26/08/2026
Хэзээнээс би яг ийм болчихсоноо өөрөө ч мэдэхгүй юм. Нэг л мэдэхэд сэтгэл минь өмнөх шигээ хөдөлдөггүй, ямар нэгэн зүйлд догдолж, баярлаж, санаж, үгүйлэх мэдрэмж байхгүй болчихжээ…
Хажууд минь хэн байх нь ч нэг их хамаагүй. Хэн нэгэн явчихсан ч араас нь хармааргүй, үлдсэн ч заавал бариад байхыг хүсэхгүй. Өмнө нь надад утга учиртай санагддаг байсан зүйлс одоо зүгээр л тохиолдож өнгөрөх энгийн зүйл шиг…
Хэн нэгэн надтай ярилцаж, анхаарал тавьж, хайрлаж байсан ч сэтгэлд минь өмнөх шигээ хүрэхгүй. Би гомдохоо ч, хүлээхээ ч, санахаа ч больчихсон юм шиг. Магадгүй би хэтэрхий удаан хугацаанд хэт их мэдэрсэн болохоор одоо юу ч мэдрэхийг хүсэхгүй болсон байх.
Зүгээр л өмнөх шигээ ямар нэг зүйлд чин сэтгэлээсээ догдолж, хэн нэгнийг үнэхээр санаж, хэн нэгнийг алдахаас айж чаддаг байсан тэр мэдрэмжээ хааяа үгүйлдэг. Гэхдээ тэр мэдрэмж буцаад ирэх эсэхийг ч мэдэхгүй нь ээ…
•Na•