Гэр бүлийн Эко хэрэглээ

Гэр бүлийн Эко хэрэглээ ✅Гэр бүлийн хэрэглээгээ эрүүл, эко болгоё.🥰💯👍

08/10/2026

Бидэнд том зорилго, бүтээх ирээдүй, хайртай хүмүүс бий. Тэр бүхний төлөө урагшлах хүч бол бидний эрүүл мэнд!❤️

Өөртөө анхаарах шийдвэрээ өнөөдөр гарга. Мэдлэгээ тэлж, зөв хэрэглээнд суралцах цагийг өөртөө зориул!

WHIEDA-гийн Олон улсын захирал, Анагаах ухааны доктор (PhD) Нодар Газнелигийн MAGIC MOLLY аппаратын сургалтад та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Аппараттай танилцаж, хэрэглээний заавар болон анхаарах зүйлсийг мэдэж, сонирхсон асуултаа асуух боломжийг ашиглаарай.

📅 10-р сарын 9 • БААСАН ГАРАГ
📍 VIP OFFICE • 4 ДАВХАР
🕐 13:00–19:00

Хамтдаа суралцъя. Зөв дадлыг түгээе. Эрүүл мэндээ эрхэмлэдэг хүчтэй хамт олон байцгаая!

✨ Өөртөө цаг гаргаад хүрэлцэн ирээрэй. Та бүхнийг хүлээж байна!
☎️ 89812081

#ЭрүүлМэндээЭрхэмлэе #ХамтдааСуралцъя

06/10/2026

ХЭН НЭГЭН ЧАМАЙГ ГОМДООВОЛ ҮҮНИЙГ ХИЙЖ ДАДААРАЙ

1. Шууд бүү хариу үйлдэл үзүүл. Эхлээд тайвшир.
Өвдөлт, уур бухимдал биднийг дараа нь харамсах үг хэлэхэд хүргэдэг. Сэтгэл хөдлөлөө намжих хугацаа өг. Дараа нь хариу өгөх нь үнэхээр хэрэгтэй эсэхийг шийд.

2. Заримдаа чимээгүй байх нь уураас илүү хүчтэй.
Хэн нэгний үл хүндэтгэсэн үйлдэл бүрт хариу өгөх шаардлагагүй. Заримдаа маргаан, зөрчлийн оронд тайван байдлаа сонгох нь илүү хүчирхэг хариулт болно.

3. Сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл үзүүлэхээ болих үед чи хүчтэй болж байдаг.
Бүх маргаанд заавал ялалт байгуулах шаардлагагүй. Аливаа нөхцөл байдалд анхаарал, эрч хүчээ ихээр зарцуулахаа болих үед л жинхэнэ амар амгалан эхэлдэг.

4. Сэтгэлээсээ хязгаарлан удирдах нь хүйтэн сэтгэл биш. Энэ бол сэтгэл хөдлөлийн эрх чөлөө.
Буддын сургаалд зууралдалтаас ангижрах гэдэг нь бусдын үйлдэл чиний дотоод байдлыг бүхэлд нь удирдахгуй байхыг сурахыг хэлдэг. Чи бусдыг халамжилж болно. Гэхдээ тэдний үйлдэл өөрийг чинь шатаахгуй, удирдахгуй байлгах хэрэгтэй.

5. Шаардлагатай бол чимээгүйхэн холд.
Бүх төгсгөлд дуулиан, өшөө авалт, эцсийн тайлбар хэрэгтэй байдаггүй. Заримдаа хамгийн эрүүл сонголт бол зүгээр л зайгаа авч, амьдралаа цааш үргэлжлүүлэх явдал.

6. Чанга уурлахаас илүү тайван байдоыг сонго.
Ууртай үедээ хэн ч хариу үйлдэл үзүүлж чадна. Харин бодож байж хариулах, эсвэл огт хариу өгөх шаардлагагүй гэдгийг ухаарах хэмжээний өөрийгөө хянах чадвар бол жинхэнэ хүч юм.

7. Зовлон зүдгүүрийг сэтгэлдээ хат суулгаж, хатингаршуулах биш, ухаанаа уран болгоход ашигла.
Хүнд хэцүү зүйлс бидэнд хил хязгаар, хүн таних ухаан, өөрийгөө хүндлэхийг зааж чадна. Чамд тохиолдсон зүйл чамайг хүйтэн сэтгэлтэн биш биш, илүү ухаалаг хүн болгоосой.

8. Өшөө авахын оронд амар амгаланг мэдэр.
Өшөө авалт чамайг үргэлж тэр дайсантай чинь холбож байдаг. Харин амар амгаланг мэдэрч сурах тусам тэр холбоо аажмаар тасарч, эрч хүч чинь эргэн сэргэж ирдэг.

9. Үнэнг үйлдэл, цаг хугацаа хоёрт даатга.
Бүхнийг өөрөө тайлбарлаж, бүх маргааныг өөрөө шийдэх шаардлагагүй. Хүмүүс өөрсдийгөө ухамсаргүй давтан үйлдлээрээ илчилдэг. Өөрийнхөө үйлдэлд л анхаар. Үлдсэнийг цаг хугацаанд даатга.

10. Чимээгүй байх нь сул дорой байдал биш. Энэ бол хүч.
Тайван сэтгэл өөрийгөө хүн бүрт батлах шаардлагагүй. Заримдаа хамгийн хүчтэй хариулт нь чиний амар амгаланг үймүүлж буй зүйлд оролцохгүй байх явдал юм.

Буддагийн сургаал хэмээн уламжлагдан ирсэн нэгэн алдартай зүйрлэлд:

“Уурыг атгаж явах нь хэн нэгэн рүү шидэхээр халуун нүүрс атгаж явахтай адил. Тэр нүүрс хамгийн түрүүнд өөрийн чинь гарыг түлнэ.”

Бардам зангаа хамгаалахаас илүү амар амгалангаа хамгаал.

Чи бусдын хэрхэн авирлахыг хянаж чадахгүй. Харин өөрийнхөө дотор юу авч үлдэхээ сонгож чадна.

Тэдний үйлдлээс сургамж ав.
Хил хязгаараа өөрийгөө хамгаалах бамбай болго.
Эдгэрэхийг чинь тэдэнд хариу барихаас илүү чухал зүйл болго.

СУРГАМЖ:

Хэн нэгэн чамайг гомдоосон ч, чамайг гомдоосон хүн шиг бүү бол.

Ухаанаар хариул.
Хил хязгаараа хамгаал.
Шаардлагатай бол чимээгүйхэн холд.

Чиний хамгийн том ялалт бол тэднийг зовоож чадсан явдал биш.

Харин тэдний үйлдэл чиний амар амгаланг булааж чадаагүй явдал юм.

29/09/2026

НҮДЭЭ ХАМГААЛЖ, ӨДӨР БҮРТЭЭ ЗАГВАРЛАГ БАЙ! ✨
☀️ ФОТОХРОМ ШИЛ — ГЭРЭЛД АВТОМАТААР ХАРАНХУЙЛНА.
Гэрэл багатай үед тунгалаг, нарны гэрэлд автоматаар бараантаж, өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.

👍 ЯАГААД ФОТОХРОМ ШИЛ СОНГОХ ВЭ?
✔️ UV хамгаалалттай
✔️ Хурц нарны гэрлийн үед нүдэнд ирэх гэрлийн ачааллыг багасгахад тусална
✔️ Дотор орчинд тунгалаг, гадаа гэрэлд бараан болно
✔️ Хөнгөн, загварлаг хийцтэй
✔️ Өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой
✔️ Эрэгтэй, эмэгтэй хүн аль аль нь зүүх боломжтой
🔥 НЭГ ШИЛ — ОЛОН НӨХЦӨЛД!
Ажил, хичээл, гадаа гарах, өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой сонголт.
💰 Үнэ: 280.000₮
📲 ЗАХИАЛГА: 89812081

09/09/2026

Танд таалагдсан бол 👍 дараад, хадгалаад аваарай. ❤️

08/09/2026

🌞 Өглөөг өөртөө хэлэх сайхан үгсээр эхлүүлээрэй

Өглөө сэрсний дараах хэдхэн минутыг өөртөө зориулж, 7 хүрд бүрдээ эерэг үг хэлж хэвшээрэй. ❤️🧡💛💚💙🩷💜

Төгс хийх шаардлагагүй. Өглөө бүр хэдхэн минут тогтмол давтахад л болно.

06/09/2026

🙌 Зөвхөн гараа ашиглаад л хийнэ. ✅️ нүүрний хаван хөөнө.
✅️ нүүрийг жижигхэн харагдуулж, өргөж өгдөг дасгал.🥰

04/09/2026

✅️👍

02/09/2026

🍎 ХООЛЫГ ЗӨВ ЦАГТ НЬ ИДЭХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ? ⏰🥗

Зөвхөн юу идэж байгаагаас гадна хэзээ идэж байгаа нь ч бас чухал. Өдөр тутмын хооллолтдоо эдгээр жижиг зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд үзээрэй. ❤️

28/08/2026

Анионтой, нян бактерийн эсрэг, амьсгалдаг материалтай эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл.
Охид, бүсгүйчүүд минь өөртөө хайртай байж, чанартайг нь сонгож хэрэглээрэй.❤️🌹

Албан ёсны борлуулагч: ☎️ 89812081

Address

Улаанбаатар хот
Ulaanbaatar

Telephone

+97689812081

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэр бүлийн Эко хэрэглээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category