26/03/2026
Бод малыг хонин толгойд шилжүүлэх гэдэг чинь сонсоход нэг л сүртэй, ямар нэгэн нарийн шинжлэх ухааны томьёо шиг санагдаж магадгүй. Гэхдээ яг амьдрал дээр маш энгийн бөгөөд ухаалаг тооцоолол байгаа юм.
Ерөөсөө гол санаа нь л энэ: "Энэ амьтан өдөрт хэдий хэмжээний өвс идэж, бэлчээрт хэр их ачаалал өгч байна вэ?" гэдгийг нэг ижил хэмжүүрээр хэмжиж байгаа хэрэг. Яг л доллар, юань, вон гээд өөр өөр мөнгийг бүгдийг нь төгрөг рүү хөрвүүлж байж бид халаасандаа нийт хэдэн төгрөгтэй байгаагаа баттай мэддэг шиг л гэсэн үг.
Малчид, мундаг фермерүүд маань малынхаа идэш тэжээл, хашаа саравчны багтаамжийг тооцохдоо "хонь" гэдэг амьтныг яг стандарт 1 нэгж болгоод авчихсан. Тэгээд бусад малыг хоньтой харьцуулж үздэг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан албан ёсны, тогтсон нэг стандарт бий.
Түүгээр бол:
Нэг үхэр өдөрт 6 хонины идэх өвсийг иддэг учраас 1 үхрийг 6 хоньтой тэнцүүлнэ. Харин 1 адууг 7 хонь гэж тооцно, яагаад гэвэл адуу хамгийн их өвс иддэг бас бэлчээрийг нэлээн хол явж ашигладаг. Нэг тэмээг 5 хоньтой тэнцүүлэх бол ямааг 0.9 хонь гэж тооцдог.
Ямаа хониноос бага зэрэг бага өвс идэх боловч бэлчээр талхлах тал дээрээ өөр байдаг учраас ингэж нарийвчилсан байдаг.
За одоо үүнийг яагаад заавал ингэж хөрвүүлж тооцдог, ямар хэрэгтэйг нь бүр амьдралд ойрхон жишээгээр ярья л даа.
Жишээ нь, чи 50 үхэртэй, бас 200 хоньтой гэж бодъё. Өвөлжихийн тулд хэр их өвс бэлтгэх вэ гэдгээ тооцох хэрэг гарна аа даа? Тус тусад нь бодож тархиа гашилгахын оронд шууд л бүгдийг нь хонин толгой руугаа шилжүүлчихнэ. 50 үхрээ 6-гаар үржүүлэхээр 300 хонь болчихно. Дээрээс нь өөрийнх нь 200 хонийг нэмэхээр чиний мал яг 500 хоньтой тэнцэх хэмжээний өвс тэжээл иднэ ээ л гэсэн үг.
Ингээд л 500 хонинд зориулсан өвс тэжээлийнхээ тооцоог маш амархан, яг таг гаргачихаж байгаа юм.
Орчин үеийн эрчимжсэн үхрийн аж ахуй эрхлэх, арцат тэжээл гэх мэт нэмэлт тэжээлийн нормоо гаргах, эсвэл өвөлжөө саравчныхаа багтаамжийг тооцохдоо яг л энэ аргыг ашигладаг.
Зөвхөн малчид ч гэлтгүй, хөдөө аж ахуйн төсөл бичиж жижиг дунд үйлдвэрийн эргэлтийн хөрөнгийн зээл хөөцөлдлөө гэхэд банк хүртэл чиний төслийн эрсдэл, өгөөжийг яг энэ "хонин толгой"-д шилжүүлсэн тооцоон дээр л үндэслэж үнэлдэг дүрэмтэй.
Тэгэхээр хонин толгойд шилжүүлнэ гэдэг нь ердөө л өөр өөр төрлийн малыг "ХОНЬ" гэдэг нэгдсэн нэг валютаар хэмжиж, бэлчээрийн даац болон тэжээлийн нөөцөө ухаалгаар төлөвлөх маш гоё бөгөөд шалгарсан арга байгаа биз?
✅️Хөдөө аж ахуйн төсөл тооцоолол боловсруулна.
✅️Мөн та манай хаалттай группын гишүүнээр элсэх хүсэлтэй байгаа бол +1 гэж бичээрэй..
☎️Лавлах утас 8012 3060