03/04/2025
1. Өнгөрснөө өөртөө л хадгал. Юу ч битгий ярьж бай, өнөөдрөөрөө амьдар. Ярих хэрэгтэй бол хэнд юуг яаж ярихаа сайн бодож ярь.
2. Бие даасан байдлаа үнэлж бай. Ганцаараа байна гэдэг ганцаардана гэсэн үг биш. Ганцаардлаас айж нөхөрлөх биш, зөвхөн хүндэтгэл дээр тулгуурлаж нөхөрлө.
3. Өөрийн оноогдсон цаг хугацаагаа үнэл. Харилцаа, хувийн хөгжил, гэр бүл, ажил, зорилго гээд цагаа тэнцвэртэй зарцуулахыг хичээ.
4. Өөрийн амжилтанд баярла. Жижиг гэлтгүй амжилт болгоноо тэмдэглэж, өөрийгөө баярлуулж бай. Өөрийгөө хүндэлж байж өөртөө итгэлтэй байна. Өөрийнхөө хөгжлийг ухамсарлаж байж урагш явах болно.
5. Сэтгэл санаагаа анхаар. Таны аз жаргал, сэтгэлийн санааны байдал алив юмны золиос болох ёсгүй. Аливаад хэмжээ хязгаарыг тогтоо, зай барь. Өөртөө санаа тавь. Танд санаа тавьдаг, урам зориг өгдөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.
6. Өөрөөрөө бай, өөртөө үнэнч бай. Таны үнэт зүйлстэй нийцэхгүй юмтай бүү эвлэр. Таны өөриймсөг байдлыг хүндэлдэг хүмүүстэй харьцаатай бай.
7. Өөрийн замаар яв. Бусдын хүсэл хүлээлтэнд тааруулж замаасаа бүү гар. Өөрийн зорилго мөрөөдөлрүүгээ яв, тэгвэл зөв хүмүүс таны амьдралд өөрсдийн байр суурийг олох болно.
8. Найз нөхөд, гэр бүлийн харилцаагаа хадгал. Тэд таныг дэмжиж, өөртөө итгэлтэй, тогтвортой байлгах болно.
9. Сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдлыг анхаар. Эрүүл харилцаа гэж харилцан хүндэтгэл дээр тогтдог. Бие даасан байдлаа хадгал, дуртай юмаа хийж бай, өөрийн хувь хүний хөгжлийг бүү мартаарай.