19/03/2023
👩🦰Бидний арьсны бүтэц 3 давхар
ӨНГӨН АРЬС- гадны нөлөөллөөс хамгаалана, арьсны өнгийг тодорхойлно,
ЖИНХЭНЭ АРЬС- Энэ хэсэгт арьсыг уян хатан байлгах эрүүл толигор байлгах гол 3 н зүйл болох эластин, коллаген, гиалураны хүчил байдаг бөгөөд үүнийгээ алдаад эхлүүл арьсанд ямар ч авралгүйгээр хөгшрөлт эхэлж, үүрчилээ үүсч, арьс эмзэгшиж, цаашлаад арьсны өвчнүүд ч үүсч болзошгүй. Гэтэл байгалийн хуулиараа 25 наснаас эхлээд жилд 1 хувиар хүссэн хүсээгүй коллагенаа алдаад эхэлдэг.
ӨӨХӨН ДАВХАРГА. Энд эрчим хүч хуримтлагдаж биеийн дулааныг зохицуулж байдаг юм байна.
😪Гэтэл бид эластин уураг, коллаген уураг, гиалураны хүчил болох чийгээ байгалийн хуулиас гадна орчины нөлөөлөл, нарны нөлөөлөл, амьдралын стресс гээд олон шалтгаанаар 1 хувиас илүү хувиар байнга алдаж байдаг бөгөөд коллаген тасараад эхэлдэг. Энэ нь арьсанд маш хурдацтайгаар хөгшрөлт явагдаж үрчилээ сууж байнаа гэсэн үг юм. Тэгвэл яаж ядаж 1 хувьд нь барих вэ?
😎Мэдээж хооллолт, амьдралын хэвшил, нарнаас хамгаалах гээд олон төрлийн хамгаалалтуудыг байнга хийх хэрэгтэй болдог.
💆♀️Үүнд гадна талаас нь чанартай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, нарны тос үнэхээр үнэхээр сайн бүр байнга түрхэх, дотроосоо коллаген уух энэ хамгаалалтуудыг маш сайн хийгээрэй хүүхнүүдээ .
🏖🌞Гол анхаарах зүйл нарны сайн тос түрхэхгүй л юм бол мянган сайн хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглээд ямар ч нэмэргүй шүү манайхаан. Арьсны хөгшрөлтийн 80,90 хувь нарны туяанаас хамааралтай. Энэ тухай дараа бичэе😊
https://m.facebook.com/story.php?story_fbid=214243300402901&id=100320581795174&mibextid=Nif5oz