Хуур Халзан

Хуур Халзан Kontaktinformationen, Karte und Wegbeschreibungen, Kontaktformulare, Öffnungszeiten, Dienstleistungen, Bewertungen, Fotos, Videos und Ankündigungen von Хуур Халзан, Lebensmittelgeschäft, Xanten.

Shine gishvvvn
11/05/2026

Shine gishvvvn

15/08/2025

Морин тойруулгийн Өлгөр хээр азарга нь 1985 онд төрсөн 300 дугаартай азарга юм.Өлгөр хээрийн эцэг нь Алтангадас зээрд халзан азарга улсад 1 түрүүлж , 2 айрагдсан. Алтангадсын эцэг Их салхин зээрд халзан азарга улсад 1 түрүүлж , 2 айрагдсан юм. Өлгөр хээрийн эх нь удам тодорхойгүй улаан хээр гүү байсан.Даваахүү баатар Өлгөр хээр азаргийг 7 настай жил нь АХ-н 70 жилийн ойн наадмын бүх сунгаанд түрүүлгэсэн байдаг. Түрүүлэхдээ Сартыг дийлж байсан байгаа юм. Улсын наадамд Сүрэнхорын хээртэй хамгийн ойрхон уралдах азарга гэж тооцож байсан ч морь эргэхэд цаашаа авч давхиж таараад , арай хийж эргүүлж араас нь тавьж 40 - д өөр орсон. Морь тууж явсан УАЗ-69 машины цонхыг нь хага өшиглөөд цаашаа авч давхих хооронд азарга эргэж таарсан байдаг. Их агсан авиргүй азарга байж билээ. Хөтөлгөө морин дээр урд хоёр хөлөө тавьж агсардаг байж билээ. Сарт Сүрэнхорын хээрийн ард аман хүзүүдсэн. Тэгж бодохоор дийлэхгүй ч гэсэн ойрхон уралдах азарга байсан. Сунгааны газар мал уралдаж үзээгүй шахуу хурдан адуу байж билээ. Сартыг явуулж байгаад араас нь тавихад дийлдэг байсан. Би 1994 онд Өлгөрийг уяж бүх сунгаанд түрүүлгээд , улсад зугтаалгаж , дарга толгой дээр шогшуулж билээ.Өлгөртэй хамгийн ойрхон уралдаан үзүүлж байсан азарга Цолмон халтар байж билээ. Их доогуур сул хөлийн тавилтай , хүн хархад цогиж явдаг . Гэсэн хирнээ тээр тэнд өнгөлж явдаг мал байсан.Өөрийнх нь шууд төл давхиагүй боловч эр охин төлөөс нь хурдан адуу төрсөн.Эр төлөөс нь Г.Чинзоригийн Дөлгөөн халтар морь , МУТМУ Галбадрахын Ромбон зээрд , МУАУ С.Ганзоригийн зээрд зэрэг хурдан адуу төрсөн. Охин төлөөс нь Сугарын хул азарга , МУМУ Г.Мөнхсайханы бор зэрэг хурдан адуу улс , улсын бүсийн наадмуудад түрүүлж , айрагдсан билээ. Эр төлөөс гарсан Г.Чинзоригийн Дөлгөөн халтар морь Их хурдад түрүүллээ.

Adresse

Xanten
46509

Telefon

+4915788019947

Webseite

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Хуур Халзан erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Service Kontaktieren

Nachricht an Хуур Халзан senden:

Verknüpfungen

Teilen