04/06/2026
🌷 Зефир тульпан цэцэг гэж юу вэ?
Анх харахад жинхэнэ тульпан цэцэг мэт харагдах ч үнэндээ энэ бол идэж болдог, гар аргаар урласан амтат бүтээл юм. 💕
✨ Юугаар хийдэг вэ?
Зефир тульпан нь энгийн дэлгүүрийн зефир биш. Тусгай жороор бэлтгэсэн зефирийн массаар нэг бүрчлэн урладаг кондитерийн урлагийн бүтээл юм.
🌿 Үндсэн орц:
• Алимны пюре – зөөлөн исгэлэн амт, төгс бүтэц
• Агар-агар – ургамлын (гаралтай далайн замагнаас гаргаж авдаг)
дэлбээгээ хэлбэрээ алдалгүй барихад тусална
• Элсэн чихэр, глюкозын сироп – торгомсог гялалзсан бүтэц өгнө
• Өндөгний цагаан – хөнгөн, сэвсгэр болгоно
• Хүнсний зориулалтын гелин будаг – тульпаны байгалийн өнгийг бүтээнэ
💖 Амт нь ямар вэ?
Гадна талаараа үл ялиг хатуу, дотроо маш зөөлөн хөөсөн бүтэцтэй. Алимны зөөлөн исгэлэн амттай тул хэт чихэрлэг биш бөгөөд кофе, цайтай гайхалтай зохицдог.
☁️ Олон хүн амталчихаад:
“Яг л чихэрлэг үүл идэж байгаа юм шиг…” гэж хэлдэг.
🎁 Зефир тульпан цэцэг = Гар урлалын хайр + Идэж болдог цэцэг + Мартагдашгүй дурсамж
Төрсөн өдөр, баяр ёслол, хайртай хүндээ сэтгэл шингэсэн бэлэг өгөхөд хамгийн онцгой сонголт. 🌷✨