Гурван Түрүү морь уналгын төв

Гурван Түрүү морь уналгын төв Морь унах нь эрүүл мэндэд тустай.

Буянт ухаагийн дэнжНаадамчин олон
26/08/2024

Буянт ухаагийн дэнж
Наадамчин олон

Төв, Баян-Өнжүүл сум, Уралдаан цохио
30/03/2024

Төв, Баян-Өнжүүл сум, Уралдаан цохио

Зөвхөн Монголд
30/03/2024

Зөвхөн Монголд

Монгол цэргийн баярын мэнд хүргэе. Жич: Эрэгтэйчүүдийн баяр биш болно.
17/03/2024

Монгол цэргийн баярын мэнд хүргэе.

Жич: Эрэгтэйчүүдийн баяр биш болно.

24/02/2024

Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйд дараах зүйлийг анхаарвал зүгээр болов уу. Та саналаа нэмж бичээрэй
1. Сүхбаатар, Дорнод аймагт Хятадууд орж ирж өвс хадаад урагшаа гаргадгийг цаашид таслах зогсоох /боогоод үлдээсэн өвс одоогоор байна/
2. Бэлчээрийн хадланг ашиг олох зорилготойгоор хийдгийг бүрэн зогсоох, /айл өрхүүд өөрийн хэрэгцээнд хадахыг зөвшөөрөх/
3. Улсын нөөцөд бэлчээрийн хадлангийн өвс нөөцөлдгийг зогсоож, тарьсан ногоон тэжээлийг нөөцлөх
4. Сум орон нутагт, тухайн бүсдээ малчдын нөхөрлөл, хоршоод өөрсдөө ногоон тэжээлээ тарих нөхцөлийг бүрдүүлэх,
5. Махны үнийг зах зээлийн зарчмаар нь тогтоох, төрөөс махны нөөц бүрдүүлдгийг болих,
6. Махны экспортыг нэмэгдүүлэхэд илүү анхаарах, нэмэгдүүлэх шаардлагатай
7. Малын гаралтай түүхийг эдийг буюу арьсны үнийг нэмэгдүүлэхэд анхаарч, арьс ширний үйлдвэрүүдээ яаралтай ашиглалтад оруулах, экспортлох
8. Шинээр малчин болж байгаа иргэдийг малжуулах хөтөлбөрийн 20,000,000 төгрөгийг нэмэгдүүлэх, хөнгөлөлт, зээл тусламжийг нэмэгдүүлэх
10. Та саналаа бичээрэй?

Хотод хорь гучхан минут ширүүн бороо ороод зам усаар дүүрэхэд төр засгаа буруутгаж, хараал зүхлээ бардаг мөртлөө дөрвөн ...
22/02/2024

Хотод хорь гучхан минут ширүүн бороо ороод зам усаар дүүрэхэд төр засгаа буруутгаж, хараал зүхлээ бардаг мөртлөө дөрвөн сарын турш цасан шуурганд балбуулж, цасан хунгарт дарагдаж, зам харгуй нь боогдсоноос төв суурин ч бараадаж чадахгүй, сүүлдээ бүр гэрээсээ ч гарч чадахгүй болтлоо байгалийн гамшигт нэрвэгдэж байгаа хэдэн муусайн малчдыг маань хэмлээд байх хэрэггүй шүү.

Тэд хэнийг ч буруутгаагүй, хэнээс ч гуйгаагүй, хөх тэнгэр, хөрст дэлхийдээ залбираад л зүтгэж яваа. Тийм байтал нэмэр болж чадахгүй бол нэрмээс битгий болоорой.

Цастай өвлийн хүйтэнд цантай уурга бариад малд явах нь байтугай цасан шуурганаар гадаа гараад бааж ч чадахгүй хэвтэж малчдад мал яаж маллахыг заах санаатай бас.

Малынхаа тоог цөөл, эрчимжсэн мал аж ахуйд шилж, Өвөрмонгол шиг бол гэлүү. Өвөрмонголд чинь бүдүүн үхэр 10 сая, хонь сая төгрөг хүрнэ шүү дээ. Тийм болчихвол махаа авч идэж дийлэх юм уу та нар. Зарим нэг хүмүүс Идэшнээр сая төгрөгөнд ганц үхэр авах гэж чацга царайлж, мах үнэтэй байгааг гайхдгаа мэднэ биз дээ‼️ #гэнээмашзөв.

🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳
22/02/2024

🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳

Үнэн үү
14/02/2024

Үнэн үү

Боржигон найр    Хангайд цас орж аль хэдийнэ гандсан ч тал нутагт өвсөн сөл ногооноороо. Буурын ухаа, Малах, Тэрэгт зэрэ...
09/01/2024

Боржигон найр

Хангайд цас орж аль хэдийнэ гандсан ч тал нутагт өвсөн сөл ногооноороо. Буурын ухаа, Малах, Тэрэгт зэрэг боржигоны их талд зунаараа, өвс нь ногооноороо хадлан хадмаар халиурна. Гэвч энэ нутгийнхан үеийн үед намартаа найрлана уу гэхээс хадлан өвс хадаж зовлогоо зовоодоггүй уламжлалтай юм.

Хангайд цас орж аль хэдийнэ гандсан ч тал нутагт өвсөн сөл ногооноороо. Буурын ухаа, Малах, Тэрэгт зэрэг боржигоны их талд зунаараа, өвс нь ногооноороо хадлан хадмаар халиурна. Гэвч энэ нутгийнхан үеийн үед намартаа найрлана уу гэхээс хадлан өвс хадаж зовлогоо зовоодоггүй уламжлалтай юм. Боржигоны их тал нутагт ёстой нэг “Айраг найр хоёроо барж ядсан урт шар намар“ болж байна. Манай боржигонуудын ууж идэх, найрлаж наадах нь хүртэл бусдаас ондоо хөгийн улс шүү. Халхын боржигон сум, боржигонууд гэж би хуучнаар Сэцэн хан аймгийн боржигон Цэц вангийн хошуу нутгийн үлдэгдэл хүмүүс буюу одоогийн Хэнтий аймгийн зүүн урд сумд, Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан, Баян, Баянцагаан, Дундговь аймгийн Цагаан дэлгэр, Дэрэн зэрэг зүүн хойд талын сумд, Говьсүмбэр аймгийн уугуул иргэдийг “жинхэнэ боржигон” гэж хэлэх гээд байгаа юм. Энэл нутгийн уугуул иргэдийн найрлах, наадах, дуулах хуурдах, ярианы аялга нь хүртэл шал ондоо. Манайхан бол их шавийн хүмүүс. Гэвч Боржигонуудтай айл аймаг явж, хүүхдүүдтэй нь сургуульд хамт суралцаж, хүргэн бэр бололцож, цус аль хэдийнэ холилдож, хэн нь шавь, хэн нь боржигон гэдгээ одоо ялгахаа больжээ. Иргэний үнэмлэх дээр “овог” гэж нэг юм бөглөх болоход боржигонууд ч яахав бүгдээрээ “боржигон” овогт болчихсон. Харин боржигоныхонтой айл аймаг явсан манай, нутгийнхан сандарсан. Тэгээд л айл болгон нэг “овог” шүү юм олж зохиож иргэний үнэмлэхээ бөглөв. Овог гэдгийг ойлгоогүйгээс нэг л мэдэхэд монголчуудын 76 хувь нь боржигон овогт болсон гэж иргэний бүртгэлийнхэн мэдээлэв. Гэтэл сүүлийн үеийн эрдэмтэд боржигон гэдэг бол овгийн нэр биш. Зүгээр нутгийн нэр, хааны мал сүргийг адуулдаг, цэргийн унаа хөсөг, хүнс хоолыг базааж өгдөг иргэдийг боржигон гэдэг байжээ гэж онолдох нь тэр. Тэгээд Чингис “боржигон” овгийнх юм гэнэ лээ. Д.Нацагдорж боржигон овогтой байсан. Боржигон овог авчих юм бол Чингисийн ах дүү хамаатан болно гэж баахан “боржигон овогтон төрсөн нь” одоо яаж ч болохоо болиод байна. Ганц манай нутагт ч биш монгол даяараа шахуу боржигон овог авч эцэг өвгөдөө гомдоожээ. Боржигон гэдэг бол овог биш их хаадын гар хөлийн үзүүрт зарагдаж, адуу малыг нь харж айраг цагааг нь дөхүүлж өгдөг “борчуудыг” боржигоныхон гэдэг юмсанжээ. Гэхдээ боржигоныхон ёс заншлаа дээдлэх, найрлах, дуулах, эмээл хазаар, цагаан сарын боов нь хүртэл ондоо. Манай ээжийгийн хоёр эмэгтэй дүү нь гэхэд л хоёулаа боржигон хүнтэй гэр бүл болсон юм. Боржигонууд мэндлэхээсээ эхлээд, ярих аялгаараа танигдана. Сайн уу гэхийг боржигонууд “сай юу” гэнэ. Тэгсэн шүү дээ ингэсэн шүү дээ гэж хэлэхдээ “Тэгсэн шуу даа”, “Ингэсэн шуу даа” гэж ярих. Би багадаа ярианы аялгыг нь сонсоод боржигон хүмүүс гэж мэддэг байв. Одоо боржигонууд аялга нь ялгагдахааргүй “айхтар засарсан”. Гэхдээ л боржигон дуу боржигон найр нь одоогийн найрнаас өөр байдаг юм. Боржигонууд найр хийх ууж идэхдээ хүртэл их ёсорхуу. Архи дарс алиа марзанд дуртай, залуу насанд боржигон найранд суултгүй, уйтгартай. Найрлах ёс заншилд нь уур дургүй хоёр зэрэг хүрээд байдагсан. Одоо эргэн бодоход боржигонууд тун дэгтэй найрладаг байжээ. Боржигонууд гэрийн найр хийхдээ хамгийн чухал хүн бол, найрын дарга, найрын дууч, хуурч гурав. Найр хийхийн тулд найрыг даргалах хүнээ урина. Найрын дууч хуурчаа урина. Найрын даргаар уригдсан хүн сумын дарга болсон юм шиг бүх найрчдын уух идэх, гарч орох, тамхи татах, хоорондоо ярих, бөөлжих, морь харахыг хүртэл бүгдийг зохицуулна. Найрын даргад торгох, чөлөө өгөх, найр эхлүүлэх өндөрлүүлэх бүрэн эрхийг эдлүүлнэ. Боржигон найр ямар ч ардчилалгүй зөвхөн найрын даргын дарамт доор бохирон сууж найрлана. Найрын дууч гэж ус нутаг, аймаг хошуундаа алдартай нэг л уртын дуучийг, хуурчтай нь хамт найранд дуулуулах гэж зална. Гурван өдөр найрлалаа гэхэд зөвхөн тэр дуучин дуулна. Тэгэхдээ дандаа гүр дуу буюу төр ёсны дуунуудыг голдуу боржигон аяаар дуулна. Найр хавтгайрлаа гэж дарга хэлээгүй байхад өөр хүнээр дуулуулахгүй. Богино дууг завхай дуу гэх ба боржигон найранд дуулуулахгүй. Одоогийн хотын найр шиг олуулаа бахиралдвал торгуулна. Найрчид найрын гэрт орж ирхээсээ эхлээд дээлийнхээ энгэр заамыг жимбийтэл товчлоод, малгайгаа өмсөөд орно. Найрчид бүгд нэг хөлөө бохирч сууна. Завилж суух, тамхи татах, ярих, инээх, бүгд хориотой бүгд торгуультай. Найрын дууч нэг уртын дуу дуулаад дуусахад бүгдээрээ түрнэ. Дуу дуулж байхад ямарч хүн гэрт орж гарахгүй хуультай. Дуу дуусахад аяны дугараа гэж бүх хүнд том хул айраг ирнэ. Найранд цагаасаа хоцорч ирсэн зочид хэдэн дуу дуулсан байна дуу болгоны тоогоор “дугараа гүйцээн” айраг ууж найранд нийлнэ. Боржигон найранд хүүхэд залуучууд хатуу архины тухайд бол горьдолтгүй, “Хатуу цагаан архи бол” зөвхөн хөгшчүүдэд нүд ши г жоохон хундагаар хааяа нэг оногдож харагддагсан. Найр хийж байгаа айлд ах дүү нар нь ёс шиг хонины бүтэн ууц боов чанаж айлчлан ирнэ. Баянжаргалан сумын нэлээд бэлэрхүү найрласан боржигон найранд дээд тал нь 30-аад ууц ирлээ гэж ярьж байсан. Найранд чанаж ирсэн хонины махыг бүгдийг нь хуваагаад боов дээр мах тавиад найрчдад өвөртлүүлээд явуулна. Боржигон найрын бэлэг голдуу л халзан цагаан хонь өгнө. Бэлгийн хонийг дүүрч ирээд шинэ гэрт оруулж аманд нь өрөм зуулгаад хоттой хонинд нийлүүлж байгаа харагддаг сан. Боржигон найр гэж залуу насанд ийм л уйгартай найр байдагсан. Боржигонууд гэр барьж найр хийхийгээ бүүр төрийн ажилд тооцно. Сум, баг, бригадын дарга нь хүртэл найрыг албан ажил гэж үзнэ. Нэг айл гэр барилаа гэхэд 80 настай чавганц ч хана унины боолт, сагладарга томож найман настай балчир хүртэл хонь хургыг нь хариулж өгнө. Нутгийн айлууд гүүгээ найр хийх гэж байгаа айлд бариулна. Айрагны гэр гэх илүү гэрт цэдийсэн том хөхүүр эгнүүлэн дүүжилж суга ханзартал бүлүүлнэ. Найр хийх гэж байгаа айлын сургуулийн хүүхдэд хичээлээс чөлөө өгдөг нь сайхан. Ер нь сумын дарга, намын дарга, багийн дарга, сургуулийн захирал нар хуйвалдаж хийдэг ганц ажил бол намрын дунд сарын арван долоонд болдог гэрийн найр байдаг. Социализмын үед боржигон найрыг нүсэр болж байна гэж хичнээн хориод дийлээгүй юмдаг. Баянжаргалан сумын улсад гурав түрүүлж хоёр аман хүзүүдсэн хүрэн халзан азарганы эзэн Даваанэрэнгийн Санжаа гуай социализмын үед дуулиантай найр хийж билээ. Найр хийлээ гэж нэг нь аймагт матаж “Үнэн” сонин дээр бут авхуулав. Сумын дарга нар нь намаас хөөгдөж байв. Д.Санжаа гуай ардчилсан намын их хурал дээр “Одоо манай боржигонынхон найрлана, дуулна, хуурдана. Морио ч уралдуулна. Цагаан сараа ч хийнэ. Чингис хаанаа ч ярина. Энэ нэгдлийг чинь тараана. Нийгэмчилсэн малаа авна. Боржигоны их тал нутаг ардчиллын буянд сэрлээ” гэж хэлсэн нь одоо архивт байдаг юм. Боржигон гэдэг чинь ястан үндэстэн бол биш. Алтан ургийн хаадуудын адуу малыг маллаж, хүнс хоолыг бэлтгэж, халхын их талдаа гэр сахиж үлддэг тал нутгийнхныг “Боржигонынхон” гэж нэрлэдэг юм. Боржигоны их талд ёстой найрлаж баймаар урт сайхан намар болж байна. Энэ жилийн намрын дунд сарын арван долоонд манай нутагт дөрөв таван айл гэрийн найр хийх юм байна. Манай их шавийнхан ч яах вэ хүрээ маягаар бүгдээрээ хоороор дуулж идэж ууж дүрэмгүй найрлана. Манай голын нэг охин боржигоны их баян айлд бэр болон очиж найр хийх дуулдсан. Боржигон найр даргалчих ёс төр мэддэг хүн олддоггүй гэнэ. Одоо боржигон найр даргалчих хүн ховордсон. Харин сум даргалаад явах хүн олон байгаа. Боржигон аяар дуулчих дуучид хуурчид олон болсон нь бахархмаар. Тэднийх лав л долоо хоног найрлах юм гэнэ. Боржигоны их тал нутагт намрын дунд сарын арван долоон ирж хуурын аянд уртын дуу уянгалж, уруул чимчигнэсэн намрын айраг мэлтэлзэнэ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Гомбын Дашрэнцэн

А. П. Чехов ердөө 43 жил насалсан бөгөөд үүний тал нь сүрьеэ өвчинтэй зууралдаж эцэст нь энэ өвчнөөс болж таалал төгссөн...
20/12/2023

А. П. Чехов ердөө 43 жил насалсан бөгөөд үүний тал нь сүрьеэ өвчинтэй зууралдаж эцэст нь энэ өвчнөөс болж таалал төгссөн юм. Гэвч тэрээр энгийн нэгэн хэдэн арван жилд ч хийж амжхааргүй ихийг бүтээсэн билээ.

- 20 боть ном бичсэн нь бүгд дэлхийд танигджээ.
- Төрөлх хот Таганрогт номын сан байгуулж өөрөө 2000 орчим ном хандивлажээ.
- Мелиховт амьдарч байх үедээ мянга орчим тариачныг эмчилж, эмээр хангаж чаджээ.
- Холер өвчний үед 25 тосгоны дунд ямарч туслагч, амралтын өдөргүй эмчээр ажиллажээ.
- Лопаснод зам тавьж, 1 сүм, 4 тосгонд сургууль байгуулж амжсан байна.

"Ямарч бүтээсэн зүйлгүй, мөнхөд ул мөргүй амьдрахын оронд хүн бүр ардаа үлдээх нэгэн зүйлийг хийж байвал хичээн сайхан".
А.П. Чехов.

"МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ МЭДЭЛД БАЙСАН УЛСУУД" /орчин үеийн нэрээр/Wikipedia цахим нэвтэрхий тольд 13-14-р зууны үед Эзэн ...
03/12/2023

"МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ МЭДЭЛД БАЙСАН УЛСУУД" /орчин үеийн нэрээр/

Wikipedia цахим нэвтэрхий тольд 13-14-р зууны үед Эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчдын байлдан дагуулсан газар нутгийн хэмжээг 33,000,000 км2 гэж тэмдэглэсэн байдаг бол зарим эх сурвалжид 40,000,000 км2 гэж ч тэмдэглэн үлдээсэн нь бий. Дэлхийн түүхэнд ТАВАН ЭЗЭНТ ГҮРЭН байгуулсан үндэстэн Монголоос өөр байдаггүй. Copy #👏🎉👍

08/08/2023

Address

Dzuunmod

Alerts

Be the first to know and let us send you an email when Гурван Түрүү морь уналгын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category