Улаанбаатар МЧ-залуучуудын зөвлөл

Улаанбаатар МЧ-залуучуудын зөвлөл 👩‍✈️👨‍✈️

03/04/2026

Онцлох зочин 1-р дугаар Г.Мөнхбат

03/04/2026

📌Сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолтын билет олдохгүй байгаа энэ үед Ганзам паластаа төмөр замчид хамтдаа үзэж дэмжих боломжтой боллоо.
🎯Өнөөдрийн эхний тоглолтыг Төмөр замын чуулга-ийн @Ганзам паласт хүрэлцэн ирж үзэхийг урьж байна. 👋🏀⛹️‍♂️
Цаашдын тоглолтуудаа ч мөн адил найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирж үзэх боломжтой, такс 20.000 төгрөг.

22/03/2026

Наурызын баярын мэнд хүргэе!



2026.03.22

18/03/2026
08/03/2026



Эрч хүч, ухаан, тэвчээрээрээ төмөр замын салбарыг гэрэлтүүлж яваа эрхэм төмөр замчин бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе!

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Залуучуудын төв байгууллагын тэргүүн А.Энх-Амгалан;

#2026.03.08

08/03/2026
17/02/2026

МЭНДЧИЛГЭЭ
​Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн тулгуур багана болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн баялаг түүхийг бичилцэж ирсэн үе үеийн ахмад буурлууд, өнөөгийн алдар гавьяаг авьяас билэг, арвин туршлагаараа бүтээж яваа идэр үеийнхэн, ирээдүйн хөгжлийг хүсэл мөрөөдлийнхөө учгаар цулбуурдан авчрах их үйлсийн эзэд болсон залуу үеийн төмөр замчид та бүхэндээ XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн мэндийг өргөн дэвшүүлье.
​Ахмад буурлуудаа хүндэлж, ах эгч нараараа үлгэрлэж, залуу үеэ сонсож, сургах гурван үеийн ган хэлхээсийг өнө мөнхөд бэхжүүлж ирсэн уламжлалт заншилтай төмөр замчид бидний хувьд улиран одож буй модон могой жил олон сайхан амжилт бүтээлийг авчирсантай адил айлчлан ирж буй гал морин жил маань ээл буянаа харамгүй хайрлана гэдэгт итгэл дүүрэн байна.

​​ Буурал дээдсийн сургаалиар “2 Загал”-аа дээдэлсэн
Буянт сүргийнхээ хишгийг хийморь сүлдэндээ аравнайлсан
Буугаад мордоход булаг, дайраад гарахад далай их сэтгэлтэй төмөр замчид минь
Буман олноороо энх амгалан, түмэн олноороо түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.

УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага

Шинэ оны мэнд 🤗
31/12/2025

Шинэ оны мэнд 🤗

28/09/2025

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Улаанбаатар МЧ-залуучуудын зөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share