Утгын чимэг - 2024

Утгын чимэг - 2024 Архангай 2-р сургууль

Зохиолч: М.БилэгсайханГэгээн монгол (Бүтэн) Сүрэг цагаан зээр шүүдэр гишгэн цахилаж Сүрлэг өндөр яндан тэхийн эвэр сэрви...
15/01/2026

Зохиолч: М.Билэгсайхан
Гэгээн монгол (Бүтэн)

Сүрэг цагаан зээр шүүдэр гишгэн цахилаж
Сүрлэг өндөр яндан тэхийн эвэр сэрвийж
монгол гэрийн гаднаас малын үнэр ханхалж
моринд хайртай сайн эр уртын дууг аялаж
Үүрийн гэгээтэй уралдан өрхний хошуу даялаж
Өндөр борхон бүсгүй аргал хормойлон галлаж
Өтгөн шаргал цайг тооно өргүүлэн самарч
Өүлэн ижий минь удам тэнгэрт цацал өргөж
Өөдрөг хөдөө нутагт минь өглөө болж байгаа нь тэр ээ

Үдийн нарны сүүдэр хөлөн тушаа нуугдаж
Өртөө газрын юмс зэрэглээн дотор бүжиглэж
Малын хишигтэй хүүхэд хонио усанд оруулж
Манай танайхан бүгдээрээ борцтой цай аяглаж
Гэр дүүрэн буурлууд тамхи хэрэн хуучилж
Гэргий хүүхдийн хооронд цаггүй ажил хөглөрч
Нар унасан газраас ногооны үнэр ханхалж
Нанчид нэрсэн айлаас охийн аагь сэнгэнэж
Зулзаган жоохон богширго нисэн буун жиргээд л
Зунтай жилийн өдрүүд тиймэрхүү л байдагсаан

Өдөржин бэлчсэн мал задгай газар хотлож
Үдшийн буурал гэгээ толгод дамнан хүүшилж
Өнөө болсон явдлыг ам дамжин хуучилж
Үүр шөнийн болзоог залуухан хосууд товлож
Цүү хаях наадамд үеийнхэн голцуу цугларч
Цуутын цагаагч гүүг өвөө багачууд ярьж
Сарны гэрэлтэй салхийг зэлний үхэр хивж
Саалийн хувинтай сүүнд түүхий цөцгий хөвж
Орон монгол хөдөөд минь орой болж байгаа нь тэр ээ

Мичид долоон бурхан тооно нарлах цагаар
Мэндийн гурвалжин өрх дөрвөлжин болох шөнөөр
Амрагийн болзоотой бүсгүй сэрүүхэн байх тохироонд
Аргамаг хүлгийн хазаар Айлын шон дээр шаргиваа
Үзэхээс ихийг үзсэн өндөр настай эжий
Үүр тэмдэгрэх үеэр өрхөө даллаж явахдаа
Хүлэг нь эзгүй шон дээр нойтон хомоолыг үзчихээд
Хүргэнтэй болох нь ээ манайх гэж хүүхэн насаа дурсваа
Азын тэнгэртэй гэгээн монголд минь
Айл нэмэх гэж байгаа нь тэр ээ

Address

Tsetserleg
68000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Утгын чимэг - 2024 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category