FARM Market - нарны хороолол

FARM Market - нарны хороолол FARM MARKET
- Зөвхөн Монгол ногоо
- Үр тариан
- Сүү сүүн
- Мах махан
- Жимс, жимсгэнэ
- Бусад ээлтэй бүтээгдэхүүнүүд

Хүн байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ

Үр хүүхэдтэй хүн бүрт мэргэжлийн хүний үгийг түгээж байна. БАЯРЛАЛАА  https://www.facebook.com/share/p/q8auA6EGvhd5FCBp/...
15/03/2024

Үр хүүхэдтэй хүн бүрт мэргэжлийн хүний үгийг түгээж байна. БАЯРЛАЛАА https://www.facebook.com/share/p/q8auA6EGvhd5FCBp/?mibextid=ZbWKwL

Ажлаа тараад хүүхэддээ амттай юм аваад харьдаг аавуудад: орцонд нь эдгээр будагч бодис орсон байвал дэлгүүрт нь үлдээгээд өөр сонголт хийгээрэй. Төвлөрч, анхаарахад👉🏻өөрөөр хэлбэл хүүхэд хичээлээ хийхэд саад учруулдаг бодисууд:

E102 (tartrazine)
E104 (quinoline yellow)
E110 (sunset yellow FCF)
E122 (carmoisine)
E124 (ponceau 4R)
E129 (allura red)

( Эцэг эхэд хэрэгтэй энэ мэт мэдээллүүд “Сахар” номд орсон байдаг 🫶🏻)

07/02/2024

4 uliral hulemjni ogurtsi irsen shuu

Шинэ өдрийн мэндээ 💖💕Манай дэлгүүрийн хаяг дээр БОНДГОР БУУЗ орсон үйлдвэрийн үнээрээ борлуулж байгаа үйлчлүүлээд, амтла...
16/10/2023

Шинэ өдрийн мэндээ
💖💕Манай дэлгүүрийн хаяг дээр БОНДГОР БУУЗ орсон үйлдвэрийн үнээрээ борлуулж байгаа үйлчлүүлээд, амтлаад үзээрэй💖💕

Шинэхэн өдрийн мэндээ 💖💕Манай дэлгүүрийг үнэнч эрхэм хэрэглэгчид маань хаашаа нүүсийн гээд зарим нь түрээс чинь нэмэгдээ...
26/09/2023

Шинэхэн өдрийн мэндээ
💖💕Манай дэлгүүрийг үнэнч эрхэм хэрэглэгчид маань хаашаа нүүсийн гээд зарим нь түрээс чинь нэмэгдээд хэцүү байсануу хямд байр олоод өгөхүү?... ганц баталгаатай монгол ногоо авах гэж үйлчлүүлдэг дэлгүүр минь ш дээ гээд үнэхээр хайр хүрэм шүү баярлалаа та нартаа 💖💕
💖💕Бидэнтэй хамтран ажилладаг органикийн үйлдвэрлэлийн хөгжилд өөр өөрийн хувь нэмрээ оруулж яваа Хансар дэлгүүр, Сэлэнгэ органик дэлгүүрт манайд нийлүүлдэг фармууд, үйлдвэрлэгчдийн эко бүтээгдэхүүнүүд байгаа шүү үйлчлүүлээрэй. БАЯРЛАЛАА
💖💕Хансар дэлгүүр - King tower 117
💖💕Сэлэнгэ органик дэлгүүр -99847983 Нарны хороолол 9 байр (пэйжрүү нь ороод мэдээлэл аваарай)
💖💕 FARM Market - нарны хороолол
Мөөжиг Органик Мөөг / Muujig Organic Mushroom онлайнд https://mongolshim.mn/

23/09/2023

АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНДЭЭ
💖💕Зөв хоолоо зөв цагт нь зохистой хэмжээгээр💖💕
💖💕ӨГЛӨӨ ӨӨРТӨӨ, ӨДӨР НАЙЗТАЙГАА, ОРОЙ ДАЙСАНДАА 💖💕 гэдэг дээ
🥰👍Урт мэдээлэл ч уншихад илүүдэхгүй мэргэжлийн багш, судлаачийн хэрэгтэй мэдээлэл байна шүү.🥰👍
Хоол зүйч М.Пүрэвжав: ЦАГААН ГУРИЛ, БАНТАН, ХОНИНЫ СҮҮЛ, ӨӨХ ТОСОН ДАХЬ ОМЕГА-3-ЫН ТАЛААР

Цагаан гурил гэдсэнд орж, наалдаад өвчин үүсгэдэг гэх мэдээлэл ч гарсан.

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан "Зөв хооллолт-Эрүүл мэндэд" уулзалтыг ШУТИС-ийн номын санд өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр "Хоол, хүнсний талаарх ташаа мэдээлэл, түүнээс үүдэх зарим үр дагавар" сэдэвт илтгэлийг Хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжав танилцуулсан юм.

Тэрбээр ярианыхаа эхэнд хооллолтын талаарх ташаа мэдээлэл, үүнээс үүдэх сөрөг үр дагавар их байна. Тиймээс ч "Зөв хооллолт-Эрүүл мэндэд" уулзалтыг зохион байгуулах нэг шалтгаан болсон. Халдварт бус өвчлөлийн 70-80 хувь нь буруу хооллолтоос шалтгаалдаг. Иймд хоол, шим тэжээлийн талаарх зөв, зохистой мэдээллийг иргэдэд өгснөөр мэдлэг, хандлага, дадалд нь нөлөөлөх боломжтой гэдгийг дурдлаа.

Түүний илтгэлийн онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.

Өнгөрсөн хугацаанд нийтийн дунд хооллолттой холбоотой төөрөлдсөн худал, ташаа мэдээлэл их гарсан. Манайхан эмч нарыг худлаа ярихгүй гэж итгэдэг. Гэтэл одоо худал ярьдаг эмч нар ч бий болсон байна. Тухайлбал, “Монголчуудын хоногийн хоолонд Омега-3 эх үүсвэр бараг байхгүй тул нэмэлт хэрэглэх шаардлагатай. Учир нь загасны мах хэрэглэдэггүй” гэж та бүхэн сонссон байх. Омега-3-ын реклам шиг зүйлийг Б.Дугархүү эмч хэлсэн байдаг.

Энэ мэдээлэлд залруулга хэлье. Монголчууд таван хошуу малынхаа махыг хоол хүнсэндээ өдөр бүр хэрэглэж байна. Хэдийгээр загасны маханд байдаг шиг их биш ч, малын мах бага хэмжээгээр Омега-3-ыг агуулдаг. Хэрэв монголчуудын хоногийн хоолонд Омега-3 байдаггүй байсан бол альцгеймер өвчин тусах өндөр эрсдэлтэй байх байсан. Гэтэл манай хөгшчүүл дотор энэ төрлийн өвчин маш ховор тохиолддог. Бид малын махыг өдөр болгон иддэг учраас Омега-3 байгаа гэсэн үг.

Нэг хэсэг “Хүүхдэд бантан өгөх нь муу” гэж нэлээд ярилаа. Энэ бол хийж байгаа технологитойгоо шууд холбоотой. Усан дотор хэдхэн ширхэг мах буцалгаад дээр нь цагаан гурил хийвэл шим тэжээлгүй болно. Харин ясны шөл, ногооны шөл, махны шөлөнд хийгээд өгвөл илүү шим тэжээлтэй.

Монголчуудад кофены хуурай сүүг "Milk" гэж ойлгуулсан. Яг үнэндээ энэ бол сүү биш, ургамлын тос. Кофены хуурай сүүг найруулаад нялх хүүхдээ угжиж байхыг хүртэл харж байлаа. Өмнө цэцэрлэг, сургуулиудад хүртэл кофены сүү өгдөг байсан тохиолдол бий. Бид хүүхдэдээ сүү өгөх ёстой. Гэтэл сүүгээ орлуулаад ургамлын тос өгч байсан үзэгдэл гарч байсан.

Энэ хуурай сүүг гадаадад "Alternative non-dairy cream" гэж нэрлэдэг бөгөөд сүү биш, ургамлын тос. Та бүхэн аливааг худалдаж авахдаа найрлагыг нь харж байх нь чухал. Жишээлбэл, хуурай сүүний найрлагад глюкоз сироп, ургамлын гаралтай тос, цэвэршүүлсэн ус, хүнсний нэмэлтүүд, байгалийн гаралтай амт үнэр оруулагч, хүнсний будаг зэрэг ордгийг харж болно.

Ийм зүйлээр тэжээсэн хүүхдүүд насанд хүрээд өвчин тусвал гайхах зүйлгүй. Энэ мэтчилэн буруу, ташаа мэдээлэл эргээд хүмүүст асар сөрөг үр дагавар авчирч байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас coconut oil-ыг хамгийн муу буюу "worst" тос гэж мэдээлсэн байдаг. Гэтэл coconut oil 93 хувь ханасан тос гэж ташаа мэдээлж байна. Зүүн өмнөд Азийн улс орнууд coconut тосоо л сурталчилж, зах зээлд гаргахаас өөр яах юм бэ. Тэдэнд өөр тос байхгүй шүү дээ.

Гэтэл малын сүүл 50 хувь нь ханасан тос, 50 хувь нь ханаагүй тос агуулдаг. Энэ тосыг хүмүүс мөрөөдөж байна. Гэтэл бид өөрт байгаа зүйлээ идэхгүй мөртлөө бүтэн ханасан тос авчраад хэрэглэдэг. Түүнчлэн ургамлын тос дотроос "Наранцэцэгийн тос"-ыг муу гэж яриад байгаа. Ургамлын тос л бол ургамлын тос гэдгийг хэлье.

Цагаан гурил гэдсэнд орж, наалдаад өвчин үүсгэдэг гэх мэдээлэл ч гарсан. Цагаан гурил дотор агуулагддаг гол уураг бол глютен. Гэтэл глютенийг шууд утгаар нь цавуу гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, үүнийг цаасан дээр зураг наадаг цавуу шиг ойлгоод байгаа юм. Энэ бол цавуу биш, зүгээр ийм нэртэй уураг. Гурилын цавуулаг шинж чанарыг илтгэж байгаа болохоос гэдсэнд наалдана гэдэг ойлголт хэзээ ч байхгүй.

Сүүлдээ хүний гэдсийг зүгээр л сантехникийн хоолой шиг ойлгож байна. Ус хийгээд л угаана гэх механик ойлголттой байж болохгүй. Хүний бие гэдэг бол тэр чигээрээ бодисын солилцоо бүхий ухаалаг систем юм.

Төмс идэх муу гэж мэдээлэл гарсан. Мэдээж жингийн илүүдэлтэй хүн төмс их идэх, тэр дундаа хуурч, шарж идвэл таргалалтад нөлөөлнө. Гэхдээ төмсийг Дэлхийн зүрх судасны холбооноос кали, натрийн хамгийн зохистой харьцаатай байдаг гэж мэдээлсэн нь бий.

Дээрх бүх мэдээллээс чухам юу хэлэх гээд байгаа вэ гэвэл, хоол гэдэг бол хэмжээ байдаг юм хэмээн хоол зүйч М.Пүрэвжав нэмж хэллээ.

Эх сурвалж : Ikon.mn

Address

Нарны хороолол 13-р байр
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when FARM Market - нарны хороолол posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to FARM Market - нарны хороолол:

Share