•Budu• Дурсамж

•Budu• Дурсамж Өөрт тохиолдсон гоё, хөгжилтэй, дурсамжтай хайрын түүхээ энэд хуваалцах бол чат бичээрэй🩷🩵❤️

Ямар ч цаг үед муугасаа илүү сайн нь их гэдэгт итэгдэг шүү баярлалаа ямар гоё автобус вэ 🥰🎊🎄
19/12/2025

Ямар ч цаг үед муугасаа илүү сайн нь их гэдэгт итэгдэг шүү баярлалаа ямар гоё автобус вэ 🥰🎊🎄

Монголын хамгийн баян айл.. 🥰🥰♥️♥️
19/12/2025

Монголын хамгийн баян айл.. 🥰🥰♥️♥️

Архичин ээжийн арчаагүй хүүхэд гэж бодсон нутгийн зон олон амаа барьсан юм...Аав минь Онцгойд ажилладаг хүн байлаа. Гэвч...
09/10/2025

Архичин ээжийн арчаагүй хүүхэд гэж бодсон нутгийн зон олон амаа барьсан юм...

Аав минь Онцгойд ажилладаг хүн байлаа. Гэвч тэр нэгэн аймшигт өдөр би аавыгаа галын аюулаас болж алдсан юм. Тэр үед би 12 настай хүү ээжтэйгээ хоцорч байлаа. Аавдаа маш их хайртай аавтайгаа үргэлж тоглодог, ааваараа бахархдаг байснаа маш сайн санадаг. Ослын дараа ээж минь өөрийгөө хянах чадвараа алдаж, архинд орж ажлаасаа халагдаж, яг л архичин хүмүүс дэлгүүрийн үүдэнд таньдаг хүнээ таарахыг хүлээгээд зогсож байдаг шиг тийм л хүн болсон. Би бараг л ганцаараа амьдарч байсан. Зарим шөнө ээж хөл дээрээ тогтож чадахгүй болоод орж ирнэ, өглөө үүрээр шахуу архиа хайгаад босоод гараад явчихна. Би ч тэгээд зөнгөөрөө айл айлаар хэсч хоол буудаж найзуудтайгаа тэвэг сега тоглож, хаа сайгүй тэнэдэг болж манайх гэдэг айл сүйрсэн гэхэд болно. Ээж архинд орсоноор таньж мэддэг бараг бүх л хүн холуур өнгөрч, ам хамраа даран шивнэж зарим нэг нь толгой сэгсэрч өнгөрнө. Би ч дутуугүй ээ нэг их шальсан юмгүй тамхи сорж үзсэн шигээ ээждээ ч санаа зовохоо больсон. Тэгж явтал 3 жилийн дараа нь ээж согтуу орж ирж унтаад өглөө нь сэрээгүй юм. Бүтэн өнчин хүүгийн амьдрал үүгээр эхэлсэн. 8-р анги төгстлөө холын хамаатныдаа амьдарсан. Будаатай хоол хийвэл надад махгүй аягална, бууз хийвэл надад жигнүүрэнд үлдсэн ганц хоёрыг өгнө иймэрхүү. Өнчин, золбин, хулигаан гэж хэлүүлж загнуулж өссөн. Сүүлдээ ямар ч муухай жигшмээр үг сонссон ер тоосон шинжгүй чих дөжирсөн гэхэд болно. 8-р ангиа төгсөөд 9д оролгүй мсүтд орж аймагтаа биш Улаанбаатарт анх удаа хөл тавьсан. МСҮТ-ийн дотуур байранд амьдарч, тэндээсээ их хотын амьдралд хөл тавьсан даа. Удалгүй ажлын гараан дээр гарч халтуур хийж, барилга өрлөг гээд л хаана цалингаа тогтмол өгч байна тэнд очиж ажиллах болсон. Анхандаа ч залуу жаахан учир цалингаа хувцас хоол хүнс автобус унаандаа шууд л хэрэглэж ирээдүйд яах нь сонин биш өнөөдрөөрөө амьдарч байв. Хааяа бас бар цэнгээний газар орж үзнэ. Гэсэн ч архи гэдэг зүйлд бол за гэж хэлээгүй өдий хүрлээ. Үе үе их өндөр хөлстэй ажил орж ирнэ. Тэр үеэс бодох болов. Ер нь аль хүртэл явахаа үзье дээшлэх нь үү доордох нь уу ямар ч байсан яг байрандаа байснаас л дээр юм гэж бодоод зуслангийн байшингийн захиалгаар хавраас намар хүртэл явж цалингаа яг түрийвчиндээ хийгээд банк орж данс нээлгэлээ. Анх удаа данстай болж байгаа нь тэр. Бага идье, бага унтья, бага залхууръя гэж гүрийж дараа зун нь гэхэд овоо юмтай болсон байлаа. Хамт ажилладаг ах хүүтэй ярилцаж хамтарч барилгын бизнес хийе гэж тохироод тухайн үед надад төрсний гэрчилгээ, төрсөн газар хорооны захиргааны тодорхойлолт хэрэг болсноор нутаг зорилоо. Нутагтаа очиход бага ангийн багшаас эхлүүлээд, сумын Засаг дарга хүртэл юм гуйх нь дээ гэсэн маягтай төвөгшөөн хүлээж авч байх. Ганц мод гал болдоггүй гэж л тэр юм даа. Зориод очих айлгүй орсон айл нь цааш түлхэж хар цайгүй гаргах гэх мэт. Энэ нэг өнчин өрөөсөн архичин ээжтэй хүүхэд хотоос яадгаа алдаад нутагтаа ирж л гэж хараа биз. Аргагүй л дээ зунжин намаржин наранд ажиллачихсан царай зүс гэж авах юмгүй. Нүүр пад хар, гар хуруу эвэршсэн хурааж хуримтлуулсан хэдэн юмаа зорьсон ажлаа хийх гээд хадгалсан энгийн ажлын хувцастай явсан юм чинь. За ингээд нутгаасаа буцлаа. Тухайн үед залуу омголон эргэж энэ нутагт хөл тавихгүй дээ гэж дотроо гомдож хөмхий зуугаад л буцаж байлаа. Жилийн дараа ах хүү бид хоёр компанийнхаа тамга тэмдгийг авч, албан ёсоор доороо 5 хүнтэй ажлаа эхлүүллээ. Ах хүү 30 хол гарсан би 28 настай. Энэ насандаа их хайртай. Ажлын амтанд орж хамт олонтой болж, хамтран зүтгэгчтэй болж бүр хүн цалинжуулдаг этгээд болсон учраас. Шууд л ашигтай байж мөнгө олж амьдрал дээрдсэн гэж хэлэхгүй ч явсан нохой яс зууна гэж ахисаар л байв. Анхны машинаа 29 насандаа ямар ч өр зээлгүй цэвэр тоолоод худалдаж аваад араасаа гүйлгээд нэлээн удсан хайртай хүн дээрээ үзүүлэх гээд давхиж явлаа.
Эхнэр маань их ч гүйлгэсэн дээ намайг. Тоогдох гэж ч их бараадсан. Ирэх жил нь анх удаа нийтийн орон сууцны захиалга гүйцэтгэгч компаниар сонгогдож анхны том ажлаа ханцуй шамлан авсан. Ганцаараа зүтгэсэн бол хаана алдаж, хаана буруудах байсан юм бол бүү мэд. Хамтран зүтгэгч амьдралын найз ах бүхнийг орлогч ахынхаа хүчинд сайн сайханд хүрч эхэлж билээ. Анхны гүйцэтгэл анхны том төсөл болсон орон сууцандаа одооч амьдарч байна. Хайртай хүнтэйгээ гэр бүл болж хүүхэдтэй болж үргэлжлэлээ үлдээлээ. Амьдралд ёстой л одоо талархаж байна. Нутгийн зөвлөлөөс холбогдож өнгөрсөн жил нутгийн зөвлөлд элсүүлж хүндэт иргэн тууз өгч байна лээ. Ангийн багш хүндэт шавь нарын минь нэг байсан гэж нутгийн наадам дээр нэр цохон магтаж байна. Яахав би өш санаж өр нэхэх хүн биш л дээ. 26 настай тэр үеийн би байсан бол та нар танихгүй чигээрээ байхгүй яагаав гэж хашгирах байсан биз. Нэг л юм ойлгож авсан. Хүн муу явахад ядарч явахад, ганцаардаж явахад эцгийн нэрээр цоллож дуудаж ярьж хөөрхийлөх юм билээ. Харин амжилттай бүтээлтэй хийсэн зүйлтэй сайхан явахад эцгийн биш нутгийн нэрээр цоллож ярьж хошуу дэвсдэг юм билээ. Уг нь хаана ч хэзээ ч ямар ч үед хүнийг хүн л гэж хүлээж авбал. Хожим юу тохиолдохыг яаж эргэхийг бид мэдэхгүй шүү дээ. Өнөөдөр чиний дутуу үнэлсэн бассан дорд үзсэн нэгэн ирээдүйд ямар том өөрчлөлт хийхийг яаж сайжрахыг та ч тэр хүн ч үл мэднэ. Тийм учраас зүгээр л нэгнээ дэмжиж хүн гэж харьцаж яваасай.

❤️‍🔥

21/11/2024
..Ганцаардаж, гуниглаж, бүх зуйлээсзалхаж, бүгдийг орхиод холын хол одмоортийм мөчүүд хүн бүрт л тохиолддог. Гэхдээюу ч ...
21/02/2024

..Ганцаардаж, гуниглаж, бүх зуйлээс
залхаж, бүгдийг орхиод холын хол одмоор
тийм мөчүүд хүн бүрт л тохиолддог. Гэхдээ
юу ч болж байлаа гэсэн хэнд ч хэрэггүй хүн гэж өөрийгөө хэзээч битгий нэрлээрэй

Та бол хэзээ нэг цагт уйлдсэн сайхан
үйлийнхээ ачаар хэн нэгний сэтгэлийн гүнд
тодоос тод гэрэлтэж үлдсэн ганц ОД юм
шүү. 💜

Бидэнд маргааш гэж байхгүй ч байж магадгүй тиймээс өнөөдөр хайрлаарай ✌❤.
07/02/2024

Бидэнд маргааш гэж байхгүй ч байж магадгүй тиймээс өнөөдөр хайрлаарай ✌❤.

Ер нь байна ш дээ, гэрлэсэн л бол гэрлэсэн хүнтэйгээ гоё чилл-рээд сурчихаарай. Гоё хоол идсэн ч, шинэ кино үзсэн ч хоор...
10/01/2024

Ер нь байна ш дээ, гэрлэсэн л бол гэрлэсэн хүнтэйгээ гоё чилл-рээд сурчихаарай. Гоё хоол идсэн ч, шинэ кино үзсэн ч хоорондоо гоё зугаатай байгаад сурчихад зүгээр ш дээ. Тэгээд хоорондоо зугаатай хүмүүсийг чинь хүүхдүүд нь хараад аз жаргал мэдэрнэ, эцэг эхүүд нь мэдрэнэ амар хөгширнө биздээ? Хараад байхад юм л бол ажлынхнаараа яасан ийсэн зугаалга, найзуудын ямар юм яасан уулзалт нтр гэж ядартлаа хамаг цаг хугацаагаа үрэн таран хийчихээд гэртээ яхийж хэвтэхийг гэрлэлт гээд байгаам шиг байгаан. Нөү! Шүү! Тийм юм байхгүй. Зүгээр л гэрлэсэн, нэг гэрт орсонуудаараа цагийг зугаатай гоё өнгөрүүл. Өөр яриа байхгүй!

/Аль нэгэн үлгэр,ном зохиол шиг биш өөрийнхөөрөө л хайрламаар байна./Budu Дурсамж/❤️‍🔥
15/12/2023

/Аль нэгэн үлгэр,ном зохиол шиг биш өөрийнхөөрөө л хайрламаар байна.
/Budu Дурсамж/❤️‍🔥

Бурхан хос хоёрын дунд ойлгомжгүй хэлбэртэй дүрс тавиад “Багтаж” орж чадсан нь ЗАЯАНЫ ХАНЬ болцгоо гээд нүдээ аньжээ... ...
13/12/2023

Бурхан хос хоёрын дунд ойлгомжгүй хэлбэртэй дүрс тавиад “Багтаж” орж чадсан нь ЗАЯАНЫ ХАНЬ болцгоо гээд нүдээ аньжээ... Гэтэл бид бүгдээрээ өөр өөрсдийн гэсэн хэлбэртэй байдаг. Ганцаараа ч биш хоёулаа нэг дүрсэнд багтаж үлдэхийн тулд өөрийнхөө биеэс аль нэг өнцгөө ч юм уу тайрах эсвэл хайлж урсах хэрэгтэй болдог. Энэ үнэхээр хэцүү шүү дээ, маш их өвдөнө бас шархлана. Хосууд хоорондоо хэрэлдэж муудалцаад байдаг нь угтаа муу зүйл ерөөсөө биш юм. Өнөө муу дүрс руугаа орчих санаатай л мунгинаж байгаа нь тэр. Ихэнхдээ “Чи намайг ойлгохгүй байна” гэж бие биерүүгээ хашхирдаг, тэр ч байтугай хайртай хүнээ өөртэйгээ адилхан хэлбэртэй болохыг шаарддаг. Өөртөө тохирсон бүсгүйг хайж яваа залуучууд минь тэр бодлоо бараг хаясан нь дээр. Тийм амар юм гэж хаана байх вэ дээ.Чи оймсоо тайлаад орныхоо хөл рүү шиддэг бол тэр эвхээд шүүгээндээ хийдэг, чи өөр хүнтэй унтаж чадахгүй хажигладаг бол тэр бамбаруушаа тэвэрч унтсаар байгаад бусдад наалдаад сурчихсан. 20 гаруй жил өөр газар өөр хүмүүжлээр өсчихөөд хормын зуур нэг хүн шиг таарч орхидог дүрс гэж хаана ч байхгүй....................................
Ч. Ганжавхлан

Хэн нэгэнд асч, бас асгарч дурламаар..Түүн рүү урсаж, түүнийг дагаж ургаж дурламаар..Өөрөө ч ухаарч амжаагүй байхад харц...
07/12/2023

Хэн нэгэнд асч, бас асгарч дурламаар..

Түүн рүү урсаж, түүнийг дагаж ургаж дурламаар..
Өөрөө ч ухаарч амжаагүй байхад харц нь тогтохгүй гүйж, зүрх нь цээжиндээ цовхчиж байдаг дурлал.
Өөриймсөж түүнийг сэтгэлдээ багтаахад өөр юу ч тэнд өмнө нь байгаагүй юм шиг дүүрээд ирдэг дурлал..

Чамд би тэмүүлж, чиний төлөө тэмцэж дурламаар байна.
Өмөөрч, бас өмчирхөж.
Хайлж, бас харамлаж дурламаар ..

Бөртөн
2017 он.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when •Budu• Дурсамж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category