27/02/2026
Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх Бээжингийн NutriSciences GB лабораторт шим тэжээл болон пестицийн үлдэгдлийг 326 үзүүлэлтээр шинжлүүлсэн. Шим тэжээл, амин дэмийн агууламж бүгд дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй, зарим үзүүлэлт /жнь: кальци, мангни, С витамин / луувангийн бүртгэгдсэн дэлхийн хамгийн өндөр үзүүлэлтээс илүү үзүүлэлттэй байна. Лаборатороос өгсөн дүгнэлтийг товч сийрүүлбэл: Органик луувангийн сортууд болох Улбар шар, Нил ягаан, Цагаан, Шар, Ягаан луувангийн лабораторийн шинжилгээг MerieuxNutriSciences GB болон EN стандартыг ашиглан хийсэн болно. Тэжээллэг чанар өндөр, хүнд металл, хар тугалга, хүнцэл, мөнгөн ус, кадми бүх дээжээс илрээгүй, бүх төрлийн пестицид бүх төрлөөс илрээгүй, химийн бодисгүй маш цэвэр ХАА-н гаралтай бүтээгдэхүүн, байгалийн гаралтай витамин эрдэс бодис агуулдаг. Олон улсын зах зээлд тохиромжтой өндөр чанартай, аюулгүй бүтээгдэхүүнийг баталгаажуулсан.