Буддист амьдралын хэв маяг

Буддист амьдралын хэв маяг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Буддист амьдралын хэв маяг, Ulaanbaatar.

Хүн зөвхөн өөрийн итгэж буй ертөнцийг л олж хардаг. Ижилхэн үйл явдлаас нэг нь дутууг олж хардаг бол нөгөө нь сургамж, у...
14/07/2026

Хүн зөвхөн өөрийн итгэж буй ертөнцийг л олж хардаг. Ижилхэн үйл явдлаас нэг нь дутууг олж хардаг бол нөгөө нь сургамж, ухаарлыг олж авдаг. Ижилхэн хүнтэй таарахад хэн нэгэн нь дайснаа гэж хардаг бол нөгөө нэг нь багшаа гэж харна. Ертөнц бол огт өөрчлөгдөөгүй. Өөрчлөгддөг зүйл бол бидний харах өнцөг, тайлбар юм.
Тийм учраас амьдралаа өөрчлөхийг хүсэж байвал эргэн тойрон, бусдыг өөрчлөхөөс илүүтэйгээр итгэл үнэмшил, үнэт зүйлээ зүлгэж тордох хэрэгтэй. Хүн өөрийн дотоод сэтгэлийн багтаамжаас илүү ертөнцийг олж харж чаддаггүй.
Харах өнцөг өөрчлөгдвөл өөрөө өөрчлөгдөнө, өөрөө өөрчлөгдвөл амьдрал өөрчлөгдөнө😉

“Expectation is the thief of joy” “Хүлээлт бол аз жаргалын хулгайч” Амьдралаас юу ч битгий хүс. Ажилгүй болох вий, мөнгө...
10/07/2026

“Expectation is the thief of joy”

“Хүлээлт бол аз жаргалын хулгайч” Амьдралаас юу ч битгий хүс. Ажилгүй болох вий, мөнгөгүй болох вий, хайртай хүн маань байхгүй болчихвол яах вэ? Энэ мэт автах сэтгэлээ хаяж чадсан цагт та сэтгэлийн амгаланд хүрнэ. Буддын үндсэн сургаал бол “Бүх юмс хувирч өөрчлөгддөг” гэсэн хууль. Бүх зүйл хэзээ нэгэн цагт хувирч өөрчлөгдөх нь тодорхой учраас амьдралаас аль болох битгий олон юм хүс. Мөнгөтэй баймаар байна, хайртай хүнтэйгээ үүрд хамт баймаар байна, өвчин тусахгүй байх юмсан гэж бид амьдралаас үргэлж маш их зүйл хүлээж байдаг учраас тэр нь биелэхгүй болох үед зовж шаналдаг. Зовлон эндээс л үүсдэг. Хүлээлт, хүсэл шунал, автагдах сэтгэлээсээ ангижирчих л юм бол сэтгэл санаа эрх чөлөөтэй болж, юу ч тохиолдсон хэзээ нэгэн цагт яаж ч өөрчлөгдөж магадгүй гэдгийг мэдэж байсан учраас уужуу тайван нүүр тулж чадна. Зовлонгоос ангижирах гэдэг нь зовлон байхгүй болно гэсэн үг биш, зовлонг хүлээн зөвшөөрч даван туулах юм.
Мэдээж хэрэг хүн болгон өвдөхийг, хайртай хүнээсээ хагацахыг, мөрөөдөл нь биелэхгүй байхыг, ядуу байхыг хүсэхгүй. Тэгвэл тэгээд яах ёстой юм бэ?
Болоогүй зүйлийг битгий болоосой гэж ирээдүйн төлөө дэмий санаа сэтгэлээ зовоолгүй яг одоо хайртай хүмүүсээ хайрла, эрүүл хооллолт дасгал хөдөлгөөндөө анхаар, мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр бага багаар өөрийгөө сайжруул, бусдын төлөө сайн үйл хий. Хувьсан өөрчлөгдөх нь ойлгомжтой хорвоод өнгөрсөн, ирээдүйг бодож сэтгэлээ зовоох бус яг одоодоо төвлөрч, чадах зүйлээ хийгээд л байх хэрэгтэй🤨

#бурхнысургаал

Япон хэлнээс бурхны сургаал орчуулах үед Интокү(陰徳) буюу "далд буян", "сүүдрийн буян" хураах чухал гэж их гардаг юм. "Ин...
09/07/2026

Япон хэлнээс бурхны сургаал орчуулах үед Интокү(陰徳) буюу "далд буян", "сүүдрийн буян" хураах чухал гэж их гардаг юм.
"Интокү" (далд буян) гэдэг нь Япончуудын нэгэн гайхалтай ухагдахуун. Энэ нь хүний нүдэнд харагдахгүйгээр үйлдсэн сайн үйл хамгийн эрхэм нандин байдаг гэдгийг сургадаг. Хариу нэхэхгүй, үнэлгээ ч горьдохгүй, зүгээр л өөрийнхөө зөв, хэрэгтэй гэж бодсон зүйлээ тултал нь хийх🤨
Энэ ухагдахуун хэдэн зуун жилээр удам дамжсан урчууд, дархчууд төдийгүй ер нь өнөөгийн Япон орныг бий болгосон гэхэд хэлсдэхгүй. Хэн нэгэнд үнэлэгдэх гэсэндээ бус хэн ч анзаарч хийхгүй зүйлийг чухал гэж бодсондоо хийдэг. Энэ нь эцсийн дүндээ улс орондоо гайхамшигтай өв соёл, техник технологи гээд олон зүйлийг үлдээдэг аж. Мөн ийм хүмүүс жинхэнэ эгэл даруу, ёс жудагтай байдаг. Эгэл жирийн, цаанаа л нэг тийм гоё, буян нь царай зүсэн дээр нь тодорсон хүмүүс байдаг даа. Тийм хүн эргээд үргэлж сайхан хүмүүсээр хүрээлүүлж байдаг.
Дээрх ухагдахуунтай холбоотой "Хэн ч хараагүй байх үеийн би бол миний жинхэнэ дүр төрх" гэх үзэл Япончуудад бий.
Үүнийг хогны уут бариад сайн дураараа гудамжинд хог түүж харагдах өвөө эмээ нараас харж болно. Бас дээр үед хамт сурч байсан япон оюутан залуу анги танхим цэвэрлэх үед хүний хийхээс зайлсхийдэг шалны булан тохой арчих, хог асгах зэргийг хамгийн түрүүнд хийдэг байсан юм. Нүдэн дээр жоохон доожоогүй ч гэх юм уу, өвөрмөц сонирхолтой залуу байсан болохоор бусад оюутнууд их шоолж, тоглоом шоглоом хийдэг байсан боловч надад бол мундаг санагддаг байж билээ😊
Тийм хүмүүс мундаг болох гэсэндээ биш, зүгээр л зөв гэж бодсон зүйлээ хийж байдаг. Гэтэл өнөө үед хэн нэгэнд харагдаж, хүлээн зөвшөөрөгдөх нь үнэ цэнд тооцогдож, зөвхөн түүгээр нь хүнийг тодорхойлох, үнэлэх хандлагатай болсон нь харамсалтай😢
Хүний жудаг, хүний мөн чанар гэдэг бусдын нүдэн дээр хэр их зүйл хийснээр бүрэлддэг зүйл биш. Хэн ч хараагүй газарт хуримтлуулсан амьдралын хэв маяг нь яваандаа тухайн хүний нүнжиг, чанарыг илтгэдэг.
Тэгэхээр хүний хуримтлуулах ёстой жинхэнэ баялаг бол зөвхөн мөнгө төгрөг биш, хэнд ч харагдахгүй газарт чимээгүйхэн хураасан тэрхүү "далд буян" байж болох юм🤔
Та бүхэн юу гэж бодож байна даа?

30/06/2026

Гэр бүл, найз нөхөд, хэн нэгэнтэй учрах хувь тохиолыг та хэрхэн хүлээж авдаг вэ?
Санаа нийлэхгүй хүн, тааламжгүй зүйлтэй учрахаараа зугтдаг уу, эсвэл нүүр тулж тэндээс суралцахыг хичээдэг үү?
Энэ талаар нэгийг бодогдуулах нийтлэлийг орчуулснаа хүргэж байна😉
Мөн Японд амьдардаг хүмүүсийн хувьд халууны амралт гэж хэлж заншсан Үрабоны улирал гэж юу болох талаар бяцхан мэдлэг олж авах байх гэж бодож байна🌸
Жич: Үрабоны улирал гэж 7-8 сарыг хэлдэг ба бурхан болоочийн сүнс гэртээ эргэн ирдэг гэж үздэг. Энэ үеэр Япончууд бурхан тахилдаа арц хүж уугиулж, идээ будаа өргөж бурхан болоочдоо хойтын буяны үйлийг үйлдэж, булшийг нь эргэж угааж цэвэрлэдэг заншилтай.

Учрах хувь заяа

"Учралыг байгаагаар нь хүлээж авах"

Хань минь буцаж ирлээ
Хамтдаа Үрабоны сарыг ширтэн сууя
(Мори Сүмио)
Энэ шүлэг бол Үрабоны сар эхлэх орой бурхан болооч эхнэрийнхээ сүнсийг гэртээ угтан авч, хамтдаа ширтэн харах сар юутай гунигтай бас үзэсгэлэнтэй вэ гэсэн утгатай. Мөн “Би ичих зүйлгүй нүүр бардам амьдарч байгаа тул надад санаа битгий зовоорой” хэмээн шивнэж буй мэт санагдана.
Эхнэр нөхөр шиг гүнзгий хувь заяагаар холбогддоггүй юмаа гэхэд бид хүмүүсийн учрал холбоон дунд амьдардаг жамтай. “Нингэн” буюу хүн гэдэг үг “хүн” ба “хоорондын холбоо” гэсэн хоёр ханз үсэгнээс бүрддэг нь хүн өөр хэн нэгэн, аливаа юмстай холбогдон амьдардаг болохыг илэрхийлнэ. “Амьдрал бол учрал” хэмээх үг ч байдаг.
Гэхдээ бусдыг үзэн ядах, атаархах гэсэн хэцүү учрал ч байна. Тэгж их шаналдаггүй юм аа гэхэд хүн хүний амьдрал, үзэл бодол өөр учраас таарч тохирохгүй хүнтэй учрах тохиолдол ч хүний амьдралд их бага хэмжээгээр байна. Тийм үед жишээлбэл “Энэ хүнтэй нэг л таарахгүй юм байна” гээд бодчихоор тэр хүнээс зайгаа баримаар санагддаг. Харин миний хувьд яагаад ч юм “Энэ хүн надад байхгүй зан чанартай сонирхолтой хүн шиг байна”, “Ийм харах өнцөг бас байдаг байх нь ээ” гэж хүлээж авах нь их байсан болов уу.
“Ханцуй шүргэлцэх нь ч гэсэн хувь заяа” хэмээх зүйр үг, бурхны сургаалд бол “Уулзаж учирсан, зэрэгцэн суусан хүмүүс урд насны 500 төрөлдөө учирч байсан хувьтай хүмүүс” гэсэн сургаал бий. Өөрөөр хэлбэл зам дээр санаандгүй таарсан хүнтэй хүртэл урд насны гүнзгий учралаар холбогдсон байдаг гэсэн үг. Тиймээс алив учрал тохиолыг өөрийнхөө үзэл бодлоор сайн, муу гэж харах нь хайран буй за.
Яруу найрагч агсан Таникава Шинтароо гуай (1931–2024) “Хүмүүсийн ачаар би өөртэйгөө ч учирсан” гэж хэлсэн байдаг. Учралаар дамжуулж бид өөрөө анзаараагүй өөрийнхөө өөр нэг талыг олж харах, эсвэл өөрөөсөө өөр санаа бодолтой хүнээс сурч, өөрийгөө хурцалж сайжруулах үе ч байна. Хүний мөн чанараа сайжруулахад үзэл бодол нийлдэг ба нийлдэггүй хүн аль аль нь тэнцүү байх чухал гэдэг. Тэр утгаараа учралыг байгаагаар нь хүлээн авч, ямар ч хүнтэй нүүр тулж чаддаг болох юм бол амьдрал илүү баялаг болох биз ээ.

"Яван одсон хүмүүстэйгээ дахин учрахуй"

Мэдээж хэрэг тааламжгүй зүйл, дургүй хүнээ байгаагаар нь хүлээж авна гэдэг амаргүй. Гэхдээ азаар бид бурхны сургаалтай учирч, хүнийг ч, аливаа зүйлийг ч харьцангуй байгаагаар нь хүлээж авч чаддаг болсон. Өөрт тааламжгүй зүйлтэй нүүр тулсан үедээ, энэ учрал надад юуг зааж сургаж байгаа юм бол, энэ яагаад надад тааламжгүй санагдаж байгаа юм бол, одоо юу хийх хэрэгтэй болохыг тайван эргэцүүлэн бодохыг буддын сургаалд заан сургадаг. Аливаа зүйлийг байгаагаар нь хүлээж авдаг болоход ийнхүү дотоод сэтгэл рүүгээ өнгийн харах дадал зуршил чухал.
Мөн сайн бодоод үзэх юм бол ялангуяа хэн нэгэнтэй учрах учрал нь олон янзын шалтгаан, хүчин зүйлүүд давхардсаар бий болдог гайхамшигтай зүйл. Толь бичигт “хувь заяа” гэдэг үгийг “хүмүүсийг холбох хүний хүч чадлаас хэтийдсэн гайхамшигтай хүч энерги” гэж тайлбарласнаас үзвэл хүмүүс ямар нэгэн хүчний нөлөөгөөр шаардлагатай болоод л учирдаг болж таарч байгаа юм. Тэгэхээр эхнэр нөхөр, эцэг эх хүүхэд, ах дүүс, эгч дүүс төдийгүй учирсан бүх хүмүүстээ “бидэнд учрах хувь заяа байжээ” хэмээн талархан хэлж, инээмсэглэсэн сайхан харилцаатай байх нь зүйтэй ба энэ нь бүх зүйлс хоорондоо харилцан холбоотой гэж сургадаг буддын шүтэн барилдлагын сургаалын дагуу амьдарч байна гэсэн үг болно.
Удахгүй болох Үрабоны үеэр бид эцэг өвгөд, тэнгэрт одсон гэр бүлтэйгээ уулзана. Өнгөрсөн цаг үеэ эргэн дурсаж, чин сэтгэлээсээ “бид учрах хувь заяатай байжээ” хэмээн талархлын сэтгэлээ илэрхийлж, тэднийхээ өмнө нүүр бардам зөв амьдрахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

RKK Buddhist movement,
Presedent Niwano Nichikoo

Орчуулагч: Ж.Гэрэлтуяа

19/06/2026

Бүх юмс хувьсан өөрчлөгддөг гэдэг нь энэ болой😲
Алив юмс үзэгдлээс бурханы сургаалыг олж харж байвал Бурхантай, сургаал номтой ямагт оршиж байгаагийн шинжээ гэж🤔

Буддизм зовлон бэрхшээлийг хэрхэн хүлээж авч, яаж харилцах хэрэгтэй вэ гэдгийг маш гүнзгий сургадаг.Зовлон үгүй болно гэ...
27/05/2026

Буддизм зовлон бэрхшээлийг хэрхэн хүлээж авч, яаж харилцах хэрэгтэй вэ гэдгийг маш гүнзгий сургадаг.
Зовлон үгүй болно гэдэг нь зовоож шаналгаж байгаа зүйл байхгүй болно гэсэн үг биш, хоёрын хооронд зовлон бэрхшээлээс зугтаж, нуугдахгүйгээр түүнийг хүлээн зөвшөөрч, даван туулж, автагдахгүй болохыг хэлнэ.
Өөрийн харах өнцөг өөрчлөгдөж, зовлонг зовлон гэж харахаа болих цагт зовлон үгүй болно🙏

Бурханы сургаалд хорвоо ертөнцийн бүх юмс үзэгдэл үүсэн бий болж, оршиж, хувирч, устан үгүй болж, дахин үүсэн бий болж ү...
26/05/2026

Бурханы сургаалд хорвоо ертөнцийн бүх юмс үзэгдэл үүсэн бий болж, оршиж, хувирч, устан үгүй болж, дахин үүсэн бий болж үргэлж хувирч өөрчлөгдөж байдаг гэж сургадаг. Тиймээс зовлон бэрхшээл хэзээ нэгэн цагт үгүй болно гэдэгт итгэж хүчтэй байж даван туулах, жаргалдаа ташууран өөрийгөө алдаж, автагдан шунаж болохгүй.
Бурханы сургаалд суралцаж ямар ч өөрчлөлтөд бэлэн, сэтгэлийн бэлтгэлтэй байснаар сэтгэл тогтвортой тэнцвэртэй байх юм🙏
Бурханы сургаалыг сурч, хэрэгжүүлдэг болсноор миний сэтгэл илүү тогтвортой болж, уур бухимдал багассан гэж боддог🙂

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Буддист амьдралын хэв маяг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share