28/06/2024
ТАНЫ МАХБОДЬ ЯМАР ЭЛЕМЕНТТЭЙ ВЭ?
Таны ямар ордтойгоос хамааран таны махбод 4 нь элементд хуваагддаг.
Элемент нь хувь хүний ордны ерөнхий шинж байдлыг тодорхойлдог.
1.Гал элемент.
Орд- Арслан ♌
Хонь ♐
Нум ♈
ГАЛ элементийн махбодтой хүмүүс маань зоригтой, уран бүтээлч,олон талаас мэтгэх чадвартай, гүйлгээ ухаан сайтай, манлайлагч, амьдралын идэвхтэй, уян хатан зантай,орчиндоо дасах чадвар сайтай, шудрага хүмүүс байдаг байна.
2. Ус элемэнт.
Орд- Мэлхий ♋
Хилэнц ♏
Загас ♓
УС элементийн махбодтой хүмүүс нь төсөөлөн бодох чадвар сайтай, сэтгэл хөдлөл ихтэй, өрөвч зөөлөн сэтгэлтэй, зөн совин сайн, хүмүүжилтэй, ёс журамтай, үүрэг хариуцлагатай хүмүүс байдаг.
3. Агаар элемэнт.
Орд- Ихэр ♊
Хумх ♒
Жинлүүр ♎
АГААР элементийн махбодтой хүмүүс маань ухаантай, нийтлэг зантай, тайван амгалан зантай, сайн хүрээлэлд байж чаддаг,хөдөлмөрч, бусдыг сайн сонсож урамаар тэжээж, төвийг сахиж, тогтуун зан чанартай,бусдыг ойлгодог хүмүүс.
4. Газар элемэнт.
Орд- Охин ♍
Матар ♑
Үхэр ♉
ГАЗАР элементийн махбодтой хүмүүс бусдаар хүрээлүүлж чаддаг, үргэлж суралцаж хөгждөг, байгаль дэлхийгээ мэдэрч чаддаг, эмх цэгцтэй нямбай, тэвчээртэй, тогтвортой, тууштай, бусдыг анхаарах халамжлах дуртай хүмүүс байдаг.