Дарханы ээжүүдийн групп

Дарханы ээжүүдийн групп Хэвлийдээ амь бүрэлдүүлсэн бүх сайхан ээж нарын цугларах групп��

Зүгээр л дэргэд нь цуг байх 👀Хамтдаа цагийг өнгөрөөх 2 өөр ойлголт шүү 🥹 Бяцхан үр чинь нэг л мэдэхэд том болно хамтдаа ...
11/07/2025

Зүгээр л дэргэд нь цуг байх 👀
Хамтдаа цагийг өнгөрөөх 2 өөр ойлголт шүү 🥹 Бяцхан үр чинь нэг л мэдэхэд том болно хамтдаа цаг мөч бүхнийг дурсамж болгон бүтээгээрэй ❤️

😊Хүүхдийг  #шар сүүнд оруулах, айргаар биеийг нь шавших аргууд нь хүүхдийг маш сайн чийрэгжүүлэн, ирэх өвлийг ханиад том...
23/06/2025

😊Хүүхдийг #шар сүүнд оруулах, айргаар биеийг нь шавших аргууд нь хүүхдийг маш сайн чийрэгжүүлэн, ирэх өвлийг ханиад томуу багатай давахад тусладаг.

❗️ Тухайн өдөр шар сүүнд оруулсан эсвэл айрагаар шавшсан бол орой заавал биеийг цэвэр усаар угааж цэвээрлээд унтуулаарай. (Хүүхдийн арьс маш амархан бохирдож, харшил, үрэвсэл үүсдэг шүү)

Шар сүүний талаарх мэдээллийг хүргэж байна.

Шар сүүний уураг дахь үл орлогдох амин хүчлийн агууламж нь махны уургаас илүү байдаг байна.

#Шар сүү нь
✅Кальцийн агууламж өндөр тул ясны сийрэгжилтээс сэргийлж, хүүхдийн өсөлтийг дэмждэг,
✅ Cүүн бүтээгдэхүүн хордлого тайлах ид шидтэй байдаг. Тэр дундаа шар сүүнд оруулах нь биеэс хорыг гадагшлуулдаг ба антибиотик гэх мэт эмийн хордлого, хорыг биеэс гадагшлуулах гайхалтай бүтээгдэхүүн юм.
✅Шар сүүний уураг нь хүний өвчин эсэргүүцэх чадлыг сэргээж батжуулдаг. Иймээс эмгэг хуучтай болон бага насны хүүхдэд зөөлөн амттай ээдмийн шар сүүг уулгах болон оруулж хэрэглэхэд дархлаа дэмжигддэг.
✅ Арьсны харшлын үед уух буюу биеэ шавшиж үс, нүүр гараа угааж хэрэглэдэг,
✅ Ууж хэрэглэхэд хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг,
✅Бодисын солилцоог дэмжиж, цусны эргэлтийг сайжруулна,
✅Шар сүүний уургийн өндөр агууламж нь булчингийн массыг дэмждэг тул спортын хүмүүс ууж болон шавшиж их хэрэглэдэг юм байна.

20/06/2025

Жирэмснээс эхлээд төрөөд эхний 2 жил эхнэрийн дааврын өөрчлөлт залгаад хүүхдийн синдром эхэлдэг эрчүүд минь тэсээрэй 😵‍💫🫂

Ээж болоод~ядарсандаа🥹~таргалж язарч зүс царай алдсандаа~олон шөнө нойргүй хоносондоо~сэтгэл санаа бие махбодь олон өөрч...
19/06/2025

Ээж болоод
~ядарсандаа🥹
~таргалж язарч зүс царай алдсандаа
~олон шөнө нойргүй хоносондоо
~сэтгэл санаа бие махбодь олон өөрчлөлтөнд орсондоо
~карьераа хэсэг орхисондоо
~гэртээ суусандаа
~зарим зүйлийг хийж чадахгүй байгаадаа хэзээ ч битгий харамсаарай. Тодорхой нэг золиос гаргахгүйгээр хэзээ ч ийм эгдүүтэй дидкэн хайрын бурхантай болохгүй шүү дээ❤️❤️❤️

Хэвлийн 7 давхаргад хийгддэг  ЦОРЫН ГАНЦ том мэс засал .Хэрвээ та кесараар төрсөэн ээж бол, ТА БОДСОНООСОО ИЛҮҮ ХҮЧТЭЙ! ...
07/06/2025

Хэвлийн 7 давхаргад хийгддэг ЦОРЫН ГАНЦ том мэс засал .

Хэрвээ та кесараар төрсөэн ээж бол, ТА БОДСОНООСОО ИЛҮҮ ХҮЧТЭЙ! бахархмаар эмэгтэй шүү !!! ❤️❤️❤️

Өнөөдөр ээжүүд бид ийм л байх байхдаа кк🤭🤭🤭👼❣️
31/05/2025

Өнөөдөр ээжүүд бид ийм л байх байхдаа кк🤭🤭🤭👼❣️

Та ээж бол энд дараарай ❤
28/05/2025

Та ээж бол энд дараарай ❤

НОМ УНШИХ ЁСТОЙ                  11 ШАЛТГААН:ТӨВЛӨРӨХ ЧАДВАР ХӨГЖДӨГНом унших хамгийн тохиромжтой байрлал бол ор, ариун ...
22/05/2025

НОМ УНШИХ ЁСТОЙ
11 ШАЛТГААН:
ТӨВЛӨРӨХ ЧАДВАР ХӨГЖДӨГ
Ном унших хамгийн тохиромжтой байрлал бол ор, ариун цэврийн өрөө, хоолны ширээ байдаг байна. Ном их уншсан хүмүүсийн өндөр цалин авах, сонгосон мэргэжилдээ амжилт олох, нийгмийн асуудлыг ойлгож, оролцох, зорилгодоо хүрэх, нухацтай байх чадвар нь бусад ном уншдаггүй хүмүүстэй харьцуулахад илүү өндөр үзүүлэлттэй байдаг нь тогтоогдсон. Судлаачдын үзэж байгаагаар ном унших нь төвлөрөх, анхаарлаа хандуулах чадварыг бусад хүчин зүйлээс илүү сайн хангаж чаддаг байна.

ҮГСИЙН САН НЭМЭГДДЭГ
Унших явцдаа бид маш олон мэдэхгүй үг, өмнө нь сонсож байгаагүй хэллэг, шинэ хэлцүүдийг сурж байдаг. Тэдгээр үгийг мэддэг болсноор өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, санаа бодол бичвэртээ хүртэл шингээх нь бий. Телевизийн нэвтрүүлэг үзсэнээс 50% илүү үгийг номонд ашигладаг. Үгсийн сангаа сайжруулснаар бичих чадвараа ч сайжруулж байгаа юм.

ОЙ САНАМЖ САЙЖИРДАГ
Ном уншсанаар зохиолын дүрүүд, үйл явдлууд, өнгө аяс, гол утга санаа, нөхцөл байдал гэх мэт маш олон зүйлийг санах хэрэгтэй болдог. Эдгээр нь таны оюун санаанд шинэ төрлийн ой санамжийг үүсгэж богино хугацааны санах ой, тогтоох чадварыг тань сайжруулдаг.

ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧАДВАР НЭМЭГДДЭГ
Уншиж дууссан номынхоо утга санаа, гол дүрүүдийн үүрэг, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг таньж мэдэхийг оролдох нь таны задлан шинжлэх, уншаад ойлгох чадвар болоод бусдыг ойлгож сурахад тань нэн тустай юм.

ХАРИЛЦАХ ЧАДВАР САЙЖИРДАГ
Ярьж байхдаа өөртөө итгэлтэй байхад тань ном тусална. Ном уншиж үгсийн сангаа баяжуулснаар хүмүүст өөрийгөө тодорхой, ойлгомжтой илэрхийлж чаддаг. Мөн хамгийн шилдэг ярианы сэдвийн сонгодог жишээ бол ном шүү дээ.

ТАРХИНЫ ДАСГАЛ БОЛДОГ
Тархи яг л булчин шиг. Хэрвээ та энэ булчинг дасгал хийж хөгжүүлж чадвал оюун ухааныхаа хүчийг (оюуны чадамж) сайжруулж болно. Байнга ном уншиж тархиа дасгалжуулж байсан хүмүүсийн тархины доройтол буюу зөнөх өвчин тусах магадлал 32%-иар бага байдаг.

МЭДЭЭЛЭЛ БОЛОН МЭДЛЭГЭЭ НЭМЭГДҮҮЛНЭ
Ном унших нь шинэ зүйл турших, хоббигоо хөгжүүлэх боломжийг олгодог. Магадгүй “Наруто”-г уншиж байгаад японы соёлоос суралцах хүсэлтэй болох эсвэл “Франкенштейн”-ыг уншаад шинжлэх ухааныг сонирхох ч юм бил үү?

СТРЕССИЙГ БУУРУУЛЖ СЭТГЭЛ САНАА САЙЖИРДАГ
Судлаачдын үзэж байгаагаар ном унших нь стрессийг 68%-иар бууруулдаг байна. Сэтгэл гутрах өвчнөөр өвчлөгчдийн өөртөө туслах хамгийн сайн арга нь мөн л ном байдаг бөгөөд чанга дуугаар ном уншихад сэтгэл гутрах өвчнөөр өвчлөгчдийн сэтгэцэд эерэг ахиц гарч байгаа нь ажиглагджээ.

БҮТЭЭЛЧ БАЙДАЛ ХӨГЖДӨГ
Биднийг уйтгар гунигаас зайлсхийхэд, бүтээлчээр сэтгэхэд, хөгжилтэй, адал явдал дүүрэн байж чадах боломжийг ном л өгдөг шүү дээ. Зохиолын дүрүүдээс, тэдний асуудлаа шийдсэн туршлагаас, шинжлэх ухааны баримтаас, магадгүй зохиолчийн амьдралаас бид амьдралдаа хэрэгжүүлж болох маш олон бүтээлч санааг сурдаг.

ТӨСӨӨЛӨХ ЧАДВАР САЙЖИРДАГ
Уншигч байх нь төсөөлөх чадварыг сайжруулдаг. Унших нь таныг шинэ ертөнцийг нээхэд тусалдаг. Өөр улс оронд, зохиомол ертөнцөд, өнгөрсөн болоод ирээдүйд, түүнээс ч илүүд хэрэн тэнэхэд тусална.

АЛДААГҮЙ ЗӨВ БИЧНЭ
Одоо цагт өөрчлөгдөж байгаа түм буман үгсийн жагсаалтыг цээжлэхээсээ урьтаж дуртай номоо уншингаа зөв бичих чадвараа сайжруулж болох бөгөөд дараагийн удаа тухайн үгийг хэрэглэхдээ өөрийн мэдэлгүй л зөв бичиж чаддаг болсон байх болно. Мөн эсээ, зохион бичлэг, өгүүлэл, тайлангаас эхлээд бичгийн ажил дээр ажиллах чадвар тань мэдэгдэхүйцээр ахиц дэвшилтэй байх ба энэ нь таны үгийн сангийн баялаг, төсөөлж ургуулан бодох чадвар, өөрийгөө товч тодорхой болоод эмх цэгцтэй, утгын зөв дэс дараалалтай илэрхийлэх чадвар зэрэг номноос олж авсан бүхий л чадварын тань илэрхийлэл билээ….. ингэнээ дээ
®️Rio

Хүүхдийнхээ 3 нас хүртэл Та бүх өдөр нь…4-12 нас хүртэл зөвхөн оройн цаг нь…13-18 насанд хагас, бүтэн сайн нь…19-23 наса...
21/05/2025

Хүүхдийнхээ 3 нас хүртэл Та бүх өдөр нь…
4-12 нас хүртэл зөвхөн оройн цаг нь…
13-18 насанд хагас, бүтэн сайн нь…
19-23 насанд зуны болон өвлийн амралт нь…
Түүнээс дээш баярын өдрүүд нь юм.
Хүүхэдтэйгээ өнгөрүүлэх мөч бүхнийг үнэ цэнэтэй болгоорой😘😍
Та аль үед нь явж байна даа ???

2-3 насны хямрал 👶🏻Энэ нь хүүхдийн хөгжил дунд үеийн нэг чухал шат юм. Энэ үед хүүхдүүд:-бие даан үйлдэл хийдэг-өөрийгөө...
15/05/2025

2-3 насны хямрал 👶🏻

Энэ нь хүүхдийн хөгжил дунд үеийн нэг чухал шат юм. Энэ үед хүүхдүүд:
-бие даан үйлдэл хийдэг
-өөрийгөө илэрхийлэхэд хичээдэг
-сэтгэл зүйн хувьд өөрийн тусгаар тогтнолыг бий болгох хүсэлтэй болдог
-“Үгүй”. «Би өөрөө” гэж их хэлдэг
-зөрүүд болдог
-өөрийнхөөрөө зүтгэдэг
-ууртай болдог
-орилох, уйлах г.м авир гаргадаг.

✅💯Хүүхдийнхээ айдас, хямралыг ойлгож, тайван хариу үйлдэл хийх нь тэдэнд аюулгүй орчинг бүрдүүлж, итгэлтэй болж өсөхөд тусалдаг юм. Мөн 👇🏻
✅Өдрийн дэглэмийг тогтмол болгох
✅Агаарт гаргах
✅Хязгаарлахгүй, загнахгүй байх
✅Чихрийн хэрэглээг хянах хэрэгтэй
✅Өөрөөр нь сонголт хийлгэж, “Би” төлвийг өгөх
✅Тоглоомоо харамлаж байвал, өөрийнхөө хил хязгаараа хамгаалж суралцаж байна гэсэн үг учраас хүчээр булааж авч бусдад өгч болохгүй.
✅Дотор нь буцалж байгаа хүчтэй сэтгэл хөдлөлийг гаргах боломжийг бүрдүүлэх нь маш чухал шүү 💯

Сэтгэл зүйн хэрэгцээ:
‼️Энэ хямралыг сайн даван туулж чадвал, хүүхэд:
😍Өөртөө итгэлтэй
🙂Зоригтой
😍Сонголт хийх чадвартай
🙂Харилцах чадвартай
😍Хил хязгаараа хамгаалж сурдаг юм байна.

Хэрвээ!! Энэ хямралыг сайн даван туулж чадахгүй бол дараагийн насны хямрал илүү хүчтэй илэрч болзошгүй байдаг. Түүнчлэн гаргаж чадаагүй сэтгэл хөдлөлийг өөр юмаар орлуулах эрсдэлтэй. Жишээ нь: хумс мэрэх, шөнө орондоо шээх, үсээ зулгаах, гацах, ямар нэгэн юманд донтох гэх мэт…

Хүндэтгэсэн Хүүхдийн сэтгэл зүйч, Багш А.Нурсауле 🤗

Address

Дархан
Darkhan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дарханы ээжүүдийн групп posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category