30/10/2024
“Нийслэлийн шилдэг менежменттэй зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ын дагуу багш, суралцагчийн хөгжил, удирдлагын манлайлал, сургалтын орчин, үйлчлүүлэгчийн сэтгэл, ханамж, хүүхдийн хөгжил хамгааллын шалгуур үзүүлэлтээр тэргүүлж, өөрийн менежментийг түгээн дэлгэрүүлж, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийг манлайлан ажилласан “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ МЕНТОР ЦЭЦЭРЛЭГ”-ээр шалгарсан 207 дугаар цэцэрлэгийн С. Отгонтуяа эрхлэгчтэй хамт олондоо халуун баяр хүргэе. Дүүргийн Засаг дарга, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчид, Дүүргийн боловсролын хэлтэсийн хамт олон тус цэцэрлэгийн хамт олныг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ. 2024.10.28