Органик Ногоо Жимс

Органик Ногоо Жимс 100% ОРГАНИК ХӨЛДӨӨСӨН ЖИМС НОГОО

Манай бүтээгдэхүүнийг сонгох шалтгаан:
ЧАНАР – Бид зөвхөн хатуу хяналтан дор ургуулсан түүхий эдийг сонгон ашигладаг.
АШИГ ШИМ – Тариалалт нь боловсорч гүйцэх оргил үед буюу хамгийн их амин дэм, эрдэс бодисоор дүүрэн үед ургацаа хураан авдаг.
БАЙГАЛИЙН – Бүтээгдэхүүний ашиг тустай шинж чанар, байгалийн амт, өнгөний хамгийн дээд хэмжээг хадгалахын тулд огцом хөлдөөх аргыг ашиглан бүтээгдэхүүнийг хө

лдөөдөг.
ТОХИРОМЖТОЙ БАЙДАЛ – Улирлын чанартай бүтээгдэхүүнийг бүтэн жилийн турш танд хэрэглэхэд бэлэн байлгадаг.

🥦🥦🥦Брокклитой смүүти🥦🥦🥦Манай хөлдөөсөн брокклигоор бүх төрлийн хоол, зууш хийхээс гадна халуун өдрүүдэд шим тэжээлтэй см...
26/05/2025

🥦🥦🥦Брокклитой смүүти🥦🥦🥦

Манай хөлдөөсөн брокклигоор бүх төрлийн хоол, зууш хийхээс гадна халуун өдрүүдэд шим тэжээлтэй смүүти хийхэд маш тохиромжтой шүү😊 Учир нь шинээр нь хөлдөөдөг учир тэжээлээр баялаг бөгөөд угааж ариутгах шаардлагагүй

Брокклины олон ашиг тусыг манайхан хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж бодоод смүүти хийх хялбар жор орууллаа 👇

Орц: 1/2–1 аяга хөлдөөсөн брокколи + гадил + ханборгоцой
Заавар: Та өөрийн сонгосон орцтойгоо хамт шууд блендэрт хийгээрэй. Гэсгээх шаардлагагүй.
Эсвэл 1–2 минут жигнээд хөргөөд хийж бас болно.
📝 Зөвлөмж:
Чиа үр, маалингын үр эсвэл уургийн нунтаг нэмвэл шим тэжээл нь улам ихсэнэ. Амт нь гашуун санагдвал бага зэрэг зөгийн бал хийгээд үзээрэй

Оройн хоолоо хийсэн үү 😊Хүнсний ногоог өдөр бүр идэх нь урт хугацааны эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй. Төрөл бүрийн өнгөт...
20/05/2025

Оройн хоолоо хийсэн үү 😊

Хүнсний ногоог өдөр бүр идэх нь урт хугацааны эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй. Төрөл бүрийн өнгөтэй олон төрлийн ногоог ээлжлэн идэж байгаарай .Учир нь 👇

🥦Хүнсний ногоо нь дараах амин дэм, эрдсийг агуулдаг:
А витамин (нүд, арьсанд сайн)
С витамин (дархлааг дэмжиж, шарх эдгэхэд тусална)
Фолийн хүчил (эс нөхөн төлжихөд чухал)
Кали (цусны даралтыг тогтворжуулна)

🥦Эслэг ихтэй. Эслэг нь хоол боловсруулахад сайнаар нөлөөлөхөөс гадна өтгөн хаталтаас сэргийлдэг.

🥦Ихэнх хүнсний ногоо өөх тос, илчлэг багатай тул жингээ барихад тус болдог.

🥦Өдөр бүр төрөл бүрийн хүнсний ногоо идэх нь зүрхний өвчин, харвалт, хорт хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

🥦Хүнсний ногоо нь гэдсэн дэх ашигтай бактерын өсөлтийг дэмждэг тул хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулна.

Мөн нас хүйс, хөдөлгөөний хэмжээнээс шалтгаалан өдөрт 2-3 аяга хүнсний ногоо идэхийг зөвлөдөг юм байна. Хэрвээ та цаг зав багатай бол хөлдөөсөн ногоо хэрэглэхийг зөвлөж байна 🥦🥗🍆🍅🥬

Мөөгний ач тусын талаар мэдээллэхэд иймэрхүү байна.. За тэгээд бүсгүйчүүд эзэгтэй нар маань сайн мэднэ дээ
13/05/2025

Мөөгний ач тусын талаар мэдээллэхэд иймэрхүү байна.. За тэгээд бүсгүйчүүд эзэгтэй нар маань сайн мэднэ дээ

Өнөөдөр та бүхэндээ хөлдөөсөн ногоо болон ердийн хөлдөөгөөгүй ногооны өртгийн талаар товчхон харьцуулалт хүргэе😊Үнэ нь б...
13/05/2025

Өнөөдөр та бүхэндээ хөлдөөсөн ногоо болон ердийн хөлдөөгөөгүй ногооны өртгийн талаар товчхон харьцуулалт хүргэе😊

Үнэ нь байршил, улирал, ногооны төрлөөс хамааран өөр байдаг ч дараах ялгаа байж болно. Үүнд:

1. Хөлдөөсөн ногоо
🌱Хөлдөөсөн ногооны 1 кг-ийн үнэ нь ихэвчлэн энгийн хөлдөөгөөгүй ногооноос хямд байдаг учир нь их хэмжээгээр боловсруулж савласан байдаг.
🌱Улирлын оргил үед хураадаг тул өртөг бага.
🌱Хаягдал бага бөгөөд муудахгүй, цэвэрлэж хэрчсэн байдаг.
🌱Улирал харгалзахгүй үнэ тогтвортой байдаг

2. Шинэ ногоо
🌱Улирлаас хамаарч үнэтэй байх магадлалтай.
🌱Үнийн хэлбэлзэл их. Энэ нь цаг агаар, нийлүүлэлтээс шалтгаалдаг.
🌱Хаягдал их бөгөөд иш, хальс, муудах асуудалтай байдаг учир өртөг өндөр байх магадлалтай байдаг.

Та манай бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээ дэлгүүр болон зах, хүнсний дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой 🥦🍓🥗🫛🫑

Хөлдөөсөн ногооны ач тусыг мэдэх үү? Заримаас нь дурьдахад👇1. Ногоог хураасны дараа шууд хөлдөөдөг тул амин дэм, эрдэс б...
06/05/2025

Хөлдөөсөн ногооны ач тусыг мэдэх үү?
Заримаас нь дурьдахад👇

1. Ногоог хураасны дараа шууд хөлдөөдөг тул амин дэм, эрдэс бодисыг сайн хадгалдаг. Зарим тохиолдолд шинэхэн ногооноос ч илүү шим тэжээлтэй байж болно.

2. Тав тухтай хэрэглээ. Угааж, хэрчсэн байдаг тул шууд хоол хийхэд бэлэн.

3. Удаан хадгалагдах хугацаатай. Хөлдөөсөн ногоо хэдэн сарын турш муудахгүй, ингэснээр хоолны хаягдлыг багасгана.

4. Хэмнэлттэй. Шинэхэн ногооноос хямд байх тохиолдол элбэг, ялангуяа улирлын бус үед.

5. Бүх улиралд хэрэглэж болно. Жишээ нь намар юмуу хавар хурааж хөлдөөгөөд жилийн аль ч үед хэрэглэх боломжтой.

6. Хэмжээг нь тохируулж хэрэглэж болдог тул хоолны төлөвлөлтөд тохиромжтой бөгөөд үлдсэн хэсэг нь муудна гэх зүйлгүй.

7. Хүнсний аюулгүй байдлыг хангадаг.Хөлдөөсөн үед нян үржихгүй тул аюулгүй, найдвартай хүнс болдог.

Мөөгний ашиг тусын талаар товч мэдээлэл хүргэе😊1. Мөөг нь калори багатай хирнээ B бүлгийн амин дэм (рибофлавин, ниацин, ...
03/05/2025

Мөөгний ашиг тусын талаар товч мэдээлэл хүргэе😊

1. Мөөг нь калори багатай хирнээ B бүлгийн амин дэм (рибофлавин, ниацин, пантотений хүчил), селен, кали, зэс зэрэг олон чухал шим тэжээлтэй.
2. Эрготионеин болон глутатион зэрэг антиоксидант агуулсан бөгөөд энэ нь исэлдэлтийн стрессийг бууруулж, архаг өвчнөөс сэргийлэхэд тусална
3. Шийтакэ, майтаке зэрэг мөөг нь бета-глюкан агуулдаг тул дархлааны үйл ажиллагааг сайжруулдаг.
4. Зарим төрлийн мөөгөнд агуулагддаг нэгдлүүд нь хөх болон түрүү булчирхайн хавдрын эсрэг нөлөө үзүүлдэг.
5. Гэдэсний эрүүл мэндэд сайн. Пребиотик агуулсан тул гэдэсний ашигтай бактерыг дэмжинэ.

Та доорх бүтээгдэхүүнийг Номин, Имарт болон бусад хүнсний дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой 😊

02/05/2025
02/05/2025

Address

Хан уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, 35/1
Ulaanbaatar
17070

Alerts

Be the first to know and let us send you an email when Органик Ногоо Жимс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Органик Ногоо Жимс:

Share