AC KOREA

AC  KOREA Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from AC KOREA, Health Food Shop, chingeltei duureg 12 Street, Ulaanbaatar.

📢 Манай дэлгүүр – 2018 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна
🇰🇷 Солонгос улсаас шууд оруулж ирсэн хамгийн чанартай, баталгаатай
✨ Гоо сайхны бүтээгдэхүүн
✨ Хүнсний нэмэлт тэжээл, витамин
✨ Тураах болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн

Утас📞 90831313

БҮГДИЙН ТУСЫГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ...Жадо ринбүүчи багшийн айлдвараас: Урд төрлийнхөө тэдгээр амьтныг миний эх гэдгийг би таньж...
18/08/2026

БҮГДИЙН ТУСЫГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ...

Жадо ринбүүчи багшийн айлдвараас: Урд төрлийнхөө тэдгээр амьтныг миний эх гэдгийг би таньж мэдэхгүй юм, мэдэхгүй учраас түүний тусыг хийх хэрэггүй гэвэл энэ бол хамгийн ичгүүртэй хэрэг болох юм аа гэж номлосон байдаг.

Бид төрөл солиод үйл, нисваанисын эрхээр дараа төрөл авчихаар урд төрлийн эх маань аль юм бэ гэдгийг мэдэхгүй, мөн эцэг эх ч нас бараад ямар төрөл авчихсан, хэн болоод төрчихсөн байгааг ч бид мэдэхгүй, танихгүй юм.

Тэгэхээр танихгүй байна гэдгээ учир шалтгаанд бариад тэдгээрийн тусыг хийх хэрэггүй ээ, би ганцхан өөрийнхөө тусыг л хичээх нь хамгийн хэрэгтэй юм гэж бодвол үнэхээрийн зохисгүй хэрэг болно оо.

Энэ насны эцэг эхийнхээ ачийг хариулахгүй ээ, би зөвхөн өөрийгөө л бодно гээд явж байгаа хүнийг ёстой муу хүн байна, ямар ичгүүртэй юм гээд хүн болгон л түүнийг муулна. Хүн болгон л түүнийг зохисгүйд үзнэ.

Яг түүнтэй адилхан урд төрлийн эцэг эх болсон тэдгээр амьтдын тусыг хийхгүй ээ гэх юм бол бас түүнтэй адилхан юм аа. Тийм учраас бүгдийн тусыг хийх хэрэгтэй.

Ийм байдлаар дэс дараалчлан номын дагуу бясалгаад байх юм бол хамаг амьтныг өөрийн эцэг эх шигээ хайрлах сэтгэл төрнө. Тэгээд тэд бүгдийг ачтайд үзнэ. Тэгэхээр аяндаа ачийг нь хариулах юмсан гэсэн сэтгэл үүснэ. Ачийг нь хариулах сэтгэл үүсээд ирэхээр бүгдийг нь амгалантай болгох юмсан гэсэн асрахуй сэтгэл, зовлонгоос нь ангижруулах юмсан гэсэн нигүүлсэнгүй сэтгэл төрдөг…

Ажил үйлсийг тэтгэн дэлгэрүүлэгч эрдэнэ урт насыг хайрлагч чандманьХүмүүний орчлонд тус бүхнийг бүтээгчХүчит дарь эх дор...
18/08/2026

Ажил үйлсийг тэтгэн дэлгэрүүлэгч эрдэнэ урт насыг хайрлагч чандмань
Хүмүүний орчлонд тус бүхнийг бүтээгч
Хүчит дарь эх дор сүслэн мөргөмүй

Үйл явдлын цаана Мэдлэг оршдог.Хүний цаана Хайр оршдог.Юмсын цаана Хязгааргүй оршдог.Мэдлэг нь үйл явдал дотор биш, үйл ...
17/08/2026

Үйл явдлын цаана Мэдлэг оршдог.
Хүний цаана Хайр оршдог.
Юмсын цаана Хязгааргүй оршдог.

Мэдлэг нь үйл явдал дотор биш, үйл явдлын цаана байдаг.
Хэрэв та ганцхан үйл явдлыг авч үзээд түүнээс ямар нэгэн дүгнэлт хийж, түүнийг мэдлэг гэж үзвэл тэр нь буруу мэдлэг байх болно. Жишээ нь, Нэнси уурлаад хэн нэгэн рүү хашхирлаа гэж бодъё. Та Нэнсиг ууртай хүн гэж дүгнэж болно. Гэвч үнэндээ тэр уур хилэнг өөр хэн нэгнээс өөртөө дамжуулан авсан байж болно. Өөр хэн нэгэн эхлээд уурласан, тэгээд өөр нэгэн, бас өөр нэгэн… ийнхүү үргэлжилсээр ирсэн байж болно.
Үйл явдлын цаадахыг харж чадсан тэр мөчид л үнэн илэрдэг. Нэг л тодорхой үйл явдал танд буруу ойлголт төрүүлж болно. Тиймээс та бүх үйл явдлын нийлбэрийг, бүр хязгааргүй үргэлжлэх бүх үйл явдлын бүхэл бүтэн байдлыг авч үзэх хэрэгтэй. Үйл явдлын цаана Мэдлэг оршдог.
Бид хүнийг юу гэж үздэг вэ? Хүн гэдэг бол бие, сэтгэл, мөн байнга өөрчлөгдөж байдаг зан үйлийн нийлбэр юм. Харин Хайр өөрчлөгддөггүй. Хүний цаана Хайр оршдог.
Та өөрийнхөө хувийн дүр төрх, “би”-гээ тавьж чадсан үедээ Хайр болдог. Хэрэв өөрийгөө алдаж чадахгүй бол өөрийгөө олж чадахгүй. Тиймээс өөрийнхөө хувийн дүр төрхийг тавь, тэгвэл чи өөрийгөө олно!!!

Аливаа юмсын цаана Хязгааргүй оршдог. Аливаа юм хязгаартай. Нэг объектыг аваад улам бүр жижиглэн, жижиглэн, жижиглэсээр байвал атомд хүрнэ. Атом бол Хязгааргүй юм. Атом бүр хязгааргүй орон зайг агуулдаг. Юмсын цаана Хязгааргүй оршдог.
Юмсын цаадах юм нь Хязгааргүй.
Хүний цаадах хүн нь Хайр.
Маяа гэдэг нь үйл явдал, хувийн дүр төрх, объектод баригдан үлдэхийг хэлнэ. Харин Мэдлэг, Хайр, Брахман гэдэг нь үйл явдал, хувийн дүр төрх, объектын цаадахыг харах явдал юм.
Харж байна уу? Зүгээр л өчүүхэн төдий өөрчлөлт.”

Гүрүдэв Шри Шри Рави Шанкар

Далай багшийн айлдвараас: Энэрэл хайранд дургүй амьтан орчлонд байдаггүй. Энэрэл хайрын сэтгэл дотроос түр зуурын "зовло...
17/08/2026

Далай багшийн айлдвараас: Энэрэл хайранд дургүй амьтан орчлонд байдаггүй.

Энэрэл хайрын сэтгэл дотроос түр зуурын "зовлонгийн зовлон"-д нэрвэгдсэн амьтад ямар ч байсан зовлонгоосоо салаасай гэх сэтгэл нь хэдийгээр хайр мөн боловч хэлбэрийн хувьд учир дутагдалтай явцуу байдаг.

Яагаад гэвэл дан ганц "зовлонгийн зовлон" бус, цаана нь "хувирахуйн зовлон", мөн "түгээмэл хуран үйлдэхийн зовлон" үүгээр зогсохгүй зовлонгийн үндэс болсон нисваанис, нисваанисын эрхээр бий болдог муу дадал авьяас гэж бас бий.

Эдгээр бүгдэд нэрвэгдсэн хамаг амьтад аливаа зовлон болон зовлонгийн үүсэх нөхцөл шалтгаан бүхнээс салаасай гэсэн энэрэл хайрын сэтгэл нь юутай ч зүйрлэшгүй агуу их сэтгэл бөгөөд сайн сайхан бүгд гарахуйн эх булаг болдог юм аа...

Дуугүй байх нь хүний сүнсний эрчим хүчийг хадгалж, эрүүл мэндийг тэтгэдэг. Дуугүй байх үед хүний мэдрэхүй нарийсч “дотоо...
17/08/2026

Дуугүй байх нь хүний сүнсний эрчим хүчийг хадгалж, эрүүл мэндийг тэтгэдэг. Дуугүй байх үед хүний мэдрэхүй нарийсч “дотоод дуу хоолойгоо” сонсож чаддаг.
Дуугүй байх нь ухамсарын хир буртгийг арилгах нэг арга юм. Дуугүй байхад суралцах тийм амар биш. Харин илүү юм ярихгүй байх, үе үе хоосон ярианд оролцохгүй байхыг хүн бүр чадна. “Олон үгэнд олзгүй” гэж ярьдаг. Их ярьдаг хүн маш их ядардаг, хар муу хүчний хорлолд өртдөг, дотоод өсөлт нь саатдаг.
Бусдад сонсогдохуйц юм ярихгүй байхыг дуугүй байдал гэдэг. Харин хүн дотроо ч юм ярихгүй, сэтгэл хөдлөл нь ч юм илэрхийлэхгүй, ухамсарт нь ямар ч дүр зураг байхгүй үеийг ДОТООД АНИРГҮЙ гэдэг. Дотоод аниргүй бол бурханлаг төлөв. Энэ бол болор мэт цэвэр тунгалаг, сав саруул, нам гүм ухамсрын төлөв. Дотоод аниргүй бол туйлын амар амгалан, нам гүм төлөв юм.
Бясалгал тогтмол хийсэн хүн ДОТООД АНИРГҮЙД хүрдэг. Дотоод аниргүйд хүрсэн хүн:
- Өөртөө яг юу хэрэгтэйг ойлгодог.
- Асуудлуудаа шийдэх гарц олж хардаг.
- Хэрүүл тэмцэлгүй амьдардаг.
- Айдас, түгшүүрээс салдаг.
- Дотоод хүчийг олдог.
- Санаа сэтгэл нь тэнцвэртэй болдог.
- Цоо шинээр амьдарч эхэлдэг.

#АгнистынГэгээ

ТА ЯГ ОДОО ИНЭЭМСЭГЛЭНЭ ДЭЭ, БИ МЭДЭЖ БАЙНА…Та нялх нэгэн байсан…Харанхуй өрөө…Хөндлөнгийн сонин дуу чимээ…Эвгүй зүүд......
16/08/2026

ТА ЯГ ОДОО ИНЭЭМСЭГЛЭНЭ ДЭЭ, БИ МЭДЭЖ БАЙНА…

Та нялх нэгэн байсан…

Харанхуй өрөө…

Хөндлөнгийн сонин дуу чимээ…

Эвгүй зүүд...

Тийм жижигхэн биед чинь айдас улам бүр томорно…

Яг тэр үед хэн нэгэн гарч ирдэг байсан…

Ээж чинь, аав чинь, ах чинь, эсвэл эмээ чинь…

Тэр үед таны бүх дэлхий ертөнц чинь байсан тэр л хүн…

Дэргэд чинь сууж, хөнжлийг чинь хучихад гэнэтхэн л айдас оргүй алга болдогсон...

Чимээ арилсандаа биш, харин та одоо ганцаараа биш болсонд л хамаг учир байсан юм…

Та яг одоо инээмсэглэж байгаа…

Би мэдэж байна…

Тэр дурсамжинд бидний сэтгэлийн гүнийг хөнддөг тийм нэгэн зүйл байдаг…

Учир нь тэр дурсамж биднийг хайр тийм эгэл энгийн, тийм бодитой, тийм ойрхон байсан тэр л цаг хугацаанд эргүүлэн авч очиж чаддаг…

Ганцхан гар, нэг л дуу хоолой, зүгээр л дэргэд байх тэр оршихуй бүхнийг дээрдүүлж чаддаг байж билээ…

Насанд хүрсэн ч бид үүнийг шаардсаар л байдаг…

Гагцхүү өөрчлөгдсөн зүйл нь бид одоо үүнийгээ тийм амархан илэрхийлж гуйхаа больсон явдал юм…

Бид айдстайгаа ганцаараа нүүр тулж сурдаг...

Айж байгаагаа харуулахгүй байхыг хичээж, биднийг хучиж дулаацуулахыг гуйхаа больдог, учир нь энэ нь насанд хүрсэн хүнд тохирохгүй мэт санагддаг учраас тэр...

Ингээд л бага багаар, хэн нэгэнтэй хамт байхад хөнгөрч болох байсан зүйлстэйгээ бид ганцаараа үлдсээр байдаг…

Хөнжлөөрөө хучуулахыг хүсдэг байсан тэр бяцхан хүүхэд одоо ч таны дотор оршсоор байгаа, түүнийг хүлээн зөвшөөрөх нь огтхон ч буруу зүйл биш…

Учир нь айсан үедээ хэн нэгнийг үгүйлж, хэрэгцээтэй болох нь сул дорой байдал биш юм...

Хэзээ ч тийм байгаагүй…

Таван настай байхад чинь ч тийм байгаагүй, одоо ч тийм биш…

Та өнөөдөр хэнд тэврэлтийн өртэй вэ?

Хүч чадал чиглэлгүй үед стратеги нь хүч чадлаас давж гардаг.
16/08/2026

Хүч чадал чиглэлгүй үед стратеги нь хүч чадлаас давж гардаг.

Өмнөх бичсэн бичлэгээ сийрүүлэв.🙏 Өвгөд дээдсээ шүтэх шүтлэггүй битгий орхиж байгаарай,Эцэг өвгөд минь үе улиран амьдрал...
15/08/2026

Өмнөх бичсэн бичлэгээ сийрүүлэв.
🙏 Өвгөд дээдсээ шүтэх шүтлэггүй битгий орхиж байгаарай,
Эцэг өвгөд минь үе улиран амьдралын үрийг бидэнд дамжуулж иржээ. Бидний өнөөдрийн амьдрал, оршихуй бол зөвхөн өөрсдийнхөө гавьяа бус, үр хойчоо хайрласан өвгөд дээдсийн тэнгэрлиг сүнсний үргэлжлэл юм.
🕯 Сардаа гуравхан удаа…есөнтөө удаа
Итгэл сэтгэлээ шингээн, сардаа гурван удаа дараалж орой бүртээ өвгөд дээдсийнхээ оршихуйд сэтгэлийн өргөлөө өргөх нь зам мөрөө тэгшлэх, заяа тавилангаа ивээлгэх хүч билээ.
Үүнийг заавал том тахилга, лам бөө гэж ойлгож болохгүй.
Сэтгэл байхад хялбар, энгийн, хүчтэй аргаар л ураг удмынхаа оршихуйтай холбоо тогтоож болдог.
🫖 Сэтгэлийн өргөлөө хэрхэн өргөх вэ?
1. Сэтгэлээ төвлөрүүл.
Хурдан хальт хийгээд өнгөрөх биш, сэтгэлээ шингээж, хүндэтгэлтэй бай.
2. Давсгүй сүүтэй цай чана.
🔸 Давс хийдэггүй, цэвэр ариун байлгахын тулд
🔸 Бага зэрэг шар тос дусаана
🔸 Арвайн гурил багахан үйрүүлэн хийнэ
🔸 Сайтар самарч бүлээн болгосны дараа томхон аяганд хийнэ
🔸 Хажууд нь жижиг халбага зэхэж тавь
3. Гэрээсээ гарч, Ураг удмын эцэг өвгөдийн нутгийн зүг рүүгээ харж зогсоорой.
Ургийн Овогоо шившээд, өвөг дээдсийн нутаг усыг нь сэтгэлдээ дүрслэн, зүг чиглүүлж, холоос ч холбоо үүснэ.
“Ураг удмын өвгөдүүд минээ аавын минь талын үе үеийн
Өвгөн буурал аавууд минь ээ,
Эмгэн буурал ижийдүүд минь ээ,
Ээжийн минь талын үе үеийн өвгөн буурал аавууд минь ээ,
Эмгэн буурал ижийдүүд минь ээ,
Та нарын минь ураг удмын
(эцгийн нэр) эцэгтэй,
(өөрийн нэр) нэртэй,
(төрсөн жил) жилтэй
охин/хүү үр чинь
сэтгэлээ шингээн байж
өргөл юугаа өргөж байна аа.
Өршөөл энэрэл хүсэн байнаа
Өмөг түшиг хайн байнаа
Үрс балчируудаа Энэрэн тэтгээрэй
Түшиж ивээгээрэй
Өмгөөлөн байж хүрээлээрэй
Талархлыг минь хүлээн аваарай
Таньдаа гэж мөргөж байнаа гээд
“Буян хишгээ хайрлаарай
Зам мөрийг минь нээгээрэй
Заяа тавиланг минь ивгээгээрэй
Үр хүүхдийг минь баясгаарай
Үндэс угсаагаа тэтгээрэй
Тэнгэрлэг ерөөлөөр биднийгээ ерөөж хайрлаарай.
Дараа нь цайнаасаа, сүүнээсээ, айрагнаасаа, идээнээсээ жижиг халбагаар бага багаар аваад сэтгэлээн шингээгээд шившээд өргөөрэй. Өвгөд дээдэс амьд мэт хүлээж авна, холбоос үүснээ..
Эцэг өвгөдөө мартсан хүний уг үндэс нь уруу дорой явах гэмтэй байдагаа.
Өвөг дээдсээ санан залбирсан сэтгэл – өөрөө хамгаалалт, ивээл ерөөлийн холбоос болдог.
Хүмүүний зам заяа бүдгэрч, сэтгэл доройтон сэвтэж, хийморь сүлд доройтох бүрт Ураг удмын өвөг дээдсийн сүнс л сэрж, үрсээ ивээдэг байхнээ.
🙏 Бидний өргөж буй “Өргөл бол гадагшаа тавьсан сэтгэл юм.
Өргөсөн сэтгэл бол тэдний зүгт илгээсэн гэрэл юм.”
Энэ бол хэн нэгэнд биш, өөрийнхөө зам мөр, үр хүүхдийнхээ заяа төөрөгт зориулсан зан үйл юм. Итгэлтэйгээр. Сэтгэлээсээ. Талархалтайгаар Хийж дадал болгоорой. Манай төвийн Гал терапи засал бясалгал маань Ураг удмын өвгөд дээдэст нь талархалын холбоосоор дамжигдан засагддаг.
Зураач : Б. Орхонтуул

Хөрш айлынхаа хүмүүсийн гарт амиа алдсан бяцхан охины гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.Сайн төрлийг саадгүй олж, аав ээж,...
15/08/2026

Хөрш айлынхаа хүмүүсийн гарт амиа алдсан бяцхан охины гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Сайн төрлийг саадгүй олж, аав ээж, ах дүүдээ эргэн төрөөрэй🙏

Address

Chingeltei Duureg 12 Street
Ulaanbaatar
16000

Opening Hours

Monday 08:30 - 21:00
Tuesday 08:30 - 21:00
Wednesday 08:30 - 21:00
Thursday 08:29 - 21:00
Friday 08:30 - 21:00
Saturday 08:30 - 21:00
Sunday 08:30 - 21:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when AC KOREA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share