Эерэг бүхнийг эндээс.

Эерэг бүхнийг эндээс. Зөв хүн бай! Яг одоо Өөрөөсөө эхэл

ОТОЧ 8 МАНАЛ БУРХАНЗүрхэн тарни:ДАДЯАТА УМ БЭХАНЗЭ БЭХАНЗЭ МАХА БЭХАНЗЭ БЭХАНЗЭ РАЗА САМУГАДЭ СУХАМанал бурхан нь хамаг ...
26/05/2026

ОТОЧ 8 МАНАЛ БУРХАН

Зүрхэн тарни:

ДАДЯАТА УМ БЭХАНЗЭ БЭХАНЗЭ МАХА БЭХАНЗЭ БЭХАНЗЭ РАЗА САМУГАДЭ СУХА

Манал бурхан нь хамаг амьтдыг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл тавьсан бурхан юм. Өвдөж зовдоггүй нэгээхэн ч амьтан үгүй. Өвчин зовлонгоос салахад сүсэг бишрэл ба итгэл үнэмшил маш чухал үүрэг гүйцэтгэдгийг орчин үеийн сэтгэл судлаачид нотлосон буй.

Ууж буй оновчтой эм, эмчилж буй сайн эмч, мөн өвчин зовлонгоос ангижруулагч бурхан шүтээндээ залбирч чин сэтгэлээсээ шүтэж чадвал эдгэхгүй өвчин гэж үгүй. Монголчууд эрт үеэс “сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэсэн нь үүнтэй холбоотой ажээ.

Хүн буян бага үйлдэж, нүгэл их үйлдэх болсон цаг үеийг цөвүүн цаг гэх бөгөөд энэ үед эдгэшгүй өвчин асар ихээр гарах болно гэж эртний мэргэдийн лүндэнд байдаг.

Эдүгээ өвчиний хувьсан өөрчлөлт, түүнийг эдгээх эмийн хүчин чадал, наад захын эдгэшгүй ханиад томуу зэргээс харахад цөвүүн цаг ирсэн нь тодорхой.

Тэгвэл Манал бурхан нь “Цөвүүн цаг болох үед миний адис жинлавын хүч чадал улам нэмэгдэж, өвчин зовлонд нэрвэгдсэн хамаг амьтдыг зовлон зүдгүүрээс нь түргэн гэтэлгэх болтугай” хэмээн аугаа их ерөөл тавьсан бурхан тул бид бүхэн сайтар шүтвээс энэ цаг үед эрүүл саруул, энх тунх амьдрахад асар их тус нэмэртэй байх болно.

🙏Манал бурханы номыг унших үед юу бодох вэ?

Манал бурханы лагшин хөх өнгөтэй, хоёр мутрын баруунаар эмийн ургамал, зүүнээр бадар аяга барьсан, хоёр хөл очир завилгаагаар оршин байдаг.

Энэхүү Манал бурхан маш бодитойгоор өөрийн өмнөх огторгуйд заларч ирсэн байна. Ном уншихын сацуу түүний лагшинаас асар ариун цагаан өнгийн гэрэл цацарч миний биеийн оройгоор орж бүх биед түгсэнээр биед байсан өвчин хийгээд өвчиний эх үүсвэрүүд хар өнгийн зүйл болон хувирч биений доод хэсгээр гэрэлд хөөгдөн гарч байна. Улмаар бие, хэл, сэтгэл гуравт Манал бурханы лагшин, зарлиг, таалалын адис жинлав шингэж энэ адил эцэг, эх тэргүүтэй хамаг амьтан Манал бурханы адис жинлавыг хүртэж байна, амьтан бүгд өвчин зовлонгүй, амар амгалантай болж байна хэмээн бясалгана.

Манал бурханы адистидын хүчээр хамаг амьтан өвчин зовлонгоос түргэн салах болтугай, хэрэв өөрөө өвдөж буй бол Манал бурханы лагшингаас цацарсан гэрлийг өвдөж буй газартаа удаан байлгаж “Миний өвдөж буй энэ өчүүхэн зовлонгоор хамаг амьтдын асар их өвчин зовлон амирлах болтугай” хэмээн залбираарай. Энэхүү бясалгал нь өөрийн өвчинг хялбар давах сэтгэлийн их эрч хүчийг өгдөг нарийн увидас юм.

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг.

Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж, итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

Орчлонд энэлэгч амьтан бүхэн Манал бурханы адистидийн хүчээр элдэв өвчин зовлонгоосоо түргэн гэтэлж, эгнэгт эрүүл энхээр амьдрах болтугай.

🙏Манла бурханы мөргөл ба тарни

Нигүүлслээр бүхнээ тэгш төгс ялж нөхцсөн
Нэрийг нь дуулах төдийд муу заяааг арилгагч
Хорт сэтгэлийн өвчинг арилгагч эмийн манлай
Бэндүряан гэрэлт хаан түүнээ мөргөн тахимой
Дадаята ум бэхаанзэ бэхаанзэ маха бэхаанзэ бэхаанзэ ранза самудгадэ суухаа

Төвдөөр

Түгжээ гүнлаа нинбий жомдаан дай
Цанзам тойви андоо дунал сэл
Дүйсүм надсэл санжай манжий лаа
Бэндүр райеи одлаа чанцалло

Тарни:
ДАДЯАТА УМ БЭХАНЗЭ БЭХАНЗЭ МАХА БЭХАНЗЭ БЭХАНЗЭ РАЗА САМУГАДЭ СУХА Хураах

08/05/2026

Чиний, миний амьдрал
Чин үнэнийг хэлэхэд санаснаар болсонгүй дээ
Чиний бас миний дурлалаас
Цээжний гүнд өчүүхэн хэсэг л үлджээ

Дахиад чи над руу хараач
Давтаж мэдэх хайрыг чинь хүснэ ээ

Анхны хайр минь ариухан санагдлаа ч
Ахиж ирэхгүйгээр орхин оджээ
Анхны хайр шиг ариухан санагдлаа ч
Оройтож ухаарсан амьдрал минь

Чиний миний сэтгэл
Өдөр шөнө шиг ялгаатай байлаа
Хүний хүсэл юм болохоор
Хэзээ хойно санагдах л юм даа

Ахиад чи надруу хараач (чи надруу хараач)
Давтаж мэдэх хайрыг чинь хүснэ ээ

Анхны хайр минь ариухан санагдлаа ч
Ахиж ирэхгүйгээр орхин оджээ
Анхны хайр шиг ариухан санагдлаа ч
Оройтож ухаарсан амьдрал минь/x2

Анхны хайр минь ариухан санагдлаа ч
Ахиж ирэхгүйгээр алсан оджээ
Анхны хайр шиг ариухан санагдлаа ч
Оройтож ухаарсан амьдрал минь

08/05/2025

Нүглийн үр, буяны үр холилдохгүй, тусдаа боловсроно
Нүглээ буянаар хайцаалахгүй. Нүглийн үрээ зовлонгоор л туулж барна.
Буянаа нүглээр баллахгүй. Буяны үрээ жаргаж л эдэлнэ.
Тэгэхээр өөрийн эдлэж буй зовлон, жаргалаар баримжаалаад өөрийн нүгэл, буяны байр байдал, хувь хэмжээг барагцаалчихаж болно доо.

08/05/2025

Үгийг хүлхэн байж бод…
Хүслийг чин сэтгэлээсээ хүс..

“Шоронд орсон хүүг минь гаргаад өгөөч” гээд л залбираад байж. Хүү нь гарч ирсэн. Харамсалтай нь аав нь хүүгийнхээ шарилыг хүлээн авчээ. Угтаа “Хүүг минь эрүүл энх, эсэн мэнд гаргаж өгөөрэй. Биднийг уулзуулж, амар амгалан амьдруулж хайрлаарай” гэж залбиран гуйх байж. Энэ түүхийг олоон жилийн өмнө сонсоод үгийн хүч гэдэг, зөв залбирал гэдэг ямар их утгатайг мэдэж авч байсан юм. Мөн нэгэн эмэгтэй “Нөхрийг минь насан туршид дэргэдээс минь битгий холдуулаарай” гэж гуйж. Нөхөр нь эмэгтэйн дэргэдээс хэзээ ч явж чадахааргүй болсон. Учир нь нөхөр нь хоёр хөлөө алдаж. Үг гэдэг ийм хүчтэй. Тиймээс зөв залбирахыг, зөв ярихыг хичээдэг болсон. Зовж, шаналсан нэгэнд туслаарай, тэрийг минь энийг минь гэж нэр жилийг нь хэлж эрүүл энх, элэг бүтэн амьдраасай гэж чин сэтгэлээсээ гуйж залбирч байгаарай. Зөв залбирал, чин сэтгэл заавал биелэлээ олдог юм шүү.

28/01/2025
Хайртай гэр бүлийнхээ эрхэм хүмүүст цаг гарга
04/01/2025

Хайртай гэр бүлийнхээ эрхэм хүмүүст цаг гарга

26/12/2024

Өчигдөргүй өнөөдөр
Өнөөдөргүй маргаааш гэж үгүй

25/12/2024

Үр хүүхдээ дутуу өсгөхгүй нь энэ гээд хүмүүжүүлэхгүй алдаа гаргаад байна эцэг эхчүүдээ
Таны үрс мөн л адид аав ээж болж ахин нэг хуудас эргэж хүн өсгөж хүмүүжүүлнэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй юмсан…

24/12/2024

Эвтэй
Эетэй
Эерэг
Эелдэг байх чинь нээх хэцүү биш ш дээ 🤗

24/12/2024

Эргэн санахад
Бид дэндүү бүх зүйлийг амар хялбар аргаар хайх болж ..
Энэ угтаа бол үндэстний хэмжээний томоохон асуудал болчлоо л доо
Ядаад үр хүүхдээ аяга тавгаа угаадаг гэр орноо цэвэрлэдэг л болгох хэрэгтэй юм ш дээ

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эерэг бүхнийг эндээс. posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category