Eeltei Ээлтэй

Eeltei Ээлтэй ♻️Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл хамгийн багаар дээд зэргийн чанартай бичил ногоон тариалалт

30/10/2025
За манайх хэрэглэж байсан үрсэлгээний машинаа зарна аа. Сонирхсон хүн байвал холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 99...
14/08/2024

За манайх хэрэглэж байсан үрсэлгээний машинаа зарна аа. Сонирхсон хүн байвал холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
99153481 88369640

Бүрэн автомат төхөөрөмж. Температур болон усалгаагаа, усалгааны горимоо тохируулаад үлдээх боломж бүхий самбартай. Ургамал ургах бүхэл л тохиромжтой таатай орчныг энэ төхөөрөмж маань бүрдүүлж өгч байгаа гэсэн үг. Хөрсгүй гидропоник аргаар тариалалт хийн амарчилж өгч байгаа гэсэн үг. Гэрэл, дулаан болон усалгааны системийг багтаасан 40 ш доорх зураг дээрх шиг сав орохоор багтаамжтай.
Бүх төрлийн ногоог хурдан хугацаанд үрслүүлж, соёолуулж, нахиалуулах чадвартай. хөрсгүй гидропоник аргаар тариалалт хийх боломжтой. -Дууяа
-Улаан буудайн соёолж
-Миркогрийнс гэх мэт бүх л төрлийн үрийг үрслүүлж, соёолуулж, нахиалуулах боломжтой.
Үрсэлгээний машины хэмжээ нь 254х178х133 харьцах хэмжээтэй. Цагаан нүхтэй 40ш сав дагалдана.

14/04/2024

Гидропоник тэжээл нь таван хошуу малын жин, өсөлтийг дэмждэг. Мөн зарим гэрийн тэжээвэр амьтандаа ч өгч болдог шүү. Wheatgrass гээд хайгаад үзээрэй , Шим тэжээлээр баялаг тэжээл нь булчингийн хөгжил, биеийн ерөнхий эрүүл байдлыг хангахад шаардлагатай энергээр бүрэн хангана.

Манайх улаан буудайн соёолжоо зориулалтын үрсэлгээний машинд ямарч химийн бордоо ашиглалгүйгээр үрслүүлдэг шүү.

Ээлтэй Гидропоник 99153481 86278648

10/04/2024
28/03/2024

За тэжээл маань дахин гарч эхэллээ.
☎️ 99153481 , 86278648

Хаврын улиралд агаарын харьцангуй чийг бага, өвс ургамал хагдарч хуурайшсан байдаг учир адуу ус хэрэглэх нь ихэснэ.     ...
28/02/2024

Хаврын улиралд агаарын харьцангуй чийг бага, өвс ургамал хагдарч хуурайшсан байдаг учир адуу ус хэрэглэх нь ихэснэ.
Судалгаанаас үзэхэд хаврын улиралд нас бие гүйцсэн адуу өдөрт 25-30 литр ус хэрэглэдэг байна. Хавар 3,4 сард цас хайлавч шинэ ногоо гараагүй үед өдөр бүр адууг үдийн алдад заавал усалдаг.
Адууг усанд оруулахадаа азарга азаргаар нь ээлжлэн зөөлөн тууж, аажуу тайван байлгахыг эрхэмлэнэ. Тогтмол ханатал усалж байсан адууны идсэн тэжээлийн шингэц нь сайжирч сайжирч, гэдэс сайтай байх ба ногоонд түргэн цадаж тэнхэрдэг.

Хаврын улиралд нутаг бэлчээр хариулга, маллагаа тохирсон адуу өнгө зүс, гэдэс сайтай байхын хамт налгар тайван бэлчээрлэдэг. Харин эсрэгээрээ бэлчээр нутаг, маллагаа тохироогүй адуу гэдэс хэвэл нь нарийсаж, хомоол нь жижгэрэн харлаж, өнгө зүс алдан, бэлчээрт тогтворгүй, цувж явамтгай болох, азарга азаргаар тарж сарних явдал ажиглагдана. Хэрэв ийм шинж ажиглагдвал даруй нутаг бэлчээр солих эсвэл манай тариалдаг улаан буудайн зулзаган соёолж өгч, өдөр бүр усалж, долоо хоногт 1-2 удаа хужирлаж хариулга маллагааг сайжруулах хэрэгтэй.

Манайх улаан буудайн соёолжоо зориулалтын үрсэлгээний машинд ямарч химийн бордоо ашиглалгүйгээр үрслүүлдэг шүү. Улаан буудайн соёолж зарж нийлүүлнэ.

Ээлтэй Гидропоник 99153481

26/02/2024

https://www.facebook.com/share/v/oBQ1mYLT27FMHBEr/?mibextid=WC7FNe

Яаж ургуулах вэ? Сургах уу? Зөвлөгөө авах гэсэн юм гэдэг хүмүүст. Интернэт орчинд хайлт хийхэд л энэ шиг олон олон бичлэг мэдээллүүд байгаа шүү.

Хаврын улиралд бэлчээрийн ургац шимт чанар хамгийн доод хэмжээнд хүрч, нөөц нь эрс багасна, мөн бэлтгэсэн тэжээлийн нөөц...
23/02/2024

Хаврын улиралд бэлчээрийн ургац шимт чанар хамгийн доод хэмжээнд хүрч, нөөц нь эрс багасна, мөн бэлтгэсэн тэжээлийн нөөц хомсдож салхи шуурганд өртөнө. Хавар хур тунадас бага, үе үе цочир хүйтэрч, хавсарга шуурга тавьснаас ургамалын ургалт удаашрах явдал бүх нутагт тохиолдоно. Иймээс адуучид хаврын улиралыг хариуцлага шалгах үе гэж үзэн адуун сүргээ байгалийн элдэв бэрхшээлээс хамгаалах, хорогдол гаргахгүй байх талаар ихээхэн зүтгэл чармайлт гарган ажилдаг билээ.

Хаврын улиралд өдөр уртсаж, цаг агаар дулаарч эхлэх боловч бэлчээрийн нөөц их мууддаг. Судалгаанаас үзэхэд зуны улирлын бэлчээрийн бэлчээрийн шимт чанарыг 100% гэж үзвэл хаврын улиралд 30-40% болж шимт чанар нь эрс буурна. Хаврын хагд өвсний навч иш нь салхины нөлөө, малын хөлөөр гөвөгдөн унаж нөөц нь ихээхэн багассан байдаг. Мөн хагд өвсний шимт бодисын шингэц ихээхэн буурна. Иймээс мал сүрэг Хаврын улиралд хэрэрцээт тэжээлээ дан бэлчээрээс олж идэж чаддаггүй учир турж эцдэг.

Харин манай Улаан буудайн соёолжийг малчид маань хаврын улиралд сонгож хужир усаар тогтмол хангаж хариулга маллагааг тохируулж ажилласны үр дүнд адуу малныхаа тураалыг багасгаж, хур тарга хүчтэй онд оруулж чадах билээ.

Гидропоник тэжээл нь тэмээ, адуу зэрэг таван хошуу малын жин, өсөлтийг дэмждэг. Шим тэжээлээр баялаг тэжээл нь булчингийн хөгжил, биеийн ерөнхий байдлыг хангахад шаардлагатай энергээр бүрэн хангана.

Манайх улаан буудайн соёолжоо зориулалтын үрсэлгээний машинд ямарч химийн бордоо ашиглалгүйгээр үрслүүлдэг шүү.

Ээлтэй Гидропоник 99153481

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Eeltei Ээлтэй posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Eeltei Ээлтэй:

Share

Category