06/02/2026
ИПОТИКИЙН ТУХАЙ ӨӨРИЙН ОЙЛГОСОН ЗҮЙЛСЭЭ ЭНД БИЧЛЭЭ. Хэрэгтэй бол уншаарай!
1.Хэд хэдэн банкинд хүсэлтээ өг
2. Урьдчилгаагаа бэлд /урьдчилгаанд өгч байгаа мөнгөө нотлох учир маш анхааралтай хандаарай, бас бэлэглээд өгсөн мөнгийг хүртэл тухайн хүний дансны хуулгаар нотолдог шүү/
3. Байраа маш зөв сонго.
4. Урьдчилгаанаас гадна 2-3 сая төгрөг бэлд / Даатгал, зээл судалсан мөнгө нтр гээд зардал гарна/
5. Өр орлогын харьцаандаа анхаар / Хамтран болон өөрийн орлого хангалтгүй гэвэл зээлүүдээ хаах тохиолдол байдаг
6. Байрны үнэлгээг банк хэлнэ. Авч байгаа үнээс чинь бага үнэлж зөрүү мөнгө гарах тохиолдол байдаг. Тэр мөнгөө яаж төлөхөө бас нотолдог.
7. Анхнаасаа урьдчилгаагаа зөв нотлоод, зөв дарааллаар явбал асуудалгүй дээ.
8. Банкнаас шаардсан бичиг баримт юуг ч төвөгшөөхгүй цуцахгүй бэлдэж гаргаж өгөх тэвчээртэй байх чухал юм байна лээ шүү.
9. Бэлэглэлийн гэрээгээр мөнгө авсан бол тухайн мөнгө бэлэглэсэн хүн чинь орлогоо нотолдог, яаж олсон мөнгөө өгч бгаа гэх мэт бас олсон мөнгөө шууд чиний дансруу хийх хэрэгтэй бас л хуулга аваад хөөгөөд үздэш.
10. Дансаараа мөнгө авахдаа хэзээ ч зээл гэсэн утга бүхий авч болдоггүй шүү
11. Апп зээлийг бүгдийг нь хаалгадаг юм байна.
Зар ерөнхийдөө эхний алхам банк ор, эдийн засагчтай уулз, туршлагатай сэтгэлээсээ тусалдаг ажлаа мэддэг сайн эдийн засагч сонгох бас их чухал даа гэм мэт асуудлууд байнаа.