Чамтай бас Чамгүй

Чамтай бас Чамгүй Чамтай бас Чамгүй

07/07/2026
Чамгүй өдрүүд надад ямар хэцүү байна гээчЧас улаахан уруул дулаахан тэврэлтийг чинь санаж байнаЧимээгүй би мэдрэмжээ нуу...
04/07/2026

Чамгүй өдрүүд надад ямар хэцүү байна гээч
Час улаахан уруул дулаахан тэврэлтийг чинь санаж байна
Чимээгүй би мэдрэмжээ нуух гэж оролдох тусам
Чив чимээгүй дэлхий нойрсож байгаа мэт болох юм
Хайр гэдэг ийм сайхан байжээ гэж
Хайрлуулах ямар гоё вэ гэж
Хамтдаа байхдаа ямар жаргалтай байсан гэж
Хочим хойно дурсах биш хамтдаа л баймаар байна
Нэг л мэдэхэд би чамайг бодоод
Нээх тийм уйтгартай хүн болчих юм
Нар сар ээлжлэн өдөр хоногууд урсах ч
Нэмэргүйнээ би яаг л хоосон нэгэн болчихож
Үнсэх уруулыг чинь санаж байна
Тэврэх тэврэлтыг чинь санаж байна
Сайхан хоолойг чинь сонсмоор байна
Бодлоо дуустал ганцхан чамтайгаа ярилцмаар байна
Чи минь наддаа хэзээ ирэх вэ?
Чи минь минийх гэж хэзээ алхах вэ?
Хоёулаа хорвоод хэзээ ханьсах вэ?
Хамтдаа хэзээ наадамд явах вэ?

04/07/2026

❤️😍

04/07/2026

📌 Хайртай хүнээ алдахаас айдаг хүмүүсийн нийтлэг шинж

Зарим хүмүүсийн хувьд хайр бол зүгээр нэг мэдрэмж биш...
Харин алдчих вий гэсэн айдас дагалддаг зүйл байдаг.
Тэд ихэвчлэн дараах шинжүүдтэй байдаг👇

📱 Мессэжинд удаан хариу ирэхэд хамгийн муу хувилбарыг төсөөлдөг.
"Надаас залхсан юм болов уу?"
"Өөр хүнтэй болсон юм биш биз?"
"Би ямар нэг буруу зүйл хэлчихэв үү?" гэсэн бодлууд маш хурдан орж ирдэг.

🟢 Байнга баталгаа хайдаг.
"Чи надад хайртай хэвээрээ биз дээ?"
"Би чамд үнэхээр хэрэгтэй хүн мөн үү?" гэж шууд эсвэл далд байдлаар баталгаажуулалт хүсдэг.

🙇‍♂️ Өөрийн хэрэгцээгээ хүртэл хойш тавьдаг.
Маргаан гаргахгүй байхыг илүүд үзнэ.
Өөрийгөө илэрхийлэхээс илүү... нөгөө хүнээ алдахгүй байхыг сонгодог.

🌸╭────────────────╮🌸
📌 Дотоод цэгээ хэзээ ч мэдэрч байгаагүй эмэгтэйчүүдэд — өөрийгөө шинээр нээх боломж доор байна... Эхний с💬тгэгдэл дээр харвал ойлгоно.
🌸╰────────────────╯🌸

👀 Жижиг өөрчлөлтийг хүртэл анзаардаг.
Өмнөхөөсөө өөр болсон өнгө аяс, богинохон хариулт, цөөрсөн анхаарал... бүгдийг нь мэдэрдэг.
Заримдаа бүр байхгүй асуудлыг хүртэл хайж эхэлдэг.

💔 Явах вий гэсэн айдас нь харилцаанаас илүү том болж эхэлдэг.
Тэр үед хүн хайрлаж байгаа мэт харагддаг ч... үнэндээ алдахгүй байх гэж тэмцэж байдаг.

🧠 Сэтгэл судлалд үүнийг заримдаа "attachment anxiety" буюу
холбоогоо алдах вий гэсэн түгшүүртэй хавсралтын хэв маяг гэж тайлбарладаг.
Энэ нь сул дорой гэсэн үг биш. Харин өмнөх туршлага, итгэл алдрал, эсвэл сэтгэл хөдлөлийн шархтай холбоотой байх нь элбэг.

❤️ Хамгийн сонирхолтой нь...
Хайртай хүнээ алдахаас хамгийн их айдаг хүмүүс ихэвчлэн хамгийн их хайрлаж чаддаг хүмүүс байдаг.
Гэхдээ хайр айдас дээр биш, итгэл дээр тогтдог.

💭 Та юу гэж боддог вэ?
Хайртай хүнээ алдахаас айх нь хайр мөн үү, эсвэл айдас уу?
👇 Сэтгэгдэлдээ үлдээгээрэй.

02/07/2026

❤️‍🩹Яаж мартах юм бэ❤️‍🩹

Жаахан гуниглах төдийд сэтгэлд хургаад байгаа
Жаргалынхаа хэлтэрхийг яаж орхих юм бэ
Хүйтэн шөнөөр ч бодол бүлээцүүлэн аргадах
Хүслийнхээ хэлтэрхийг яаж мартах юм бэ

Цэцэгсийн өнгөнд эрвээхэй хүртэл төөрдөг байтал
Цээжний гүнээс огтхонч холдоогүй чамайг яаж мартах юм бэ
Цэл залуухан гоо үзэмжинд нүд хүртэл алдардаг байтал
Цэг таслалгүй үнэн байсан сэтгэлийг яаж үгүйсгэх юм бэ

Нартай борооны дараа солонго хүртэл өнгө ордог байтал
Намайг чамтай учруулсан тавиланг яаж буруутгах юм бэ
Насаараа чамд туньсанч явуулж чадахгүйг чинь мэдсээр байтал
Нандигнаж аргадсан хайрыг чинь яаж мартах юм бэ

Намар болоход шуувууд хүртэл буцдаг байтал
Намайг орхиж нүүр буруулаагүй үнэн сэтгэлийг яаж үгүйсгэх юм бэ
Навчис хүртэл тасарч унахдаа эх дэлхийдээ шингэдэг байтал
Нандин дурсамж бүтээсэн учрал бүхнийг яаж нуух юм бэ

Зүгээр л холдох төдийд л бодлоос салдаггүй
Зүрхнийхээ хэлтэрхийг яаж орхих юм бэ
Аньсаг чийгтэх төдийхөнд аргадан энхрийлэх
Азжаргалынхаа хэлтэрхийг яаж мартах юм бэ

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Чамтай бас Чамгүй posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category