Ухаарал

Ухаарал Хүнс

Хоёр хүүхэдтэйгээ үлдсэн залуутай танилцсан биш...Mөнгөн 30 гapтлаа хүнтэй cуулгүй, эрдэм ном, aжил амьдарлын мөрийг хөө...
23/09/2026

Хоёр хүүхэдтэйгээ үлдсэн залуутай танилцсан биш...

Mөнгөн 30 гapтлаа хүнтэй cуулгүй, эрдэм ном, aжил амьдарлын мөрийг хөөж, болoвсролтой, гайгүй албан тушаал хашдаг, чадварлаг зaлуу дарга бoлсон ч хүний амьдарлын жамааp нэгэн биeийн тал, түшиг тyлгyyр болох хүнээ сэмхэн эрэлхийлж, cэтгэлдээ хэн нэгнийг үгүйлэх болжээ. Aжлын газар нь үе тэнгийн гaнц нэг залyy бaйвч, дapга гэхээрээ жийpxдэг ч юм уу xaлдаж xapьцах нь цөөн. Xэтэрхий нүүpэмгий, эpгүүлж xopгоох нэг нь цaaнаа эхнэp хүүхэдтэй юм уу, эcвэл тогтcoн амьдpaлгүй, эм хүйстэн л xapагдвал xopмойг нь сөxcөн caваагүй aмьтад байх учир Mөнгөний санаанд нийцэхгүй. Юyны төлөө өдий хүpтэл гaнцаараа явлаа, нacаараа aмьдрах хvнээ сайн бoдож сонгоно гэж, дотроо гарын 10 xуруунд багтахгүй олон шалгууp тавьж явсан ихэмсэг, эp хүний харц унахгүй байхын аргагүй сайхан бүсгүй нэг л өдөp cэтгэлийг нь татcан хүнээ дагаад, түүнийхээ гэргий, хоёр хүүxдийнх нь ээж болно гэж босгыг нь алхжээ...Аав ээжээс нь авахуулаад хамаатан садан, найз нөхөд бүгд л хийсэн сонголтыг нь эрс эсэргүүцэж, болиулах гэж ятгаад дийлэлгүй, сүүлдээ лам хар, бөө удганаар хүртэл явж үзээд цөхөрсөн юм байлгүй, “өөрийнхөө амьдралыг өөрөө мэд” гээд орхиж билээ. Үнэхээр ч Чинзориг бүсгүй хүний хайр бахыг татаж, хань нөхрөө болгоё гэж мөрөөсмөөр тийм л сайхан хүн.
Нэг их царайлаг биш, нүдээрээ инээсэн, тайван, цаанаа л түшигтэй, цөөхөн боловч жинтэй үгтэй, даруухан залууг ёстой дагина шиг цагаан бүсгүй жинхэнээсээ хайрлаж, бусдын эсэргүүцэл, ятгалгыг ч тоолгүй, амьдарлынхаа хань болгоно гэж зориглосон. “Би чинь хоёрын хоёр дагуултай хүн шүү дээ” гэж зовнингуй хэлээд, духыг нь үнэрлэхэд Мөнгөн энэ хүн л дэргэд нь байвал хайраараа юуг ч даваад гарч болох юм шиг санагдсан сан.
Өдий хүртэл ямар ч бэрхшээлийг уйгагүй, шийдэмгий, цөхрөлтгүй зангаараа даваад ирсэн болохоор энэ удаа ч мөн тэгнэ л гэж бодсон. Гэвч энэ бүхэн санасан шиг амар хялбар байсангүй. Чинзоригийн том охин Энхмаа аравтай, бага нь Энхүүлэй гуравтай, эхнэр нь багыгаа төрүүлчихээд удалгүй тэнгэрт хальчихсан гэнэ.
Мөнгөнийг тэднийд анх орж ирэхэд...

📍ОД гэж сэтгэгдэл хэсэгт үлдээн үргэлжлэлийг уншаарай😇

ХАЛААСНЫ ХУЛГАЙГААР БАРИГДСАН МОНГОЛ ЗАЛУУД ХҮН АМИНЫ ХЭРЭГ ТОХОЖ 16 ЖИЛИЙН ЯЛ ӨГЧЭЭ…ГЭТЭЛ ПУТИНД БИЧСЭН НЭГ ӨРГӨДӨЛ БҮХ...
23/09/2026

ХАЛААСНЫ ХУЛГАЙГААР БАРИГДСАН МОНГОЛ ЗАЛУУД ХҮН АМИНЫ ХЭРЭГ ТОХОЖ 16 ЖИЛИЙН ЯЛ ӨГЧЭЭ…ГЭТЭЛ ПУТИНД БИЧСЭН НЭГ ӨРГӨДӨЛ БҮХНИЙГ ЭРГҮҮЛСЭН БАЙВ…

2001 оны хаврын нэг орой Москвагийн метроны буудлаас гавтай гарч ирэхдээ би өөрийгөө арван зургаан жил шоронд сууна гэж зүүдлээ ч үгүй явсан хүн. Хэдхэн цагийн өмнө Насанжаргал бид хоёр Старый Арбатаар инээлдээд алхаж, урдуур явсан согтуу орос хосыг хараад ээлжит нэг амархан олз гэж бодож байлаа. Тэр үед бидний хувьд хүний халааснаас мөнгө суйлах нь ажил шиг л болчихсон, маргааш юу болохыг боддог ч үгүй байж. Харин тэр орой метроны шатны дэргэд болсон хэдхэн минутын явдал миний амьдралыг тэр чигт нь өөрчилсөн юм.
Намайг Энхтөр гэдэг, би 1999 оноос 2001 оны хооронд Москвад найз Мөнхбаттайгаа хамт амьдардаг байлаа. Киевскийн вокзалын ойролцоо гурван өрөө байр түрээсэлчихсэн, өглөө гараад орой орж ирэхдээ халаасандаа хэдэн зуун доллартай байх үе ч цөөнгүй. Тэр үеийн Москвад бидэн шиг гадаадаас очсон залуус янз бүрийн ажил хийж амьдарна, харин бид хоёрын сонгосон амьдрал нь хүний халаас тэмтрэх. Оросуудаас гадна хотод жуулчилж яваа гаднын хүмүүсийг Арбат, Улаан талбай, ГУМ, ЦУМ орчмоор дагаж, долоо хоногт мянган доллар олох үе байсан.
Мөнгө олдож байгаа болохоор эхэндээ бүх зүйл амархан санагдана, түрээсээ төлнө, хоол ундаа авна, үлдсэнээр нь хувцаслаж зугаална. Мөнхбат нэг удаа...

Цааш уншихыг хүсвэл АТАР гэж бичээд уншаарай👇😇

Гэр тойрч нэг юм гүйгээд тэгснээ учир зүггүй инээж хөхрөөд хаяа хатавч сөхөж үзээд...Манайх хөдөөний айл л даа. Манай ну...
23/09/2026

Гэр тойрч нэг юм гүйгээд тэгснээ учир зүггүй инээж хөхрөөд хаяа хатавч сөхөж үзээд...
Манайх хөдөөний айл л даа. Манай нутаг ч их сайхан. Хааяахан ирдэг хамаатны ах дүүс маань зун ирж хэд хонохдоо сайхан нутаг шүү! гэж магтан магтан харина. Заза гол сэдэврүүгээ оръё. Манайх уржнан жилээс эхлээд амралтын газар ажлуулж эхэлсэн. Хүн хөл тасрахгүй ирсэн хүмүүс ч сайхан цаанаа нэг дулаахан хүмүүс байсан зарим нэг айлуудыг эс тооцвол.
Энэ зун наадмын үеэр ид оволзлоо. Нөгөө хэдэн гэрийнх нь захиалга дүүрчхээд дахиж айлуудаас гэр гуйж авч, өөрсдөө додомдож барьсаар нэг юм овоо хэдэн айлын захиалга авчихлаа. Эхнээс нь жуулчдаа хүлээж авлаа. Би ч гэрийнхээ хэл амтай, хүмүүстэй учир зүйгээ ололцчихдог, нэг тийм хэрсүү хүүхэд байдагдаа би тэр нь. (13тай) Нэг айл маань ирлээ. Ихэнх нь том хүмүүс хүүхэд гээд байх хүн байхгүй. (бүгд 18аас дээш настай) Ээж бид 2ч хүлээж аваад байрлах гэрт нь орууллаа. Манайх бүх жуулчиддаа чин сэтгэлээсээ ханддаг. Нэг ч айлтай тэгэж ялгаварлаж байгаагүй, байх ч үгүй. Тэдний дунд 2 залуу гэр бүл байсан. Үлдсэн нь зүгээр хамт дагаж ирсэн найзууд нь. Тэд ирсэн даруйдаа л...

Цааш уншихыг хүсвэл коммент хэсэгт АЙЛ гэж бичээрэй😇👇

Эмэгтэй хүнийг тамлан зугаацсан хэргээр өмнө нь шоронд орж байсан...Өмнө нь хүнтэй үзээгүй охинтой унтаж үзэхсэн гэсэн “...
22/09/2026

Эмэгтэй хүнийг тамлан зугаацсан хэргээр өмнө нь шоронд орж байсан...

Өмнө нь хүнтэй үзээгүй охинтой унтаж үзэхсэн гэсэн “Хөмхий” Мягмарын мөрөөдөл биелжээ. Харамсалтай нь түүний энэ с**с мөрөөдөл биелэхдээ чухам л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг бөөн хар зовлон дагуулж иржээ. Мягмар бол угийн хур хөрөнгөтэй айлын ганц хүү бөгөөд идэж уух, өмсөж эдлэхээр үл дутах ёстой л алтны судал атгаж төрсөн юм шиг халгиж цалгисан нэгэн. Харин ганц гэм нь с**сийн донд хамаг ухаанаа тавиад туучихсан эр юмсанж. Онгон охины хөндүүр эмзэг биеийг дураараа таалж үнгэх гэсэн түүний хүсэл хаврын нэгэн бүүдгэр үдэш гэнэтхэн биелжээ.
Голдуу өсвөр насныхан шоуддаг нэгэн диско бааранд Мягмар санаандгүй явж орвол зээр гөрөөс шиг цэмцийсэн гурван охин хатуу дарсны аагинд хөл гараа савчин бүжиглэж байв. Нэг л мэдэхэд Мягмар тэдэнтэй танилцаж, Урнаа, Анука, Золоо гэлцэн дуудалцаж, хүзүү сээрээ холбон бүжиглэх бөгөөд гурван охины зүс царай хэн хэнээсээ дутахгүй чухам л өнгө тунаруулан байж. Манай нэгэн нэртэй зохиолчийн зохиолд гардаг шиг “Мөнгөн дор өнгө” байдгийн үлгэрээр “Хөмхий” Мягмар гурван охинд эрээлж цээрлэх юмгүйгээр шууд л “Надад онгон охин хэрэгтэй байна. Нэг л шөнө явалдчих охин байвал би яахав онгон байсныг нь үнэлж, хагас сая төгрөг бэлэн өгнө” гэж баярхжээ. Охид ч хоорондоо нудралцан жуумалзаж байснаа “Бид нар нойль орчихоод ирье. Сайхан залуу минь ширээгээ дүүргээд байж бай” гэчихээд яваад өгчээ. Мягмар архи дарсны хамгийн үнэтэйг нь захиалан их л додигор сууж байв. Төдөлгүй охид инээлдсээр ирж ширээндээ суугаад “Хагас сая төгрөг чинь яг одоо бэлэн байгаа юмуу. Байгаа бол манай Урнааг аваад яв.
Эр хүнтэй үнгэлдэх нь битгий хэл үнсэлцэж ч үзээгүй. Гамтайхан эдлээрэй” гэж ирээд л сээтгэнэжээ. Мягмар тэдэнд бөөн мөнгө гаргаж үзүүлээд “За тэгвэл наймаа тохирлоо шүү. Цаг алт гэдэг биз дээ, явъя” гээд өндийжээ. Тэгтэл...

Үргэлжлэлийг коммент хэсгээс О гэж бичээд уншаарай👇

НАС БАРСАН ЭМЭГТЭЙ 8 НАСТАЙ ХҮҮТЭЙ УУЛАНД НУУЦААР УУЛЗДАГ БАЙЖЭЭ...Хүн өөрийн нүдээр үзэж, гараар барьж үзээгүй зүйлээсэ...
22/09/2026

НАС БАРСАН ЭМЭГТЭЙ 8 НАСТАЙ ХҮҮТЭЙ УУЛАНД НУУЦААР УУЛЗДАГ БАЙЖЭЭ...

Хүн өөрийн нүдээр үзэж, гараар барьж үзээгүй зүйлээсээ хамгийн их эмээдэг гэдэг. Сүнс, буг чөтгөр гэх үг сонсоод л зүрх нь палхийн, ар нуруугаар нь хүйт даах хүн олон. Арга ч үгүй биз. Хүний таван мэдрэхүйд баригдахгүй, хаанаас гарч ирээд хаашаа алга болдгийг нь мэдэхгүй зүйл айдас төрүүлэх нь аргагүй. Гэвч хорвоог орхисон хүний сүнс бүхэн амьд нэгэнд хор хүргэж, гай зовлон дагуулдаггүйг гэрчлэх нэгэн явдал 1977 оны зун болжээ. Тэр зун Цонж хэмээх эмгэн хүрэн уулсын энгэрээр хэдэн айл зусаж байв. Нэг өдөр Самбуугийн найман настай хүү Доржхүү гадаа тоглож байснаа гэрийн үүдээр яаран орж ирээд,

- Ээж ээ, би Цэвэлмаа эгчтэй уулзчихлаа гэжээ. Гэрт байсан хүмүүсийн царай нэгэн зэрэг хувирч, зарим нь сууж байснаа өндөлзөв. Хүүгийн хэлсэн нэр тэднийг ингэтлээ цочоох учиртай байлаа. Цэвэлмаа гэдэг тэр бүсгүй бараг жилийн өмнө нас барсан хүн байсан юм. Энэ явдлын учрыг ойлгохын тулд хэдэн жилийн өмнөхөөс эхлэх хэрэгтэй.

Тус суманд таван жилийн өмнө Лувсанцэрэн хэмээх залуу малын бага эмчээр томилогдон иржээ. Залуу эмч эхний жилдээ ганцаараа шахам ажиллаж, нутаг усныхантай танилцан дассаныхаа дараа аймгийн төвд үлдсэн эхнэр Цэвэлмаа, бага насны хүү хоёроо авчирсан байна. Ингэж алслагдсан нэгэн бригадын айл өрх нэгээр нэмэгдэж, залуу гэр бүл шинэ нутагтаа төвхнөв.

Цэвэлмаа бол хүнтэй амархан эвлэдэг, гар цайлгахдаа харамгүй, ааш зан дөлгөөн бүсгүй байжээ. Гэрийнх нь үүдээр хэн ч орсон аяга цай бариулж, хоол унд байвал хуваалцахгүй гаргана гэж үгүй. Хэдхэн сарын дотор нутгийн хөгшид хүртэл түүнийг өөрийн хүүхэд шиг санаж, залуус эгч дүү мэт дотноссон гэдэг. Тиймээс Цэвэлмаагийн талаар муу үг хэлэх хүн тэр хавьд бараг байсангүй.

Гэтэл гай гэдэг хэлж ирдэггүй хойно нэг өдөр Цэвэлмаа гэнэт элгээ тэврэн эвхэрч унав. Яг тэр үед Лувсанцэрэн зэргэлдээх бригадын малд үзлэг хийхээр явчихсан байлаа. Хажууд нь байсан хүмүүс сандарч, яах учраа олохгүй байтал өөрийгөө эм тан мэддэг хэмээн ярьдаг нэгэн эр “ходоод нь базалж байна” гэж оношлоод ношпа хэмээх эм өгчээ.

Өвдөлт нь намдах байх гэж бүгд хүлээсэн ч Цэвэлмаагийн бие улам муудсаар байв. Сумын төв хол, унаа тэрэг ховор тэр цагт эмчид яаралтай хүргэх боломж ч тааруу байжээ. Хөөрхий бүсгүй шөнө дунд хүртэл гэртээ шаналж хэвтсээр эцэст нь амьсгал хураасан гэдэг. Хожим хүмүүс түүнийг түгжрэлээр нас барсан хэмээн ярьдаг болсон байна.

Аз болоход Цэвэлмаагийн сүүлчийн мөчид гэрт нь насанд хүрсэн хүн байжээ. Ээжийнхээ дэргэд үлдсэн балчир хүүг айлын хүн авч гарснаар хүүхэд юу болсныг бүрэн ухаараагүй өнгөрсөн аж. Харин ажлаас буцаж ирсэн Лувсанцэрэнд эхнэрийнх нь үхэл хүнд цохилт болов. Хэдхэн хоногийн өмнө инээж суусан хүн нь ийн гэнэт хорвоог орхино гэж хэн санах билээ.

Цэвэлмааг оршуулсны дараа өөрийгөө ном эрдэмтэй хэмээн өргөмжилдөг нэгэн дувчин тэднийд иржээ. Тэр гэр орныг хэсэг ажиглан, янз бүрийн юм шинжсэнээ Лувсанцэрэнд,

- Танайх энэ газар удаан байж болохгүй юм байна. Нутагтаа даруй буц. Энд үлдвэл сайн юм болохгүй, гэж сүртэйхэн хэлсэн гэдэг. Эхнэрээ алдсан Лувсанцэрэнгийн сэтгэл ч энэ нутагт тогтохоо больсон байлаа. Тэр аймгийн удирдлагын хаалга үүдийг хэдэнтээ сахиж, хүсэлт тавьсны эцэст төрсөн сумандаа шилжин ажиллах зөвшөөрөл авчээ. Ингээд эцэг, хүү хоёр дассан нутаг, Цэвэлмаагийн шарил үлдсэн уулсыг эргэн эргэн харж, нулимсаа арчин одсон юмсанж. Үүнээс хойш бараг жил өнгөрсөн байлаа. Тэгтэл тэр зуны нэг өдөр...

ЛАЙК АА ДАРААД "88" ГЭЖ БИЧЭЭД ҮРГЭЛЖЛЭЛИЙГ КОММЕНТООС УНШААРАЙ 😳

ТАРВАГА ХҮЙС ТЭМТЭРСНИЙ ДАРАА ТӨРСӨН ХҮҮГЭЭ ХАРААД ЭХНЭР НЬ УЙЛЖЭЭ… ХОЁР САРЫН ДАРАА ТҮҮНИЙ АМНААС…“Арын сайхан Хангайн ...
22/09/2026

ТАРВАГА ХҮЙС ТЭМТЭРСНИЙ ДАРАА ТӨРСӨН ХҮҮГЭЭ ХАРААД ЭХНЭР НЬ УЙЛЖЭЭ… ХОЁР САРЫН ДАРАА ТҮҮНИЙ АМНААС…

“Арын сайхан Хангайн нутагт болсон нэгэн явдлыг хуучилъя даа…” хэмээн өвгөн Дамдинжав намуухан дуугаар яриагаа эхлэхэд галын дөл ч хүртэл намжин чагнаж байгаа мэт санагдсан гэдэг. Тэрээр тарвагыг хууччуул зүгээр нэг ан амьтан гэж бус, “ууттай шар тос”, “газрын доорх гүзээтэй шар тос” хэмээн эрхэмлэн нэрлэдэг байсан тухай ярьж, хээрийн энэ амьтны ашиг шимийг магтаагүй монгол хүн бараг үгүй байсан хэмээн дурсав. Багаасаа ангийн хорхойтой өссөн эрчүүдийн олонх нь хулгар шар тарвагаар ганзагаа мялааж явсан тул тарвагыг монгол анчны хийморь, ангийн буяны нэгэн бэлгэдэл гэж үздэг байсныг ч тэр онцолсон юм. Харин “Тарвага алаад баяждаггүй, тамхи татаад ядуурдаггүй” гэх хуучны үг өнөө цагт эсрэгээрээ эргэсэн мэт санагдах болсныг хэлэхдээ өвгөн санаа алдан толгой сэгсэрч билээ.

Би Архангай аймгийн Хангай сумын хүн. Манай нутагт Лувсан гэдэг ангийн авьяасаараа хол ойрт нэрд гарсан эр байсан бөгөөд буу барьсан цагтаа алддаггүй, мөр хөөсөн ангаа алдалгүй авдгаараа алдартай нэгэн байлаа. Намрын ид ангийн улиралд түүний буусан газрын яс, арьс хоёр л уул овоо мэт үлддэг байсан болохоор улсын ангийн төлөвлөгөөг ганцаараа шахам биелүүлчихдэг гэж хүмүүс ярьдагсан. Гэвч агнахын дон нь хэтэрч, бусад анчдын больдог цагт ч зогсохгүй, хангай дэлхий хөлдөж, амьтан бүхэн ичээндээ орсны дараа хүртэл тарваганы нүх ухан сүйтгэдэг байсанд нутгийн хөгшид “Ингэж шунаж болохгүй, хишиг буянаа өөрөө үргээж байна” хэмээн үргэлж дургүйцдэг байжээ.

Нэг намрын сүүлээр Лувсан нутгийнхаа хэдэн залууг дагуулан тарваганы ичээ ухахаар морджээ. Их голын хөвөөн дэх хөхөвтөр том дошийг заан, “Энд арваад тарвага ичсэн нь гарцаагүй. Намайг намар дурандахад нохойгоо зөөгөөд, хөөгөө бэлдээд, ёстой тарган бурхинууд холхиж байсан юм” хэмээн итгэл дүүрэн өгүүлээд хүрз, зээтүүгээ барин газар сэндийлж эхэлсэн байна. Залуус ч түүний үгэнд эргэлзсэнгүй, бүгд зэрэгцэн ухаж гарсан бөгөөд хэсэгхэн хугацааны дараа газрын хөрс доороос тарваганы олон салаа хонгил ээлж дараалан ил гарч эхэлжээ. Хүний нүдээр бол гал түлдэг газар, унтаж амардаг хонгил, хоол нөөцөлдөг мухар, бүр бие засдаг хэсэг хүртэл ялгарсан мэт санагдах тийм нарийн зохион байгуулалттай ичээ байсныг харсан хүмүүс хүртэл гайхан шагширч байлаа.

Тарваганууд удаагүйхэн ичсэн байсан учир Лувсан утаа тавьж, хонгилыг нь галдахаар шийджээ. Учир нь хамгийн сүүлд ичсэн хөгшин, туршлагатай тарвага бусдаа унтсаны дараа үүд хавиар харуул мэт сэрэмжлэн хэвтдэг заншилтайг тэр сайн мэддэг байсан юм. Үнэхээр ч утаа хонгил руу ормогц харуул тарвага сэрж, дотогш дохио өгсөн бололтой газрын гүнээс шороо нурах, амьтад цааш тэмүүлэх чимээ тодхон сонсогдов. Гэвч хүн гэгчийн заль мэх, шунал хоёрын өмнө хөөрхий амьтад хаашаа ч зугтаж чадсангүй.

Онгироо хэдэн залуу Лувсантай нийлэн хонгил бүрийг нь сөхөж, нэг нэгээр нь суга татсаар удалгүй бүх тарвагыг гарган иржээ. Амь тэмцэн чарлах, утаанд мансуурсан тэр хэдэн амьтан хүний өөдөөс юу ч хийж чадалгүй ээлж дараалан амиа алдаж байхад хэн нь ч өрөвдөх сэтгэл гаргасангүй. Хамгийн сүүлд нэгэн нас бие гүйцсэн мөндөл хонгилын гүнээс арайхийн гарч ирэв. Эрүү, сүүл нь бууралтаж халтар өнгөтэй болсон тэр амьтан урд хоёр сарвуугаараа хоншоороо арчин, бүлтгэр нүдээрээ хүмүүсийг ээлжлэн ширтэж, хоолойнхоо угт зангирсан гунигтай авиа гаргах нь хүний уйлах чимээтэй хүртэл төстэй сонсогдож байлаа. Түүнийг харсан зарим залуусийн гар өөрийн эрхгүй....

ЛАЙК АА ДАРААД "T" ГЭЖ БИЧЭЭД ҮРГЭЛЖЛЭЛИЙГ КОММЕНТООС УНШААРАЙ 😳

Төхөөрсөн хонины махыг авч үлдээд буцааж амьд болгож байжээ…Балжин лам гэж багахан хийдийн хамбаас илүү олонд танигдсан ...
22/09/2026

Төхөөрсөн хонины махыг авч үлдээд буцааж амьд болгож байжээ…

Балжин лам гэж багахан хийдийн хамбаас илүү олонд танигдсан өвгөн лам байв. Социализмын үеийг, далд янз бүрийн аргаар шүтэх бишрэх зан үйл хадгалагдаж байсан болохоор түүний олон түмэнд тусалж, буян хураасныг хэлж дурсах хүн одоо ч гэсэн бий.

Тэр ламтай хамт шоронд хоригдож байсан хүмүүс түүний ач тусыг илүү хүртсэн байдаг. Балжин лам эсэргүүний хэргээр шоронд хоригдож, сүүлдээ ууланд мод бэлтгэх ажил хийдэг байжээ. Тэр үед хамт хоригдож байсан малын хулгайч Айваа гуай нэг түүх ярьсан юм. Мод бэлтгэж байсан хоригдлууд хүнсгүй болжээ. Ойр хавьд айл амьтан бага.

Ганцхан айл байх бөгөөд тэр нь нутагтаа зартай харамч нэгэн байж. Хуяг, хоригдлын хэн нь ч очсон хүйтэн хар цайнаас өөр юм амсуулахгүй. Сүүлдээ ч хүн юм болохоор хуяг нар ч Айваа нарт хэлжээ. "Өлсөж үхэлтэй биш. Та нар ямар хэрэг хийгээд шоронд хоригдож байгаа билээ дээ, авьяасаа ашигла" гэжээ.

Тэгэхэд тэдний дотор ганцаар улс төрийн хэрэгтэн болох Балжин лам хэлжээ. “Хулгайн хэргээр хоригдож байгаа хүмүүс лавтай харамчийнхаас хоол хүнсний юм зальтуулж чадахгүй. Хулгай хийсэн хэргээр жил нэмүүлэх биз. Сарин орой тийшээгээ би нэг арга бодно” гэжээ. Хуягууд ч түүний үгэнд оржээ. Балжин лам орой болтол ном уншиж, ямар нэгэн бүтээл хийжээ.

Орой нь муухан цаасанд тэр элс, чулуу, мод зэргийг боож бүх хоригдлын өмнө Айваад өгч “Тас атгаад сууж бай. Намайг ирээд хоол хүнсээ өөрийн болгосны дараа наад цаасанд боолттойгоо надад өгөөрэй” гэжээ. Хулгайчид гэдэг танхай ойворгон хүмүүс байдаг болохоор “За энэ хувьсгалын эсэргүү биднийг мунхруулж илбэ үзүүлэх нь” гэж зарим нь дургүйцжээ.

Гэхдээ олонхи нь юу болохыг үзэх нь зөв гэсэн шалгагч байр суурин дээрээс Балжингийн саналыг дэмжжээ. Нар уулын хярыг илэх агшинд Балжин лам гутлаа тайлж тавиад “За, би явлаа” тэгээд босоход харвал алга болчихсон байж. Тэрхэн зуур хуяг, харуулууд сандралдаж улс төрийн аюултай хоригдлыг алдчихлаа гэж шоронд орохоос айн түгшиж…

ЛАЙК ДАРААД “A” ГЭЖ БИЧЭЭД КОММЕНТООС БҮТЭН УНШААРАЙ 😳

ТАЙГЫН ЭЗНИЙ ХАРААЛТАЙ НҮҮР ТУЛСАН АЙЛЫН ДОЛООН ХҮҮХДЭД ТОХИОЛДСОН ЯВДАЛ...Хөвсгөлийн хөвч тайга, өтгөн манан дундаа эрт...
22/09/2026

ТАЙГЫН ЭЗНИЙ ХАРААЛТАЙ НҮҮР ТУЛСАН АЙЛЫН ДОЛООН ХҮҮХДЭД ТОХИОЛДСОН ЯВДАЛ...

Хөвсгөлийн хөвч тайга, өтгөн манан дундаа эртний нууцыг хадгалан, хүний хөлөөс алс оршном. Хэзээнээсээ нааш лус савдаг, онгод тэнгэрийн хүч оршсон энэ л зэлүүд нутагт амь ба үхлийн зааг, хараал ба засал тэмцэлдэж, эгэл хүмүүний ухаанд багтамгүй ер бусын үйл явдлууд хөвөрсөөр ирсэн билээ. Баатар анхлан бусдын адил бүлгэмд сууж, дөрвөн аргын тоо, бичиг үсэгт тайлагдсан нэгэн байлаа. Түүнийг цааш нь сургаж, боловсрол эзэмшүүлэх гэсэн авч нэгэнт шүтээн авчихсан, онгод нь үе үе орох тул ээж, дүү нартаа туслах нэрээд хөдөө үлдэж амжжээ. Тэр цагт Улааны суртал ухаалга их, мөрдлөгө хавчлага туйлдаа хүрсэн тул бүр ойн иргэдийг бараадсан байна. Тэндээ бүгсээр 1939, 1945 оны дайн, 1947-48 оны баруун хилийн тулгаралтын үеийн цэрэг татлагаас мултарчээ. Бараг бүртгэлгүй нэгэн байсан гэхэд болно. Тэр үед тайгад эмнэлэг, эмч байгаагүй болохоор гол хүн нь Баатар зайран байсан нь лавтай. Түүний талаар үлгэр мэт домог бишгүй бөгөөд тэдгээрээс сорчлон ганц хоёрыг хүргэе.

Энэхүү явдал 50-иад оны сүүлчээр, мал нийгэмчлэх үеэр болсон гэнэ билээ. Сумын намын үүрийн даргын эхнэр хүнд өвджээ. Аймгийн эмнэлэгт хэвтээд ч тусыг эс олжээ. Ер нь л хэвтэрт орох тийшээгээ болсон юм байх. Тэр үед битгий хэл 70-80-аад онд “томчууд” болохоо байхаараа нууцаар лам, хар болдог л байсан шүү дээ. Сумын дарга аргаа барахдаа хар домтой хүний эрэлд гарчээ. Сураглаад, сураглаад сураг эс гарав. Тэгж байтал малаа тушааж явсан нэгэн өвгөн Даржаа агсны хүү Баатартай уулзахыг зөвлөжээ. Тэр ч уухайн тас явсан байна. Ойн иргэдээс асуусаар байгаад олоод авчээ. Гэрт нь орвол нас тогтсон эмэгтэй гурван хүүтэйгээ байж.
Сумын намын үүрийн дарга гэдгээ мэдэгдсэнд тэдний царай хувьсхийн, түгшүүр тээгээд явчихаж. Аргагүй шүү дээ. Дарга, цагдаа хоёроос айдаг айдас нь гүйцэд арилаагүй цаг юм чинь дээ. Цай, цүү болсны эцэст дарга учраа хэлжээ. Баатар татгалзав. Татгалзах ч юу байхав, тийм юм мэдэхгүй, чадахгүй гэжээ. Удтал гуйлгасны эцэст:

“Надад болон ээж, дүү нарт минь муу юм хийхгүй бол аваад ир” гэжээ.

Мань эр ч уухайн тас буцжээ. Маргааш орой нь морь тэргээр хэвтрийн хүн аваад иржээ. Баатар үдшийн бүрийгээр түүдэг асаагаад бөөлж гарчээ. Тэр бас галын тарнитай хүн байсан бололтой. Өвчтөн дээр жодгор босгоод шатааж орхиж. Дарга ихэд сандарсан ч яаж ч чадаагүй нь мэдээж. Энгийн хүн тэгсэн бол даргын эхнэр хуйхлагдаж үхэхгүй юу. Жодгор ч шатаад дуусчээ. Тэрүүхэн агшинд улайнд хэжээнээсээ дуртай хоёр хон хэрээ тагнай таших адил дуугарсаар өвчтөн болон тэнд байгсдыг гурав тойроод нисөн оджээ.
Баатар хэсэг цамнаж байснаа ухаан балартсан байдалтай хэсэг сууснаа ухаан балартсан байдалтай хэсэг сууж байснаа:

“Улайны бузар болжээ. Эзэд нь ирээд явлаа. Айлаас дэв шингэсэн мах идсэн байна. Ирэх жилийн энэ өдөр хүртэл айлаас мах бүү ид” гээд........

ЛАЙК АА ДАРААД СЭТГЭГДЭЛ ХЭСЭГТ ТАЙГА ГЭЖ БИЧЭЭД УНШААРАЙ😊

ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭЭС ЗУГТСАН БӨӨ ГЭР БҮЛТЭЙГЭЭ ТАЙГАД ОРОГНОЖЭЭ...ХҮНС НЬ ДУУСАЖ, ӨЛСГӨЛӨНД ТУЙЛДАХДАА ЭХНЭР, ХҮҮХДЭЭ БАРЬЖ ...
22/09/2026

ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭЭС ЗУГТСАН БӨӨ ГЭР БҮЛТЭЙГЭЭ ТАЙГАД ОРОГНОЖЭЭ...ХҮНС НЬ ДУУСАЖ, ӨЛСГӨЛӨНД ТУЙЛДАХДАА ЭХНЭР, ХҮҮХДЭЭ БАРЬЖ ИДСЭН ГЭДЭГ...

Хөвсгөлийн тайгын гүнд 1937–1939 оны хооронд болсон гэх нэгэн жихүүдэс хүргэм явдал нутгийн хөгшдийн ам дамжсан ярианд үлджээ. Тэр цаг бол улс даяар их хэлмэгдүүлэлт өрнөж, лам хувраг, бөө удган, жирийн иргэд хүртэл баривчлагдан сураггүй болох нь олширсон хүнд үе байв. Мөн дорно зүгт Халхын голын байдал хурцдаж, цэрэг армийн хөдөлгөөн нэмэгдсэн тул алс хязгаар нутагт ч зэвсэгт цэргүүдийн хөл тасрахгүй болсон гэдэг.

Тэр өвөл Хөвсгөлийн тайгад урьд урьдынхаас ч хатуу хүйтэрчээ. Цас өвдөг даван хунгарлаж, моддын мөчир цан хүүрэгт дарагдан, өдөр богиносож, орой болмогц хүйтэн улам чангарна. Хүн амьтан цөөнтэй тэр бөглүү нутагт зам гэхээр юм бараг үгүй, зөвхөн нутгийн хүмүүсийн мэддэг бүдэг жим л тайгын дундуур тахиралдан үргэлжилдэг байжээ.

Тэр үеэр Дамдинсүрэн хошуучаар ахлуулсан нэг суман цэрэг одоогийн Хөвсгөл аймгийн цаатан иргэд нутагладаг тайгын бүсээр үүрэг гүйцэтгэн явж байв. Хэд хоногийн турш цас мөс туулсан цэргүүдийн хүнс багасаж, биедээ авч явсан түлээ түлш нь ч дуусах дөхжээ. Хамгийн хэцүү нь тэдэнд хоног төөрүүлэх дулаан байр байсангүй.

Өдөржин алхсан цэргүүд орой болох тусам ядарч, хүйтэнд гар хөл нь мэдээгүй болж эхлэв. Хоол хүнсээ хэмнэхийн тулд өдөрт ганц удаа багахан зүйл идэж, цас хайлуулж ус болгон ууж явсан тул хүн бүрийн тэнхээ барагджээ. Хэрэв тэр шөнө задгай газар хоногловол хэн нэг нь хөлдөж осгохыг хошууч ч ойлгож байлаа.

Нар уулын цаагуур орж, тайга харанхуйд дарагдахын өмнөхөн урд явсан нэг цэрэг моддын завсраар бараан зүйл харагдсаныг анзаарчээ. Эхэндээ хад чулуу болов уу гэж бодсон ч ойртоод үзвэл дээвэр нь цасанд дарагдсан хуучин модон байшин байв. Хаанаас ч харсан олон жил хүн амьдраагүй нь илт боловч тэр мөчид цэргүүдэд түүнээс үнэтэй зүйл байсангүй.

Тэд хаалгыг түлхэн ороход дотор нь хүйтэн боловч салхи нэвтрэхгүй, гадаах жавартай харьцуулахад хавьгүй дээр байжээ. Шал, тавилга нь зузаан тоосонд дарагдаж, хананы мод зарим газраа харласан харагдана. Хүний бараа байтугай саяхан хүн орж гарсан ямар ч шинж байсангүй.

Дамдинсүрэн хошууч тэр шөнийг энд өнгөрүүлэхээр шийдэв. Цэргүүддээ ачаа бараагаа оруулж, заримыг нь түлээ бэлтгэж, заримыг нь унтах газраа янзлахыг тушаалаа. Харин хоол унд бэлтгэх ажлыг Дэндэв гэх залуу цэрэгт даатгав.

- Бид ойр хавиас хуурай мод олж ирье. Чи мах, хоолныхоо юмыг бэлдээд байж бай, гэж хошууч хэлээд бусдыг дагуулан гарчээ.

Удалгүй байшин нам гүм болов. Гадаа салхи моддын оройгоор исгэрэхээс өөр чимээ сонсогдохгүй, хааяа дээвэр дээр тогтсон цас доош гулсан унах нь Дэндэвийг цочоож байлаа. Тэр махаа гарган хэрчиж, тогоо саваа бэлдээд нөхдөө ирэхийг хүлээн суув.

Хэсэг хугацааны дараа хажуугийн өрөөнөөс үл мэдэг чимээ гарав. Эхэндээ хуучин мод салхинд хавиралдсан биз гэж бодоод тоосонгүй. Гэвч төд удалгүй яг л сандал шалан дээгүүр зөөлөн чирэх шиг чимээ дахин сонсогджээ.

Дэндэв ажлаа зогсоон чагналаа. Чимээ ахиж гарсангүй. Гэсэн ч сониуч зан нь хөдөлж, буугаа ойрхон барьсаар хажуу өрөөний хаалгыг аяархан түлхэн оров.

Өрөөнд хэн ч байсангүй. Харин тоос шороонд дарагдсан гурван сандал, нэг модон ширээ байх бөгөөд ширээн дээр яг зэрэгцүүлэн тавьсан гурван аяга харагджээ. Байшин бүхэлдээ эзгүй атлаа тэр гурван аяга л хэн нэгнийг хүлээж байгаа мэт ширээн дээр үлдсэн нь Дэндэвт хачин санагдав...

ЛАЙК АА ДАРААД 5 ГЭЖ БИЧЭЭД КОММЕНТ ХЭСГЭЭС УНШААРАЙ😊

ЖИРЭМСЭН БОЛООД ЭЦЭГ НЬ ХЭН ЮМ ГЭЭД АСУУХААР НЬ ҮХЧИХСЭН ГЭЭД ХЭЛЧИХСЭН...Би нөхөр, охиныхоо хамт амьдардаг 22 настай эм...
22/09/2026

ЖИРЭМСЭН БОЛООД ЭЦЭГ НЬ ХЭН ЮМ ГЭЭД АСУУХААР НЬ ҮХЧИХСЭН ГЭЭД ХЭЛЧИХСЭН...

Би нөхөр, охиныхоо хамт амьдардаг 22 настай эмэгтэй. 20-тойдоо ээж болж хорвоогийн сайхан бүхнийг мэдэрсэн. Миний хань надаас зургаан насаар ах мундаг залуу бий. Бүх амьдралаа бид хоёртоо л зориулсан хүн байдаг юм. Бид хоёрын хувьд үерхээд жил гаран болоод миний тэсвэргүй, ууртай зангаас болоод салсан юм л даа. Салаад би нэг хэсэгтээ л хичээл хичээл гээд тун завгүй гүйлээ. Нэг мэдсэн сарын тэмдэг маань залрах ёстой хугацаанаасаа 14 хоногоор хоцорчихож за ингээд л дотор харанхуйлаад явчихсан. Тест аваад үзлээ хоёр зураас тухайн үед баярлаад байгаа ч юм шиг айгаад байгаа ч юм шиг сонин байсан. Баттай болгох гээд эход харууллаа тэгсэн за баяр хүргэе ээж болжээ л гэж байна.

Тэгээд л эмнэлэгээс гараад алхаж байхдаа найз залуудаа хэлэх үү болих уу гэж нилээн бодоод заза тас нууя нэгэнт салчихаад би жирэмсэн гэвэл итгэхгүй биз гэж бодоод өнгөрлөө. Аав ээжээсээ ч нуусан. Өрх дээрээ очоод дэвтрээ нээлгэчихээд хичээлээ таслаад хяналтандаа орчихлоо, хяналтанд ороод явж байхдаа эхнэр нөхрүүдийг хараад гол зураад л суудаг байлаа.

Тэгээд 3 сар өнгөрлөө би ч аав ээж хамаатан найз нөхдөөсөө тас нуусан хэвээрээ даруулга зүүгээд л гүйгээд байдаг байлаа. Нэг өдөр чи ээжээсээ юм нуугаагүй биз гээд ээж асууж байна үгүй яасан гэсэн биений юм чинь хэзээ ирсэн бэ гэж байна. Тэгсэн би шууд л уйлчихсан эцэг нь байгаа юу л гэж байна байхгүй ээ л гэсэн тэгээд аавыг дуудаад охин чинь жирэмсэн болсон байна гээд хэлсэн. Би бүр айгаад сууж байсан чинь аав минь нүдэндээ нулимстай ирээд үнсээд л аав нь өвөө болж байгаа юм байна гэдэг юм.

Ингээд гэрийхнээсээ нуух хэрэггүй болсон. Энэ явдлаас долоо хоногийн дараа дэлгүүр хэсэж яваад найз залуутайгаа таарваа. Хараагүй юм шиг өнгөрөх гэсэн хүүе сайн уу л гээд хүрээд ирлээ. Өө сайн сайн уу гээд жаахан юм яриад зогссон чинь чиний гэдэс яагаад бондойчхоов...

ЛАЙК аа дараад коммент хэсэгт ХАЧИН гэж бичээд уншаарай👇

Address

Ulaanbaatar

Telephone

+97688393935

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ухаарал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share