Шинэ Мах Хүргэлт- Fresh Meat Delivery

Шинэ Мах Хүргэлт- Fresh Meat Delivery Шинэхэн махыг таны гэрт хүргэнэ.

18/12/2025

Хонь ямаа үхэр (амьд мал, их хэмжээгээр)
Үнэ тохирч хаягаар очиж авна
Холбоо барих утас 88057739

Шинэхэн махыг таны гэрт хүргэнэ.

23/11/2025
Адууны мах идэх цаг.Адууны махыг 81 хоногт идэж дүүргэдэг. Борцолдоггүй. Хүйтний улиралд биеийн илчээ алдаж хийрхэхээс с...
28/10/2025

Адууны мах идэх цаг.

Адууны махыг 81 хоногт идэж дүүргэдэг. Борцолдоггүй. Хүйтний улиралд биеийн илчээ алдаж хийрхэхээс сэргийлдэг илчлэг өндөр, халуун чанарын мах болой. Тос өөх нь амьтан болон ургамлын завсрын бүтэцтэй. Шингэц сайтай. Хөргөж идвэл илүү тохиромжтой.
Бага хэмжээгээр цагаан гаа, сармис, улаан чавгатай зөөлөн галаар чанаж шөлийг уувал ханиадны эсрэг болон биеийн дархлаа дэмжих сайн талтай.

Аль болох дангаар нь хэрэглэвэл эмчилгээний ач холбогдол нь өндөр. Давс их агуулдаг. Давсгүй чанаж, ихдүүлэхгүй идэхэд идэр 9-ийн хүйтний гол хоол. Зуны халуунд хэрэглэдэггүй ба идвэл хий бадгана дэврээх нигууртай.

Өглөөгүүр цагаан тос, шар тостой цай, хярам ууж цөсөө сайн ялгаруулж, өдөр хэр тааруу хэмжээтэй (150-180гр) хөргөсөн адууны мах, үдийн хойно 16.00 цагийн үед бөөр давсагаа дэмжиж амархан шингэх хөнгөн хоол, жишээ нь шар тосоор зуурсан замбай идээд орой 18.00-19.00 цагт аарц буцалгаж уух, зэрлэг жимсний халуун унд гэх мэт халуун чанарын хоол идвэл өвлийн нэг өдрийг тунчиг зөв хооллоод өнжчихөж байгаа юм!

Монгол Улсын Гавьяат эмч Б.БОЛДСАЙХАН эмч цахим хуудсаараа ийнхүү зөвлөжээ.Өөхтэй мах идэж бай. Өөхтэй мах идвэл зөнөхгү...
21/09/2025

Монгол Улсын Гавьяат эмч Б.БОЛДСАЙХАН эмч цахим хуудсаараа ийнхүү зөвлөжээ.

Өөхтэй мах идэж бай. Өөхтэй мах идвэл зөнөхгүй, мартахгүй, таргалахгүй, ядрахгүй, цөс өвдөхгүй, эмэгтэйчүүдийн хувьд нүүрс ус нэмэгдэхгүй.

Европын анагаах ухаан 50 гаруй жил өөх тостой мах хүний биед муугаар нөлөөлнө гэж ярьдаг байсан. 50 гаруй жил тэгж ярьж байснаасаа уучлалт гуйж эхэлсэн. Олон жилийн турш өөх, улаан мах битгий ид гэж хэлсэн маань зөв баталгаатай судалгаан дээр тулгуурлаагүй өнгөц байсан байна гэж хэлээд ард иргэдээсээ уулчлалт хүссэн. Шинэ судалгааны үр дүнгээр өөхтэй мах идэж байгаа хүний зүрх судас өвдөх нь бага, тархины судас нарийсах нь бага, таргалах магадлал бага, даралт ихсэх, дотоод гэдсэнд эерэг нөлөөтэй.

Миний хувьд хэдэн санаа хэлэхэд:

1-рт монголчууд өөх идэж бай.

2-рт миний хэлээд байгаа ид, уу гэсэн зүйлүүд бүгд байгаль дээр байдаг бүтээгдэхүүн.

Чихэр гэж байгалийн бүтээгдэхүүн байдаггүй. Харин байгалийн бус бүтээгдэхүүнээс татгалзаж байх хэрэгтэй.

Сүүлийн 2-3 жилийн хугацаанд Америк, Европын хэдэн зуун мянган хүн оролцсон судалгаагаар улаан мах, өөхтэй мах нь хүний эрүүл мэндэд эергээр нөлөөлнө гэсэн судалгааны үр дүнгүүд гарч эхэлсэн.

Америкууд цэвэр цөцгийн тос идэж эхлээд байгаа. Америкийн хүн амын 70 хувь таргалалттай, хэт бүдүүн. Дээр нь тархиндаа өөрчлөлттэй. Зөнөглөх, мартах, зүрх судасны өвчнөөр их өвчилдөг. Энэ нь улаан мах идэхийг хориглосонтой холбоотой.

Хоол идэж байхдаа хоолоо л идэж бай, өөр зүйл рүү битгий сатаар. Хоолныхоо амттайг, сайхныг л мэдэр. Цайны цагаараа хов жив ярих, хажуугийн ширээг харах ямар ч шаардлагагүй. Учир нь хүнээс бусад бүх амьтан хооллохдоо хоолондоо л ач холбогдол өгдөг.

Чоно нүдээ аниад хоол руугаа дайрдаг. Үхэр зөвхөн өвсөө хараад түүнийгээ хэлээрээ бүх биеэрээ мэдэрч зулгааж иддэг. Тиймээс энэ төрлийн амьтад ходоодны ямарч шархгүй, тархины судас нь нарийсдаггүй. Амьтнаас сурах зүйл их бий!

Гүзээний үс бол эм юм. Гүзээний үсэнд эмийн олон төрөл байдаг гэж үзээд хөгшчүүл бидэнд идүүлэх гэж хичээдэг байв. Гүзээ...
30/06/2025

Гүзээний үс бол эм юм. Гүзээний үсэнд эмийн олон төрөл байдаг гэж үзээд хөгшчүүл бидэнд идүүлэх гэж хичээдэг байв. Гүзээ мулзалж чанах бол монгол хоолны соёл биш. Монголчууд гүзээний үс хусахыг цээрлэдэг байв. Цээрлэх болсон олон шалтгаан бий. Нэгд гэвэл малгүй болдог гэж үзжээ. Буянт мал сүргийн хамгийн их хишиг буян нь оршдог эрхтэн бол гүзээ юм санж. Байгалийн хамаг эрчис шингэсэн өвс ургамал, рашаан усыг монгол бэлчээрийн мал өөрсдөө танин мэдэж олж идэх мэдрэмж өгөгдлөөрөө олж иддэг.

Бэлчээрийн үй түмэн ургамал бол малын уран амаар орж ходоод гэдсэнд нь боловсроод тарга хүч нэмэж эм болж үйлчилдэг. Монгол хүн бол бэлчээрийн мал аж ахуйтайгаа хэдэн мяаганаас шүтэн барилдлагатай. Монгол хүнд байгалиас заяагдмал, бүр тэнгэр бурхны бэлэг бол таван хошуу мал. Таван хошуу малынхаа дотор гэдэснээс хамгийн амин дэм нь гүзээнд бий. Мөртлөө бүр гүзээний үсэнд шүү! Гүзээний үсэнд хэдэн зуун төрлийн ургамлаас тогтсон амин дэм шингэдэг, тэр амин дэмийг чанаж болгож идсэнээр хүний гэдэс дотрын бүхий л эд эрхтэн болоод яс, цус мэдрэлийн хамаг өвчнөөс сэргийлдэг жамтай.

Жаахан байхдаа үстэй гүзээ идэхгүй, муухай баас амтагдаж байна гэж нохойд хаяж өгөөд хөгшин ээждээ зодуулж байлаа. Хөгшин ээж минь хэлэхдээ,
- Малын буян гүзээндээ оршдог юм. Чи бодоод үзээч! Гүзээтэй тос ямар гээч сайхан үнэр амттай билээ. Гүзээнд даршилсан малын тэжээл ямар гээч чанартайг чи ухаарах болоогүй л дээ. Гэхдээ мэдээд ав хүү минь, гүзээнээс өөр саванд өрөм зөөхий хийж хадгалах, малын мах үүцлэх, малын тэжээл, даршлахад гүзээнд хадгалсаныг огт гүйцдэггүй юм аа. Малын гүзээ бол их өөр чанартай шүү гэж билээ. Гүзээ хэдий их үстэй байх тусмаа тэр малын мах их чанартайг илтгэнэ.

Зарим жилийн малын гүзээний үс халцгайдуу байх нь бий. Тэгвэл тэр жилийн ургамал шим тэжээл муутай муу жил гэсэн үг. Зарим нутгийн малыг гаргаад идэхээр мөн адил гүзээ нь үс муутай байдаг. Шим муутай байна гэсэн үг. Дээр муу жил гэж цухас өгүүлэв. Муу жил гэж байдаг, хэчнээн бороо устай ч ургац муу, ургасан байлаа нялзуургүй, шимгүй гэсэн үг. Муу жилд хүн малын өвчин дэгдэмхий, хүн, мал, ер аливаа амьтны сэтгэл тогтворгүй, хүний санаанд оромгүй сэтгэл зүрх цочроосон муу муухай үйл хэрэг ердийнхөөс илүү гарамтгай жилийг муу жил гэдэг. Муу жилийн мал хүртэл хотондоо ирдэгггүй, айлын малтай нийлсэн ч ижил сүрэг, хашаа хотоо тэмцэж гүйж ирэх нь үгүй ухаа мэдрэл нь муудчихдаг.

Монголчууд цэцгэнд цадсан ямаа гаргасны дараа юун түрүүнд гүзээний үсийг шинждэг. Гүзээний үс бол хаврын тарчигт жаахан халцайгаад зуны дэлгэрт ургадаг. Үүнийг малын долоо найман тарга хүчийн нэгэнд тооцогдох гүзээн тарга гэж үздэг. Агь, шаваг, дагш хорж зэрэг хурц гашуун ургамал түлхүү ургадаг газрын малын гүзээ улаан хүрэн бус, хүрэн бараандуухан өнгөтэй байдаг. Гүзээний сэвсийг асгаад усаар зайлж үсийг угаачихаж байгаад чанах нь мэдээж. Гэхдээ бүрэн угааж цэвэрлэхгүй, жаахан сэвс амтагдаж байх төдий тусмаа сайн гэдэг. Сайн муу сархинаг мөн адил өнгөртэй чигээр нь идвэл илүү чанартай. Багад тэгэж хэлээд үл ялиг сэвс амттай гүзээ идүүлэх гэхээр нэлээд дургүйгээр барахгүй жаахан уур хүрдэг байжээ. Гэтэл хамаг амин дэм нь тэндээ оршдог санж.

Гүзээг сүүлтэй холиод бууз хийх мөн сайхан шүү! Түүхийгээр нь хийвэл удаан болдог болохоор 30 гаруй минут жигнэнэ. Болсон гэдсэн дотроос гүзээг ялгаж аваад ханчиртай, сүүлтэй хольж бууз хийж идвэл сульдаа өвчинд сайн. Өнөөгийн хэллэгээр бол сахарын өвчин гэсэн үг. Гүзээний үсээр эмийн ургамал хийж байсан гэх яриа ч бий. Дээр үед усны сав ховор үед бол гүзээнд ус хийж зөөдөг байжээ. Ер гүзээг олон талаар ашиглаж хэрэглэж ирсэн, малын хишгийн сав гэж гүнээ хүндэтгээд гүзээний сэвс арилгах үед гүзээгээр хад, мод шавхуурдах, гүзээтэй сэвснээс цээрлэхдээ юман дээр тавьж түрэх, газар дээр чирэх зэргийг зэгсэн цээрлэж иржээ. Заавал хоёр гардаж өргөж аваачаад доторх сэвсийг нь асгадаг. Тэр байтугай гүзээтэй сэвсний дээжээс духандаа хүргэдэг ёстой.

Гүзээн бууз, болоод гүзээний шөл гүзээний тухай хууч домог яриаг тунамал оршихуй номдоо бичиж өгүүлсэн билээ. Хорт хавдар тусаад эмчлүүлсэн ба хүндэвтэр мэс засал хийлгэж тэнхээ дордсон хүнд гүзээний шөл уулгадаг. Эрт урд цагт дайнд яваад шархадсан цэрэгт сэвстэй гүзээгээр хоол хийж өгдөг байсан гэж хууччуул дурсан ярьдаг. Гүзээний үсийг хутгаар хусаж цэвэрлэхийг хөгшчүүл бүүр үзэн яддаг. Монгол хүн байтлаа, буянт малынхаа гүзээний үсийг хутгаар хусаад буянаа барлаа гэдэг сэн. Гүзээний үс хусаж мулзалж чанадаг уламжлал бол мөн саяханаас тогтсон олдмол заншил шүү! Тэр сайхан амин дэмтэй юмыг идэхгүй мулзалж хаях бол хэтэрхий цамаан, мунхаг заншил. Амны хишиг нь ар дээрээ гарсан явдал шүү копи

Үхрийн өөх яагаад зарим нь шар, зарим нь цагаан өнгөтэй байдаг вэ?Хүнсний дэлгүүрийн махны лангуун дээр зарим үхрийн мах...
30/06/2025

Үхрийн өөх яагаад зарим нь шар, зарим нь цагаан өнгөтэй байдаг вэ?

Хүнсний дэлгүүрийн махны лангуун дээр зарим үхрийн мах шаргал өөхтэй, зарим нь бараг цав цагаан өөхтэй байхыг анзаарч байсан уу? Яг үүнийг хараад “энэ бэлчээрийнх, энэ тэжээлийнх” гэж ялгадаг хүн олон. Тийм ч байж болно, үгүй ч байж болно…

Учир нь энэ ойлголт бол бага зэрэг өрөөсгөл.

Би өмнө нь сүүний тухай нийтлэлдээ дурдсан даа. Каротиноидууд, ялангуяа бета-каротин хэмээх бодис нь энэ шаргал өнгийн гол үүсгэгч юм. Лууванд агуулагддаг тэр алдартай А аминдэмийн урьтал бодис шүү дээ.

Тэгэхээр юу гэсэн үг вэ?

- Каротиноидуудаар баялаг өвс, ургамлаар бэлчээрлэсэн үхрийн өөх шаргалдуу өнгөтэй болдог. Сүү нь ч гэсэн шаргал туяатай, цөцгийн тос нь хүртэл өдөржин нарласан мэт өнгөтэй гарна.

- Харин каротиноид багатай бэлчээр дээр байсан бол мах, сүү нь илүү цайвар өнгөтэй болно. Байгаль дээр өөрөө ингэж “пигментээ хэмнэчихдэг” байх нь ээ 😅

Харин тэжээлийн үхэр бол…

- Цагаан өөхтэй тэжээлийн үхэр элбэг. Гэхдээ фермд үхрээ луувангаар “эрчимжүүлж” тэжээгээд байвал өөх нь бас л шаргал болно шүү!
(Луувангаар тэжээх гэдгээ би мэдээж хошигнож хэлж байна, гэвч үнэн тал бий.)

Учир нь үхрийн тэжээлд бета-каротин агуулсан премиксүүд байдаг. Тэрийг нэмээд л болоо. Өөх шаргалтана, маркетинг ч гялалзана.

Харин хонь, ямаа бол?

Каротиноидыг задалж шүүн боловсруулж чаддаг болохоор хичнээн бэлчээрийнх байсан ч өөх нь цав цагаан. Хонь, ямаа каротиноидуудыг задлаж боловсруулна. Харин үхэр, адуу, тэмээ, хүн шууд хуримтлуулдаг.

(Хүний өөх харсан уу…? 😳😆)

ДҮГНЭЕ

- Сэргэлэн фермерүүд энэхүү мэдээллийг овсгоотой ашиглаж болно.

- “Цагаан өөх = тэжээлийнх” гэдэг нь туйлширсан ойлголт, өнгөнд нөлөөлөгч нь каротиноидын агууламж юм.

- Бэлчээр, тэжээл, пигмент гурвын харилцан хамаарлыг ойлгосон хүн малынхаа мах, сүү, сүүн бүтээгдхүүнийг хүссэн өнгөтэй болгох боломжтой!

Мэдээж шэйрлэнэ биз дээ 🤟

Хүнсний Инженер Оюунгэрэлийн ГАЛ-ОЧИР

24/06/2025
5 хошуу малын махыг тохируулан зооглох ардын ухаан.
17/06/2025

5 хошуу малын махыг тохируулан зооглох ардын ухаан.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Шинэ Мах Хүргэлт- Fresh Meat Delivery posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share