24/06/2026
БУРХАНЫ БЭЛЭГ 🟰ОРГАНИК ТАРИАЛАЛТ
Өнөө цагт хэт боловсруулсан хүнс бидний өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болсон байдаг ч гэсэн хэзээ хаанаас ямар эрүүл бүтээгдэхүүн сонгох нь таны гарт байсаар л байгаа .
Иймд бордоо, пестицид ашиглахгүйгээр эрүүл хөрсөнд ургуулсан #органик ногоо тариалах нь цаг хугацаа, хөдөлмөр их шаарддаг. Мөн байгальд ээлтэй энэ аргаар ургуулсан ногоо бүр тариаланчдын хичээл зүтгэл, сэтгэл шингэсэн байдаг ба бид уг эрүүл ногоонуудыг худалдаалж байгаагаараа өөрсдөөрөө бас бахархаж байна.
Онцлох навчит ногоо бол KALE ➡️ БУРЗГАР БАЙЦАА :
Кейл (Kale) нь “супер хүнс” гэж нэрлэгддэг хамгийн шим тэжээлтэй навчит ногоонуудын нэг юм .
Ач тус ↩️↩️↩️:
✅ Витамин К маш өндөр
* Ясны эрүүл мэндийг дэмжинэ
* Цус бүлэгнэх үйл ажиллагаанд чухал
✅ Витамин С ихтэй
* Дархлааг дэмжинэ
* Коллаген үүсэхэд тусалж арьс, шөрмөсийг хамгаална
✅ Витамин А (бета-каротин)
* Нүдний хараанд сайн
* Арьс, салст бүрхэвчийг хамгаална
✅ Антиоксидант ихтэй
* Лютеин, зеаксантин агуулдаг
* Эсийг чөлөөт радикалаас хамгаална
✅ Эслэг ихтэй
* Гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ
* Цатгалан мэдрэмж удаан өгнө
✅ Төмөр, кальци агуулна
Өсөлтийн насны хүүхдүүд болон спортоор хичээллэдэг өсвөр насныханд өгөх нь:
* Бэлтгэлийн дараах сэргэлтэд сайнаар нөлөөлнө
* Дархлаа дэмжихэд маш тустай
* Антиоксидантаар хангах & биеийг хоргүйжүүлэхэд тустай
* Ясны хөгжилд эерэгээр нөлөөлнө
Хэрэглэх хамгийн энгийн арга:
Смүүтид хийх жор
* Кейл 1 атга
* Киви 1 ш
* Ногоон алим 1/2 ш
* Нимбэгний шүүс бага зэрэг
* Ус эсвэл кокосын ус
Гар доорхи жимсээ сүү болон устай миксердээд уухад л болно 👍
Эрүүлийг эрхэмлэгч таньд зориулав ®️