28/05/2026
Зуун жилийн түүх гэдэг бол зөвхөн цаг хугацааны хэмжүүр биш, энэ сургуулиар овоглосон мянга мянган суралцагсдын мөрөөдөл, үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчдийн нөр их хөдөлмөр, амжилт бүтээлийн шастир юм.
Өнөөдөр бид энэхүү түүхэн цаг хугацааг баримтат кино болгон мөнхөлж байгаа нь ирээдүй хойч үедээ үлдээж буй хамгийн том оюуны хөрөнгө оруулалт билээ. Киноны кадр бүр, хүн бүрийн дурсамж яриа манай сургуулийн хөгжил цэцэглэлт, түүхэн жимийг тодхон харуулна гэдэгт итгэлтэй байна. Түүхийг бүтээлцсэн үе үеийн багш, ажилчид, төгсөгчиддөө баярын мэнд хүргэж, киног бүтээж буй уран бүтээлчдэдээ халуун баяр хүргэе!"