06/09/2025
Aрслангийн зогдор мөөгний хүний тархинд үзүүлэх нөлөө:
1. Мэдрэлийн эсийн нөхөн төлжилт (Neurogenesis)
Арслангийн зогдор мөөгөнд hericenones ба erinacines rэх хоёр төрлийн нэгдлүүд агуулагддаг. Эдгээр нь мэдрэлийн өсөлтийн хүчин зүйл (NGF - Nerve Growth Factor) нийлэгжилтийг идэвхжүүлдэг.
NGF нь мэдрэлийн эсүүдийг хамгаалах, нөхөн сэргээх, шинэ мэдрэлийн холболт үүсэхэд чухал нөлөөтэй.
2. Санах ой ба төвлөрөл сайжруулах
Судалгаагаар энэ мөөгийг тогтмол хэрэглэснээр
ахмад настнуудын богино хугацааны ой санамж сайжирсан нь тогтоогдсон.
ADHD буюу анхаарал төвлөрөл сулрах хам шинжийн үед ч гэсэн эерэг үр дүн үзүүлсэн тохиолдол бий.
3. Тархины үрэвслийг бууруулах
Арслангийн зогдор мөөг нь антиоксидант, үрэвслийн эсрэг үйлдэлтэй тул тархины гэмтэл, үрэвслийг багасгаж, мэдрэлийн үйл ажиллагааг хэвийн байлгахад тусалдаг.
4. Сэтгэлзүйн эрүүл мэндэд туслах
Зарим судалгаагаар сэтгэл гутрал, түгшүүрийн түвшинг багасгаж харуулсан.