шүү дээ. Чи авбал ав. Уг нь ах нь зарвал их ашиг олох гээд байна. Гэхдээ ээж ааваас нь өгсөн, их сонин энергитэй эд болохоор зарчихаж чадахгүй хадгалаад байлаа" гэж хэлэв. Миний дотор палхийх шиг болсон. Гүнсээ эгч... өөрийнхөө сувдыг биш, миний сувдыг ч биш, ерөөсөө л ээжийнхээ өгсөн эцсийн зүйлийг надад туслахын тулд "хаясан" гэж үү? Би байгаа бүх мөнгөө шавхаж өгөөд, тэр сувдыг авлаа. Энэ бол зүгээр нэг эд зүйл биш, хүний сэтгэл, магадгүй Гүнсээ эгчийн хувь заяа байсныг сүүлд мэдсэн юм.

Түүнээс хойш би Гүнсээ эгчтэй уулзах гээд сурагласан ч олсонгүй. Амандаа ус балгасан хүн яадаг билээ, яг тэр шиг чив чимээгүй усанд хаясан чулуу шиг алга болсон байв. 10-аад жил өнгөрлөө. Тэр сувдыг буцааж авснаас хойш миний амьдрал огцом дээшилсэн. Ажил төрөл, хань ижил гээд бүх зүйл дээр би онцгой, бүр гойд азтай байлаа. Хамгийн сонин нь намайг дээрэлхдэг байсан хүмүүс надад сайн болж, би нэг л мэдэхэд өөртөө итгэлтэй, бардам, "сувддаа шүтчихсэн" амьтан явж байлаа. Би Майкл Роачийн "Очир огтлогч"-ийг уншиж, алмаз эрдэнийн тухай биширдэг байсан ч, миний хувьд жинхэнэ очир эрдэнэ бол тэр сувд байсан юм.
Гэтэл нэг өдөр... Гудамжинд явж байтал хэн нэгэн:
— "Мөөгий?" гэж дуудах шиг болов. Гайхаад хартал, хог түүдэг бололтой, нил хир даг болсон хувцастай, тас хар царайтай эгч үүдэн шүдээ онгойлгоод ярзайтал инээчихсэн гараа даллаж зогсов. Би цочсондоо ийш тийшээ харлаа. Өөр хүн байсангүй. Ойртоод ирэхэд нь л би таньсан. Гүнсээ эгч! Ээ бурхан минь, хүн ингэж өөрчлөгдөнө гэж байх уу? Нөгөө ганган, цав цагаан царайтай, ихэмсэг бүсгүй маань архичин, орон гэргүй нэгэн болж хувирсан байлаа. Би өөрийн эрхгүй эгчийг тэврээд уйлчихсан. Тэр үнэр, тэр хир надад огт хамаагүй байв. Бид хоёр нэг газар сууж, тэр надад түүхээ ярьсан юм. Надад тусалсны дараа тэр нэг тарваганы арьс зардаг залуутай үерхэж, мөнгө төгрөгний эх үүсвэр болгож, өөртөө үлдсэн сүүлчийн сувдаа барьцаанд тавиад тэр чигт нь алдсан гэнэ. Сувдаа алдсанаас хойш л амьдрал нь уруудаж, нөгөө залуу нь ч алга болж, архинд орж, толгойгоо татаж чадахаа больсон тухайгаа ярихдаа тэр: — "Ээжийнхээ эрдэнийг алга болгосноос л боллоо" гээд нулимсаа арчиж билээ.
Тэр мөчид миний гар өөрийн эрхгүй цүнх рүүгээ явав. 10 жилийн турш би энэ сувдыг хэзээ нэгэн цагт эзэнд нь өгнө дөө гэж бодож хадгалсаар ирсэн минь учиртай байж. Би цүнхнээсээ нөгөө сувдыг гаргаж ирэхэд яг л анх Долгор эмээ өгч байсан шиг халуун шатах шиг мэдрэмж төрсөн. Би шууд л эгчийн хүзүүнд зүүж өгсөн. Гүнсээ эгч итгэж чадахгүй:
— "Чи... Чи өөрийнхийгөө өгч байгаа юм уу?" гэж хоолой нь чичрэн асуув. Би цамцныхаа захыг сөхөж, өөртөө байгаа, эмээгийн анх өгсөн сувдыг харууллаа. Бид хоёр тэврэлдээд зөндөө уйлсан.

Түүнээс хойш 5 жил өнгөрчээ. Одоо би нөхөр хүүхдүүдтэйгээ Гүнсээ эгчийнх рүү очих гээд явж байна. Итгэмээргүй сайхан мэдээ дуулгахад, эгч минь архинаас бүр мөсөн гарч, урьдынх шигээ цав цагаан царайтай, гялалзсан бүсгүй болсон. Бүр ихэр охин, хүү хоёр гаргаад, том хүүтэйгээ нийлээд өнөр өтгөн, жаргалтай амьдарч байна. Хамгийн сонирхолтой нь түүний нөхөр болох Заагий ах, Гүнсээ эгчээс хоёр дүү, доод талынх нь ангийн залуу гээд бод доо. Жинхэнэ хайр, жинхэнэ хувь тавилан гэж байдаг аж.
Би тэр өдрөөс хойш сувд гэдэг зүйлийг зүгээр нэг гоёл чимэглэл гэж харахаа больсон. Яагаад Долгороо эмээ, яагаад Юань гүрний хатад сувдыг тэгтлээ шүтдэг байсны учир нь түүхэнд бичигдсэн байдаг юм билээ.
Сувд бол Монголын эртний ордны соёлд зүгээр нэг гоёл байгаагүй. Юань гүрний үед Монгол хатдын хэрэглэж байсан сувдан гоёл нь Евразийг холбосон соёл, худалдааны урсгалын төвд байрлаж, улмаар Европын хаад язгууртны гоёлын ойлголтод хүртэл нөлөөлсөн түүхтэй. Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын худалдааны сүлжээгээр дамжин Энэтхэгийн далай, Персийн булангаас ирсэн тэнгисийн сувд ордонд нийлүүлэгдэж, хатдын тансаг хэрэглээ болдог байж.
Өнөөдөр Тайваньд хадгалагдаж буй Юань гүрний их хөргүүдийг харвал Монгол хатад олон эгнээ сувдан ээмэг, зүүлт зүүсэн байдаг нь сувд бол цэвэр ариун байдал, эрх мэдэл, мөнх оршихуй, тэнгэрийн ивээл-ийн бэлгэдэл байсныг гэрчилдэг. Бүр Европын аялагч Марко Поло Монголын ордны энэ тансаг соёлыг тэмдэглэн үлдээснээр, Европт сувд нь язгууртны бэлгэдэл болон түгсэн гэдэг. Тэгэхээр Долгороо эмээгийн хэлсэн "13-ны жилдээ сувд зүүсэн эмэгтэй тэнгэрээсээ азтай байдаг" гэдэг үг зүгээр нэг мухар сүсэг биш, магадгүй бидний өвөг дээдсээс, хатдын цуснаас дамжиж ирсэн "код" байсан байх.
Сувд бол амьд эрдэнэ. Тэр эзнээ сонгодог, эзнээ хамгаалдаг, эзнийхээ хувь тавилантай цуг амьсгалдаг гэдэгт би одоо ч бат итгэдэг.
Хэрэв та ч бас өөрийн гэсэн түүхээ бүтээж, эртний хатдын эрхэмсэг, ариун энергийг өөртөө шингээхийг хүсвэл, түүх, соёл, язгуурын үргэлжлэл болсон Murun Pearls-ийг сонирхоод үзээрэй гэж чин сэтгэлээсээ зөвлөмөөр байна. Тэдний бүтээлүүд зүгээр нэг гоёл биш, яг л миний түүх шиг өнгөрсөн ба ирээдүйг холбох гүүр, Монгол эмэгтэйн гоо сайхан, дотоод хүчийг илэрхийлсэн "амьд" бүтээлүүд байдаг юм билээ.
Хүзүүндээ сувдтай, зүрхэндээ гэрэлтэй бүсгүй хүн бүр аз жаргалтай байх болтугай. Гүнсээ эгчийн минь амьдралыг гийгүүлсэн шиг, таны амьдралд ч бас сувдан цагаан жим нээгдэх болтугай!
(Энэ түүх танд таалагдсан бол ШЭЙР хийж, сувд шиг гэрэлтсэн ерөөлийг бусдад түгээгээрэй)

11/01/2026

ЕРТӨНЦИЙН 6 ХУУЛЬ
- Юунаас илүү их айна яг тэр зүйл тохиолдох магадлал эрс нэмэгдэнэ. Үүнийг Мерфиний хууль гэнэ.
- Зовлон бэрхшээлээ цаасан дээр бичихэд л тал нь алга болдог гэнэ. Үүнийг Кидлины хууль гэнэ.
_ Ямар нэг даалгавар биелүүлэхдээ хамгийн шилдэг аргыг олохоор хичээх нь таныг жинхэнэ хөгжүүлж байдаг. Үүнийг Гилбертийн хууль гэнэ.
- Танд ямар нэгэн мэдлэг хуримтлагдсан гэдэг нь тодорхой. Мэдлэгээ сайтар цэгцэлж, зөв дараалалд оруулж зөв ашиглах аваас мөнгө тань руу тасралтгүй урсаж эхэлнэ. Үүнийг Вилсоны хууль гэнэ.
- Хэрэв та ямар нэгэн зүйлийн талаар шийдвэр гаргах шаардлагагүй бол шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Зүгээр л орхи. Үүнийг Фолкландын хууль гэнэ.
- Та өөрөө ямр энерги мэдрэмж гаргана. Яг л тэр энерги тань дээр эргэж ирдэг. Үүнийг таталцалын хууль гэнэ.
- Чиний ертөнц ямар байх нь чамаас л шалтгаална.

11/01/2026

Address

монгол улс
Ulaanbaatar
9999

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Flowers & Nomi posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category