Дорнод Органик Маркет

Дорнод Органик Маркет Европ жимс жимсгэнэ, хатаасан жимс, монгол хүнсний ногооны худалдаа. Европ жимс жимсгэнэ, хатаасан жимс, монгол хүнсний ногооны худалдаа, хүргэлттэй 98067676

29/12/2025

Марокко-6800₮
Усан үзэм-14500₮
Банана-6500₮
Алим-7500₮
Салбар-1🏠Үйлчилгээний Мянган сарнай эмийн сангийн баруун талд Баян тулга төв.
Салбар-2 🏠Орон сууцны 20-р байр урд талаасаа орно. Тунамал гарден цэцэгийн дэлгүүрийн хажууд.
☎️Утас: 98067676
🏫Цагийн хуваарь: 08am-22pm

21/12/2025

🇲🇳 Зүүн бүсийн зөвлөлийн дарга, Дорнод аймгийн Засаг дарга Шүхэртийн ЁлБахархан түүх, омогших алдар, хайрлах эх нутаг нэ...
29/07/2025

🇲🇳 Зүүн бүсийн зөвлөлийн дарга, Дорнод аймгийн Засаг дарга Шүхэртийн Ёл

Бахархан түүх, омогших алдар, хайрлах эх нутаг нэгтэй, элгэн садан
Эрхэм хүндэт Дорнод нутгийн зон олон минь
Эрхэм хүндэт Төрийн түшээд, зочид төлөөлөгчид өө
Эрхэм хүндэт Наадамчид аа

Монгол орныхоо өнцөг булан бүрд аж төрөн амьдран суугаа Эрхэм Та бүхэндээ
Монгол түмний үеийн үед гүнээ ёслон дээдлэх

-Тулгар төрийн 2234 жил,
-Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил,
-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114 жил,
-Ардын хувьсгалын 104 жил,
-Дорнод аймаг байгуулагдсаны 94 жил,
-“Зүүн бүсийн хурд-2025” үндэсний их баяр наадмын мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлж байна.

Уудам тал нутагтаа хотол олноороо налгар сайхан зусаж байна уу Та бүхэн минь?

Бид төрт ёсныхоо цэнгэлийн манлай
Үндэсний их баяр наадмаа

Эрх чөлөө, тусгаар тогтнол, Эв нэгдэл, хүсэл мөрөөдөл,

Чин зориг, гүн бахархлынхаа бат илэрхийлэл болгож,

Үеэс үед өртөөлөн залгамжилж, эрхэмлэн сахисан өнө мөнхийн голомт нутагтаа ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна.

Эрхэм хүндэт наадамчид аа

Энэ жилийн манай аймгийн наадамтай “Зүүн бүсийн хурд" давхцсан тохиож

Нутаг нутгийн хүчит бөхчүүд, мэргэн харваачид, газар газрын хурдан хүлэг,

Зүс нийлсэн морьд, гоёл хосолсон наадамчид хүрэлцэн ирж, дээдсийн уламжлалаар Сэцэн ханы Даншиг наадам болж байна.

Санбээсийн хүлэг, Галшарын унага, Нийгэм хонгорын угшил гээд эх орны зүүн зүг Сэцэн хан нутгийн удам сайт хурдан буянууд хуран цугларч наадамчин олны сэтгэлийн торгон жолоог мялааж байна.

Эрхэм хүндэт нутгийн зон олон минь ээ

Наадмаас наадам хүртэлх нэгэн жилийн эргэлтэд

Хөдөлмөрч хичээнгүй ард иргэдийнхээ хичээл зүтгэлийн үр шимээр

Манай аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Улсдаа 8 дугаар байрнаас 6 дугаар байранд эрэмбэлэгдэж,

Энэ онд Дорнод аймагт 2,6 сая толгой мал тоологдож, Дашбалбар сум улсын хэмжээнд хамгийн олон малтай сумын 9-д бичигдлээ.

Мөн манай халуун ам бүлээс олон сайчуул төрж, Улсын баяр наадмаар

Монгол Улсын мэргэн, Монгол улсын харцага цолтнууд шинээр төрөн гарлаа.

Шинэхэн цолтнууд болох Улсын мэргэн Чагнаадоржийн Гандаваа, Улсын харцага Мөнхжаргалын Бэлгүтэй нартаа
нийт ард иргэдийнхээ хамт халуун баярыг хүргэж байна.

Улс, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлаг гавьяа байгуулсан үе үеийн удирдагчид, эрэлхэг баатруудаа бид мартах учиргүй.

Эдгээр түүхэн удирдагчийн нэг бол Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин маршал Хорлоогийн Чойбалсан юм. Түүний мэндэлсний 130 жилийн ой Ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Монгол хэмээх улсыг ертөнцийн чихнээ дуурсгаж, тэмцэл ялалтын гайхамшигт их түүхийг бүтээж,

Улс орныхоо ирээдүйн төлөө бүхий л амьдрал, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулсан ахмад үеийнхээ алдар гавьяаг бахархаж,

Ястан угсаатны түүхээрээ омогшин Дашбалбар, Баяндун сумд түүхт 100 жилийн ойгоо,

Цагаан-Овоо сум түүхт 90 жилийн ойгоо,

Хөлөнбуйр сум түүхт 80 жилийн ойгоо тус тус тэмдэглэж. ,

Дорнод нутгийнхан хотол олон, ураг садан, халуун ам бүлээрээ хуран цугалж хамтдаа өнгөрсөн түүхээ дүгнэж, ирээдүйн зорилтоо тодорхойлж,

Гурван цагийн алтан хэлхээний учир холбогдлыг эдүгээ ба хойч үеийнхэндээ сануулан таниулсан тэгш ойнуудаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Мөн Дорнод нутгийн Халх, Буриад, Үзэмчин, барга угсаатнуудын эв нэгдэл,

Эрх чөлөө, үүх түүх, үнэт зүйл, өв соёл, оюун санааны охь шим,

Хүн төрөлхтний соёлын үнэт өвийг өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяаны илэрхийлэл болсон

Үзэмчин угсаатны "Алтан дөрөө" олон улсын наадмыг Дорнод аймгийн Сэргэлэн суманд зохион байгуулсан бол,

Барга угсаатны "Баргажин" олон улсын наадам Төв аймгийн Зуунмод суманд ирэх 8 дугаар сард болох гэж байна.

"Монгол наадам” бол монголчуудын бахархалт түүх, өөрсдийн бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл билээ.

Тийм ч учраас тухайн жилийн өнгөө хүчит бөх, эрхий мэргэн харваач, хурдан шандаст хүлгийнхээ өнгөөр тодорхойлж,

сайн сайхан ололт амжилтаа хэлэлцэн хөөрч, өвлийг өнтэй давах, намрын их бэлтгэлдээ ханцуй шамлан ордог билээ.

Энэ ч утгаар Та бид аймаг, орон нутгаа хөгжүүлэх эрхэм зорилгынхоо төлөө хамтдаа томоохон алхамуудыг хийж, наадмаас наадмын нэгэн жилийн, 4 улирлын эргэлтийг үдэж байна. Энэ хугацаанд

Дорнод аймаг хүний хөгжлийг дэмжсэн нийгмийн салбарын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, улсдаа жишиг болж, үндэсний хэмжээнд хэрэгжиж байна.

Тухайлбал, багийн бага сургууль төсөл, багшийн туслах төсөл, хүн болох багаасаа төсөл, төрийн албан хаагчдын орон сууц зэрэг төслүүдийг бид өөрсдийн сум, орон нутгийнхаа нөөц боломжид тулгуурлан эхлүүлж байсан бол өдгөө 21 аймаг, сумдад хэрэгжиж эхлэн Монгол Улсын маань иргэн бүрд хүртээмжтэй болж байгаад талархалтай байна.

Энэхүү амжилт бол салбар салбартаа өөрсдийн ажил мэргэжилдээ үнэнч, шударга, хичээнгүй ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчид, баялаг бүтээгчдийн маань ажлын үр дүн юм.

Монгол Улсын ЗГ-аас ирэх 2026 оныг Хүний хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Тэгвэл Дорнодынхон бид энэхүү бодлогийг өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлж ажилласны үр дүнд улсдаа жишиг болж байгааг онцлон дурдмаар байна.

Мөн Бидний өмнө нэн тулгамдаж байсан амин зүрх, судас болсон эрчим хүч, цэвэр ус, дулааны шугам сүлжээгээ шинэчлэх, шугам хоолойг өргөтгөх зэрэг суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтууд,

Олон жил хүлээгдсэн Ульхан, Хавирга боомт чиглэлийн хатуу хучилттай автозам зэрэг зүүн бүс нутгийн хөгжилд өндөр хувь нэмрээ оруулах төслүүдээ хэрэгжүүлж эхэлсэн түүхэн жил байлаа.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цагт 120 куб метр асфальт үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар Хот доторх авто замаа бүрэн шинэчлэхээр төлөвлөөд байгааг дуулгая.

Ирэх жилүүдэд ч Дорнод нутагт маань ажил хөдөлмөрийн хөлс ханхалж, их бүтээн байгуулалтын дуу үргэлжлэн цангинасаар байх болно.

Тухайлбал Монгол Улсын Засгийн газраас Дорнод аймгийн Матад суманд нар салхины 20МВт-ын цахилгаан станцыг барих ажил,

Чойбалсан хотын төв цэвэрлэх байгууламжийг 10000 м3 хүчин чадалтай иж бүрэн шинэчлэх ажлыг Польш улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар эхлүүлэх бол,

Хавирга хилийн боомтыг олон улсын зэрэглэлтэй болгон өргөтгөх зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг дурдахад ийм байна.

Аймгийн ажил сумаас, сумын ажил багаас гэдэг бид сумдад ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчин, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, ЖДҮ-лэлийг хөгжүүлэх бодлогыг барьж, бүх сумандаа дулааны нэгдсэн шугам сүлжээг байгуулах бол, өдгөө төрийн албан хаагчдын орон сууцыг барих, бүтээн байгуулалтын ажлыг ид өрнүүлж, сумандаа тохь тухтай амьдрах эхлэлийг тавьж байна.

Ингэж бид аймгийнхаа суурь дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэснээр ирээдүйн олон жилийн хөгжлийн үндсийг тавьж, хойч үедээ хүлээлгэн өгч байгаа юм.

Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө халуунд халж, хүйтэнд хөрж, бүтээж, босгож ирсэн ард иргэд,

Алдар гавьяатнууд, нийт баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдэдээ баярын энэхүү өдөр гүн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт наадамчид аа.

Түүх соёл, төрт ёсны дайчин уламжлалтай манай ард түмэн, эх оронч, эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар түүчээлэн өртөөлж, төр улсаа бататган бэхжүүлж, дэлхийн дайдад суу алдраа дуурсгасаар байна.

Хурмаст тэнгэр хур бороогоо хайрлаж, газар дэлхий өнгө гэрлээ асааж,

Монгол хүн бүр уламжлалт соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж,

Шинэ цагийн хөгжил дэвшил, шинжлэх ухаан технологийн эрин үеийн ололттой хөл нийлүүлэн алхах сайхан цаг үе айлчлан ирээд байна.

Хөгжлийг бид биетээр төсөөлөх биш. Хөгжлийг бид оюун санаанаасаа ургуулцгаая.

Нутаг ус, хүн ард, уул усаа баясан цэнгүүлэх Дорнод аймаг байгуулагдсаны түүхт 94 жилийн ой, "Зүүн бүсийн хурд-2025" үндэсний баяр наадам ийнхүү нээснийг мэдэгдье.

Дорнод нутгийн зон олон, ахан дүүс Та бүхэн минь Монгол түмний их баяр цэнгэл, наадамдаа

Эрэмгий хүчит бөхчүүдийн маань бяр мэх нь даацтай байж

Эгэлгүй хийморьт хүлгийн хурд шандас нь эрчтэй байж

Эрхий мэргэн харваачдын цэц мэргэ нь ончтой байж

Хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

🇲🇳 Зүүн бүсийн зөвлөлийн дарга, Дорнод аймгийн Засаг дарга Шүхэртийн Ёл

Бахархан түүх, омогших алдар, хайрлах эх нутаг нэгтэй, элгэн садан
Эрхэм хүндэт Дорнод нутгийн зон олон минь
Эрхэм хүндэт Төрийн түшээд, зочид төлөөлөгчид өө
Эрхэм хүндэт Наадамчид аа

Монгол орныхоо өнцөг булан бүрд аж төрөн амьдран суугаа Эрхэм Та бүхэндээ
Монгол түмний үеийн үед гүнээ ёслон дээдлэх

-Тулгар төрийн 2234 жил,
-Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил,
-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114 жил,
-Ардын хувьсгалын 104 жил,
-Дорнод аймаг байгуулагдсаны 94 жил,
-“Зүүн бүсийн хурд-2025” үндэсний их баяр наадмын мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлж байна.

Уудам тал нутагтаа хотол олноороо налгар сайхан зусаж байна уу Та бүхэн минь?

Бид төрт ёсныхоо цэнгэлийн манлай
Үндэсний их баяр наадмаа эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдэл, хүсэл мөрөөдөл, чин зориг, гүн бахархлынхаа бат илэрхийлэл болгож,

Үеэс үед өртөөлөн залгамжилж, эрхэмлэн сахисан өнө мөнхийн голомт нутагтаа ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна.

Эрхэм хүндэт наадамчид аа

Энэ жилийн манай аймгийн наадамтай “Зүүн бүсийн хурд" давхцсан тохиож, нутаг нутгийн хүчит бөхчүүд, мэргэн харваачид, газар газрын хурдан хүлэг, зүс нийлсэн морьд, гоёл хосолсон наадамчид хүрэлцэн ирж, дээдсийн уламжлалаар Сэцэн ханы Даншиг наадам болж байна.

Санбээсийн хүлэг, Галшарын унага, Нийгэм хонгорын угшил гээд эх орны зүүн зүг Сэцэн хан нутгийн удам сайт хурдан буянууд хуран цугларч наадамчин олны сэтгэлийн торгон жолоог мялааж байна.

Эрхэм хүндэт нутгийн зон олон минь ээ

Наадмаас наадам хүртэлх нэгэн жилийн эргэлтэд хөдөлмөрч хичээнгүй ард иргэдийнхээ хичээл зүтгэлийн үр шимээр манай аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Улсдаа 8 дугаар байрнаас 6 дугаар байранд эрэмбэлэгдэж,

Энэ онд Дорнод аймагт 2,6 сая толгой мал тоологдож, Дашбалбар сум улсын хэмжээнд хамгийн олон малтай сумын 9-д бичигдлээ.

Мөн манай халуун ам бүлээс олон сайчуул төрж, Улсын баяр наадмаар Монгол Улсын мэргэн, Монгол улсын харцага цолтнууд шинээр төрөн гарлаа.

Шинэхэн цолтнууд болох Улсын мэргэн Чагнаадоржийн Гандаваа, Улсын харцага Мөнхжаргалын Бэлгүтэй нартаа
нийт ард иргэдийнхээ хамт халуун баярыг хүргэж байна.

Улс, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлаг гавьяа байгуулсан үе үеийн удирдагчид, эрэлхэг баатруудаа бид мартах учиргүй.

Эдгээр түүхэн удирдагчийн нэг бол Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин маршал Хорлоогийн Чойбалсан юм. Түүний мэндэлсний 130 жилийн ой Ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Монгол хэмээх улсыг ертөнцийн чихнээ дуурсгаж, тэмцэл ялалтын гайхамшигт их түүхийг бүтээж, улс орныхоо ирээдүйн төлөө бүхий л амьдрал, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулсан ахмад үеийнхээ алдар гавьяаг бахархаж,

Ястан угсаатны түүхээрээ омогшин Дашбалбар, Баяндун сумд түүхт 100 жилийн ойгоо,

Цагаан-Овоо сум түүхт 90 жилийн ойгоо,

Хөлөнбуйр сум түүхт 80 жилийн ойгоо тус тус тэмдэглэж. ,

Дорнод нутгийнхан хотол олон, ураг садан, халуун ам бүлээрээ хуран цугалж хамтдаа өнгөрсөн түүхээ дүгнэж, ирээдүйн зорилтоо тодорхойлж,

Гурван цагийн алтан хэлхээний учир холбогдлыг эдүгээ ба хойч үеийнхэндээ сануулан таниулсан тэгш ойнуудаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Мөн Дорнод нутгийн Халх, Буриад, Үзэмчин, барга угсаатнуудын эв нэгдэл,эрх чөлөө, үүх түүх, үнэт зүйл, өв соёл, оюун санааны охь шим, хүн төрөлхтний соёлын үнэт өвийг өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяаны илэрхийлэл болсон

Үзэмчин угсаатны "Алтан дөрөө" олон улсын наадмыг Дорнод аймгийн Сэргэлэн суманд зохион байгуулсан бол,

Барга угсаатны "Баргажин" олон улсын наадам Төв аймгийн Зуунмод суманд ирэх 8 дугаар сард болох гэж байна.

"Монгол наадам” бол монголчуудын бахархалт түүх, өөрсдийн бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл билээ.

Тийм ч учраас тухайн жилийн өнгөө хүчит бөх, эрхий мэргэн харваач, хурдан шандаст хүлгийнхээ өнгөөр тодорхойлж, сайн сайхан ололт амжилтаа хэлэлцэн хөөрч, өвлийг өнтэй давах, намрын их бэлтгэлдээ ханцуй шамлан ордог билээ.

Энэ ч утгаар Та бид аймаг, орон нутгаа хөгжүүлэх эрхэм зорилгынхоо төлөө хамтдаа томоохон алхамуудыг хийж, наадмаас наадмын нэгэн жилийн, 4 улирлын эргэлтийг үдэж байна. Энэ хугацаанд

Дорнод аймаг хүний хөгжлийг дэмжсэн нийгмийн салбарын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, улсдаа жишиг болж, үндэсний хэмжээнд хэрэгжиж байна.

Тухайлбал, багийн бага сургууль төсөл, багшийн туслах төсөл, хүн болох багаасаа төсөл, төрийн албан хаагчдын орон сууц зэрэг төслүүдийг бид өөрсдийн сум, орон нутгийнхаа нөөц боломжид тулгуурлан эхлүүлж байсан бол өдгөө 21 аймаг, сумдад хэрэгжиж эхлэн Монгол Улсын маань иргэн бүрд хүртээмжтэй болж байгаад талархалтай байна.

Энэхүү амжилт бол салбар салбартаа өөрсдийн ажил мэргэжилдээ үнэнч, шударга, хичээнгүй ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчид, баялаг бүтээгчдийн маань ажлын үр дүн юм.

Монгол Улсын ЗГ-аас ирэх 2026 оныг Хүний хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Тэгвэл Дорнодынхон бид энэхүү бодлогийг өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлж ажилласны үр дүнд улсдаа жишиг болж байгааг онцлон дурдмаар байна.

Мөн Бидний өмнө нэн тулгамдаж байсан амин зүрх, судас болсон эрчим хүч, цэвэр ус, дулааны шугам сүлжээгээ шинэчлэх, шугам хоолойг өргөтгөх зэрэг суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтууд,

Олон жил хүлээгдсэн Ульхан, Хавирга боомт чиглэлийн хатуу хучилттай автозам зэрэг зүүн бүс нутгийн хөгжилд өндөр хувь нэмрээ оруулах төслүүдээ хэрэгжүүлж эхэлсэн түүхэн жил байлаа.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цагт 120 куб метр асфальт үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар Хот доторх авто замаа бүрэн шинэчлэхээр төлөвлөөд байгааг дуулгая.

Ирэх жилүүдэд ч Дорнод нутагт маань ажил хөдөлмөрийн хөлс ханхалж, их бүтээн байгуулалтын дуу үргэлжлэн цангинасаар байх болно.

Тухайлбал Монгол Улсын Засгийн газраас Дорнод аймгийн Матад суманд нар салхины 20МВт-ын цахилгаан станцыг барих ажил,

Чойбалсан хотын төв цэвэрлэх байгууламжийг 10000 м3 хүчин чадалтай иж бүрэн шинэчлэх ажлыг Польш улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар эхлүүлэх бол,

Хавирга хилийн боомтыг олон улсын зэрэглэлтэй болгон өргөтгөх зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг дурдахад ийм байна.

Аймгийн ажил сумаас, сумын ажил багаас гэдэг бид сумдад ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчин, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, ЖДҮ-лэлийг хөгжүүлэх бодлогыг барьж, бүх сумандаа дулааны нэгдсэн шугам сүлжээг байгуулах бол, өдгөө төрийн албан хаагчдын орон сууцыг барих, бүтээн байгуулалтын ажлыг ид өрнүүлж, сумандаа тохь тухтай амьдрах эхлэлийг тавьж байна.

Ингэж бид аймгийнхаа суурь дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэснээр ирээдүйн олон жилийн хөгжлийн үндсийг тавьж, хойч үедээ хүлээлгэн өгч байгаа юм.

Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө халуунд халж, хүйтэнд хөрж, бүтээж, босгож ирсэн ард иргэд,

Алдар гавьяатнууд, нийт баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдэдээ баярын энэхүү өдөр гүн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт наадамчид аа.

Түүх соёл, төрт ёсны дайчин уламжлалтай манай ард түмэн, эх оронч, эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар түүчээлэн өртөөлж, төр улсаа бататган бэхжүүлж, дэлхийн дайдад суу алдраа дуурсгасаар байна.

Хурмаст тэнгэр хур бороогоо хайрлаж, газар дэлхий өнгө гэрлээ асааж, Монгол хүн бүр уламжлалт соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж,

Шинэ цагийн хөгжил дэвшил, шинжлэх ухаан технологийн эрин үеийн ололттой хөл нийлүүлэн алхах сайхан цаг үе айлчлан ирээд байна.

Хөгжлийг бид биетээр төсөөлөх биш. Хөгжлийг бид оюун санаанаасаа ургуулцгаая.

Нутаг ус, хүн ард, уул усаа баясан цэнгүүлэх Дорнод аймаг байгуулагдсаны түүхт 94 жилийн ой, "Зүүн бүсийн хурд-2025" үндэсний баяр наадам ийнхүү нээснийг мэдэгдье.

Дорнод нутгийн зон олон, ахан дүүс Та бүхэн минь Монгол түмний их баяр цэнгэл, наадамдаа

Эрэмгий хүчит бөхчүүдийн маань бяр мэх нь даацтай байж

Эгэлгүй хийморьт хүлгийн хурд шандас нь эрчтэй байж

Эрхий мэргэн харваачдын цэц мэргэ нь ончтой байж

Хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

Дорнод аймгийн зочид буудал болон жуулчны бааз, кофе шоп, ресторан зоогийн газрын мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.🏨 ...
15/07/2025

Дорнод аймгийн зочид буудал болон жуулчны бааз, кофе шоп, ресторан зоогийн газрын мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
🏨 Зочид буудлууд:
1. Чойбалсан: 9915-0566
2. Ольхон: 9958-2530
3. Хэрлэн: 8058-4250, 7058-4250
4. Рояал: 9475-2055
5. The LUXE Hotel & Restaurant: 9920-2282
6. Чадангууд: 9957-7427, 7058-2344
7. Болор: 9558-9988, 9658-5959
8. East palace: 9906-6777, 7577-7377
9. Ташгайт: 7766-0999
10. Цогт: 8857-4380, 9577-6709
11. Guest house: 1. 80003520
Guest house: 2. 80991920
Guest house: 3 96600208
12. English Home Airbnb Dornod: 9660-6888
13. Гэр буудал: 9194-9896
14. Гэр буудал: 8904-6767
15. Гэр буудал: 9920-2043
16. Гэр буудал: 9920-3162
17. Гэр буудал: 9658-0002, 8911-9758
18. Гэр буудал: 8912-4477
19. Гэр буудал: 9986-9159
20. four season:99006627
21. Гэр буудал 95594449
☕ Чойбалсан хотод байрлах кофе шопууд:
1. Break Time coffee & bakery house: 8086-8882
2. Монгол кофе шоп: 9811-1978
3. Хэрлэн кофе шоп: 8541-2525
4. JoyFul Coffee&Café: 9592-1170, 8853-1045
5. Full coffee shop: 9987-0190
6. Four season café: 9900-6627
7. Тунамал: 8039-1018
8. Gusto café: 9910-9735
9. Uni coffee house: 9902-1702
10. Flamingo Dornod: 9111-0451
11. Бабуб: 8890-1025
12. CafeNamu Dornod: 8801-8486
13. Tara cofe house: 9902-5057
14. Баянтүмэн кофе шоп- 99684646
🍽️ Чойбалсан хотын ресторан, зоогийн газрууд:
1. Ольхон Azura ресторан: 9553-2839
2. Scala: 8857-8451
3. Их урсгал: 7058-4666
4. Оргил: 9553-3377
5. ТОП: 8958-3377
6. Их тал: 7058-4668
7. Bull house: 8800-0895
8. Steak house: 7058-3388
9. Lux center: 8098-7860
10. Нютаг: 8858-3048
11. Баянтүмэн: 9438-7000
12. Eco food: 9558-8334
13. Royal: 9475-2055
14. Hamilton resto&bar: 9061-1111
15. Shot food&beer: 9958-7488
16. Гүнтэн зоог: 9910-5769
17. Chiken corner: 9664-9595
18. E&A lounge 70149009
🌳 Чойбалсан хот дахь амралын газар, жуулчны баазууд:
1. Үүдэн тэнгэр амралт: 9902-2725, 9905-7063
2. Bayantumen natural village: 9593-00778, 9957-0567
3. Peak амралтын газар: 99000258 95366141
4. Ногоон төгөл: 9987-9559
5. Ухаа арал: 9958-8909
6. Энх зуслан: 8058-3328, 8800-1005!
7. Баатар ХАТ амралтын газар: 86500501, 88584427
💯Дорнодод үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн худалдан авах бол
1. Dornod tea garden- 90113203
2. Дорнод сүү брэнд - 99104447
3. Үзэмчин өв брэнд- 89300089
4. Халх гол зөгийн бал- 99584034
5. Дорнод Шоколад Нутгийн Амттан - 99090817
6. Баянтүмэн брэнд- 99584646
7. Нутгийн брэнд- 99585456
📍Бусад
Дорнод америк бараа, гар утас-86096633
Internom-Дорнод-99045994
Сувд эмийн сан 8672272
Вий март шинэхэн жимс хүнсний ногооны дэлгүүр-98067676
WELCOME TO DORNOD
Photo by: https://www.facebook.com/share/18NCoh6D2e/?mibextid=wwXIfr

Муур маань уурхайн байрны 53-37 тоотоос гараад алга болчихлоо Харсан үзсэн хүн байна уу? Танихгүй хүнд баригдахгүй зугта...
17/05/2025

Муур маань уурхайн байрны 53-37 тоотоос гараад алга болчихлоо Харсан үзсэн хүн байна уу? Танихгүй хүнд баригдахгүй зугтаад байж магадгүй энд тэнд харсан хүн байвал залгаад хэл дуулгаад өгөөч.
Олсон хүнд шагналтай.
Утас: 80107676 , 98077676

Coming soon japan market.
17/05/2025

Coming soon japan market.

Хүргэлттэй‼️‼️🌷🌹💐🌺Бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргье. Зөвд зөөлөн, бурууд хатуу...
08/03/2025

Хүргэлттэй‼️‼️
🌷🌹💐🌺Бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргье. Зөвд зөөлөн, бурууд хатуу байж хаа нэг газар таны болон бусдын эрх зөрчигдөж байвал, айж эмээлгүй хэлчихэж байгаарай. Эрхээ хамгаалж үгээ хэлж, үйлдэл хийгээрэй гэж энэ өрдийг хуульчилж бидний өдөр болгосон юм шүү.

Цэцэг ч авмаар юм шиг, жимс ч идмээр юм шиг санагдаад байвал манайд ирээрэй. Амьд цэцэгтэй, лаатай, төрөл бүрийн жимстэй баглаанууд гарсан байгаа.

Үнэ: 60мянгаас 80 мянган төгрөгний хооронд байгаа. Багцын үнэнд Цэцэгний үнэ, сагсны үнэ, жимсний үнэ орсон байгаа.

🏠Хаяг: Үйлчилгээний Мянган сарнай эмийн сангийн баруун талд Баян тулга төв Bee🐝 mart жимс ногооны дэлгүүр

Салбар-2
🏠Орон сууцны 20-р байр урд талаасаа орно. Тунамал гарден цэцэгийн дэлгүүрийн хажууд.

☎️Утас: 98067676
🏫Цагийн хуваарь: 9am-21pm

24/02/2025

❗️❗️❗️Одоогоор дэлгүүр дээр зарагдаж байгаа хямдралтай үнэ:
🥒Өргөст хэмх 1кг-6000₮
1 Хайрцаг нь-66000₮(11кг)
🍌Банана 1кг-6500₮
Хайрцаг нь-71500₮(13кг)
🍎Польш алим 1кг-5500₮
1 хайрцаг нь- 66000₮ (13кг)

‼️‼️26/27/28 ны өдрүүдэд манай дэлгүүрийн хямдрал эхлэнэ шүү.

😀😃Цагтаа жимс ногооны үзэсгэлэн худалдааг явуулсан шиг явуулдаг байжээ.    Энэ цагаан сараар бас яаж зүгээр байх вэ? Үйл...
23/02/2025

😀😃Цагтаа жимс ногооны үзэсгэлэн худалдааг явуулсан шиг явуулдаг байжээ.
Энэ цагаан сараар бас яаж зүгээр байх вэ? Үйлчлүүлэгч нартаа зориулаад маш гоё хямдралтай худалдаа зохион байгуулдаг ч юм билүү гээд бодогдоод байх чинь.
‼️‼️Ямартай ч Өнөөдрөөс дэлгүүр дээр шинээр бууж байгаа банана, өргөст хэмх, алим хямдралтай үнээр зарагдаж байгаа шүү. 💜💚❤️
Жич: Энэ зураг 2017 оны зураг шүү.

Address

Баянтулга төв
Choibalsan
21000

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 21:00
Sunday 09:00 - 21:00

Telephone

+97698077676

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод Органик Маркет posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Дорнод Органик Маркет:

Share

Category