2024 - 2025 онд төрөх ээжүүд 2024-2025 ond turuh eejuud

2024 - 2025 онд төрөх ээжүүд  2024-2025 ond turuh eejuud Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from 2024 - 2025 онд төрөх ээжүүд 2024-2025 ond turuh eejuud, Grocers, Ulaanbaatar.

17/05/2024

Чиа үрийн тухай үнэн🧡👈

Турахын тулд нэг хэсэг нь өлсөж байхад хоёр дахь хэсэг нь зааланд өдөр шөнөгүй хөлсөө дуслуулж, гурав дахь нь зөвхөн ногоо идэж, ус ууж байдаг. Харин дөрөв дэх хэсэг нь хоол судлаачид ханддаг билээ. Үнэхээр ч турах ийм дөрвөн арга бий. Гэхдээ тав дахь арга байдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй л болов уу. Энэ хэсгийнхэн хэдэн сар, жилийн турш чиа үрийг хэрэглэдэг. Үр дүнд нь бодисын солилцоо сайжирч, илүүдэл жин нь арилдаг аж. Та ч гэсэн үүнийг туршаад үзэхэд юу нь буруу байх билээ.

Анхандаа энэ үрийг тамирчид, фитнесс дасгалжуулагчдын их хэрэглэдэг байжээ. Энэ үрийг коктейль болгон хэрэглэснээр идэвхтэй дасгал сургуулилт хүүхдийн тоглоом мэт санагдахаар их эрч хүчийг өгдөг байна. Гэвч цаг хугацааны явцад тэд чиа үрийг дасгал сургуулилтаа нэмээгүй үед ч илүүдэл жинг бууруулдаг болохыг анзаарчээ. Энэ үед л чиагийн тухай бүгд ярьцгаадаг болсон юм.

Чиа хэрхэн тураадаг вэ

Төв Америк бол чиагийн уугуул нутаг юм. Энэ бол майячуудын эмчилгээний чанарыг нь гайхан биширдэг нэг наст өвс билээ. Уг ургамлын үр нь эрч хүчийг сэлбэхээс гадна хэд хэдэн өвчнийг эмчилдэг увдистай.

1.Чиагийн үр ходоодонд 12 дахин өсдөг. Ингэснээр түргэн цатгаж, удаан хугацааны турш өлсөхөөс сэргийлдэг. Тогтмол хэрэглэснээр илүүдэл жингээсээ салдаг.2. 2. Үр ходоодон дотор өсөхдөө гель болон хувирдаг. Ингээд салстад сууж, нүүрс-ус шимэгдэхэд саад болдог байна. Үрний хэмжээ бага байсан ч үр дүн нь үргэлж мэдрэгддэгээрээ онцлогтой

3. Цаашид биеэс илүүдэл шингэн, давс, бохирдол, муу холестерин, канцероген гадагшилдаг. Цусны эргэлт сайжирч, бие махбодын бодисын солилцоо сайжирснаар турахад илүү хялбар болно.

4. 4.Чиа нь үрэвслийн эсрэг үр дүнгээрээ алдартай. Энэ үр гуянд хуримтлагдсан целлюлиттэй тэмцэхэд тусалдаг. Бие махбодоо үрэнд агуулагдах витамин, эрдэс бодисоор хангах замаар турна гэдэг хамгийн аюулгүй арга билээ.

5.Энэ бол энергийн эх үүсвэр болсон бүтээгдэхүүн юм. Төв Америкийн орнуудад нэг хоолны халбага чиа үр 24 цагийн турш эрч хүчээр хангадаг ч гэж ярьдаг. Энэ нь хлорогенийн хүчил ихээр агуулдагтай холбоотой.

Багахан хэмжээний үрийг төрөл бүрийн бэлэн хоолондоо хийж болно. Ингэснээр таны өглөө, өдрийн хоолны хэмжээ эрс багасдаг. Харин үрийг унтахын өмнө хэрэглэж болохгүй. Учир нь ходоод дүүрч, унтаж амрахад саад болно.

Зөвийг сонго

Таны алхам бүрт хуурамч бүтээгдэхүүн байгаа гэдгийг мартаж болохгүй. Үүнээс гадна бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацааг сайн хараарай. Чиа үрний хадгалах хугацаа 1 жил л байдаг. Үйлдвэрлэгч орнуудын хувьд Хятадынхыг аль болох сонгохгүйг хичээгээрэй. Экологийн түвшин муу орчинд ургасан үр танд ашигтайгаар нөлөөлөхгүй л болов уу. Сайн чанарын үр чанарын гэрчилгээ, органик хяналтын баримттай байдаг.

Үнэ өртөг ч бас чухал. Үнийг нь үргэлж харьцуулж байгаарай. Заримдаа хүмүүсийн хүсэлт, эрэлтээс шалтгаалаад үнийг нь зохиомлоор өсгөх нь ч бий. Гэхдээ хэт хямд бүтээгдэхүүн бүү худалдан ав.

Хэдийгээр та дасгал хөдөлгөөн хийх дургүй байсан ч чиа үр танд үр нөлөөгөө үзүүлэх болно.
Жич: Жирэмсэн хүн хэрэглэж болно гэж үзсэн байдаг ба өтгөн хаталтанд маш сайн шүү.
Маш өндөр уургийн агууламжтай тул бөөр муутай хүн уух хориотой гээд эмч тэгж хэлсэн.
Хөхүүл хүн: Чиа үр+ Малингийны үр 2г нунтаглаж хасарвантай+ устай хольж уувал сүүний гарц сайжирдаг юм.

Энэ их гоё мэдээлэл байна, баярлалаа❤️

09/04/2024
26/03/2024

Eruul Udam
Ихэс ховхролт гэж юу вэ?
🤰🏻❤️👩🏻‍⚕️
Ихэс ховхролт гэдэг нь хүүхэд төрөхөөс өмнө ихэс умайн хананаас хэрэгчлэн эсвэл бүрэн салдаг ноцтой хүндрэл юм.
Энэ үед хүнд хэлбэрийн цус алдалт үүссэний улмаас урагт хоол тэжээлийн бодис болон хүчилтөрөгч очих боломжгүй болж ураг болон эхийн амь насанд аюул учирдаг. Ихэс ховхролт нь ургийн өсөлтийн хоцрогдол үүсэх (хэрэв бага хэмжээний ховхролт мэдэгдэхгүй байвал), дутуу төрөх болон ураг амьгүй төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Ихэс ховхролт 200 жирэмсэн эмэгтэй тутамд нэг тохиолддог бөгөөд ихэвчлэн жирэмсний сүүлийн гурван сард үүсдэг байна.
☝️Хэрэв ихэс ховхролт байвал яаж мэдэх вэ?
Ихэнх эмэгтэйчүүдэд бага хэмжээний үзэгдэх төдийгөөс эхлээд гэнэт их хэмжээний цус үтрээнээс гарах шинж тэмдэгээр илэрдэг байна. Зарим үед цус ихсийн араар хуримтлагдан гадагш гарахгүй байх тохиолдол байдаг.
Ихэс ховхролтын үед ихэнх эмэгтэйчүүдэд умай хатуурч эмзэглэлтэй болох эсвэл ууц нуруу өвдөх шинж тэмдэг гардаг.
Хэрэв танд ихэс ховхролтын ямар нэгэн шинж илэрвэл яаралтай эмнэлэгт очиж хэт авиан шинжилгээ болон ургийн зүрхний бичлэг хийлгэх шаардлагатай. Хэт авиан шинжилгээ нь бага хэмжээний ихэс ховхролт байгааг илрүүлж чадахгүй боловч ихэс түрүүлэлт зэрэг бусад умайн цус алдалтыг илрүүлэхэд чухал ач холбогдолтой.
Хэрэв дараах шинж тэмдэгүүдээс илэрвэл эмчид даруй хандаарай:
🔺Үтрээнээс цус гарах эсвэл ураг орчмын шингэн цустай гарах
🔺Умайн хатуурч зангирах, эмзэглэлтэй болох эсвэл нуруу өвдөх
🔺Умайн базлалт ойрхон илрэх эсвэл умайн базлалт сулрахгүй байх
🔺Хүүхдийн хөдөлгөөн мэдэгдэхгүй болох
☝️Ихэс ховхорвол ямар арга хэмжээ авах вэ?
Хэрэв таны төрөх хугацаа ойртсон бол төрөлтийг шийдэх хэрэгтэй болдог. Ихэнх тохиололд төрөлтийг кесар хагалгаагаар төрүүлдэг.
Харин төрөх хугацаа болоогүй бол ургийн уушгины хөгжлийг дэмжих кортикостероид эмчилгээ хийж ургийн байдал болон ихэс ховхоролт нэмэгдэх эсэхийг ургийн монитор болон хэт авиан шинжилгээгээр хянадаг. Хэрэв ямар нэг хүндрэлийн шинж илрэхгүй байвал хүлээх тактик баримтлах болно. Харин ихэс ховхролтын шинж үргэлжлэн илэрвэл хүүхдийн дутуугийн байдлыг үл харгалзан эхийн амь насны заалтаар төрөлтийг яаралтай кесар хагалгаагаар шийдэх болно.
☝️Хэнд ихэс ховхролт үүсэх эрсдэл өндөр байдаг вэ?
Ихэс ховхролт үүсэх шалгаан бүрэн тогтоогдоогүй байгаа боловч дараах жирэмсэн эмэгтэйчүүдэд үүсэх магадлал илүү өндөр байдаг. Үүнд :
🔹Түрүүчийн жирэмслэлтийн үед ихэс ховхорч байсан
🔹Артерийн даралт ихтэй эсвэл преэклампситэй жирэмсэн эмэгтэйчүүд
🔹Цус бүлэгнэлтийн хямралтай
🔹Ураг орчмын шингэн хугацаанаасаа өмнө гарсан үед
🔹Ураг орчмын шингэний хэмжээ ихтэй хүмүүст (полигидроамниос)
🔹Жирэмсний эрт үед үтрээнээс цус гарах шинж илэрч байсан бол
🔹Ихэр жирэмсэн (ялангуяа эхний хүүхэд төрсний дараагаар ихэс ховхролт үүсч болдог)
🔹Осолд орсон болон гэмтэл авсан жирэмсэн эмэгтэйчүүд
🔹Тамхи татдаг болон кокайн хэрэглэдэг хүмүүсд
🔹Ахимаг насны жирэмсэн эмэгтэйчүүд
🔹Умайн хэвийн биш байдал болон умайд миомын зангилаатай жирэмсэн эмэгтэйчүүд (ялангуяа ихэс бэхлэгдсэн талбайн доор байрлалтай миомын зангилаатай үед)

24/03/2024

ЯМАР ЭРДЭС ДУТАГДАХАД
ЯМАР ЭМГЭГҮҮД ҮҮСДЭГ ВЭ?

- Түрэмгий чанар: Иод, магни.
- Архинд донтох: Цайр.
- Харшил: Иод, кальци.
- Цус багадалт: Төмөр, иод, кальци, магни, зэс.
- Хайхрамжгүй байдал: Иод, кальци, цайр.
- Үе мөчний үрэвсэл: Кальци, цайр.
- Судасны хатуурал: Иод, кальци, цахиур, магни, цайр.
- Үргүйдэл: Иод, кальци, цайр
- Даралт багасах: Иод, кали, кальци, магни
- Толгой эргэх: Төмөр, иод, кальци, магни, натри.
- Нүдний өвчин: Цайр.
- Мөөгөнцрийн өвчин: Кальци, кобальт.
- Сэтгэл гутрал: Иод, кали, кальци, магни, зэс.
- Арьс сулрах: Иод, кобальт, цахиур.
- Өсөлтийг удаашруулах: Иод, кали, кальци, магни, селен, хром, цайр.
- Өтгөн хаталт: Төмөр, кали.
- Бахлуур: Иод, кальци.
- Гар, хөл хөрнө: Иод, кальци, магни.
- Бэлгийн сулрал: Иод, селен, цайр.
- Зүрхний шигдээс: Иод, кальци, магни.
- Шүд цоорох өвчин: Кальци, магни, фтор.
- Дасан зохицох чадвар: Кальци, цайр.
- Хумсны хэврэг байдал: Иод, кальци, цахиур, магни, цайр.
- Арьсны пигментацийн эмгэг: Кальци, зэс, селен.
- Мэдрэл: Иод, кали, кальци, магни.
- Нойргүйдэл: Иод, кали, кальци, магни.
- Бронхит: Иод, кальци.
- Үс уналт: Иод, кальци, цахиур, магни, зэс, цайр.
- Цусархаг өвчин: Магни.
- Гепатит: Кальци.
- Цусны даралт ихсэх өвчин: Иод, кальци, магни.
- Гемоглобин бага: Төмөр, иод, зэс.
- Таргалалт: Иод, кальци, цахиур, магни.
- Гарын хөл бадайрах: Иод, кальци, цайр - Дархлаа сулрах: Иод, кальци, цахиур, магни, селен, хүхэр, фосфор.
- Хаван: Иод.
- Үе мөчний эмгэг: Цахиур, хүхэр, цайр.
- Хаг: Цахиур.
- Зовхи татах: Магни.
- Ходоодны шүүсний хүчиллэгийг нэмэгдүүлнэ: Кали.
- Хоолны дуршил алдагдах: Төмөр, магни, натри, фосфор, цайр.
- Жин хасах: Иод, манган, фосфор.
- Амт алдах: Натри, цайр.
- Үнэр алдах: Цайр.
- Түрүү булчирхайн үрэвсэл: Магни, цайр.
- Хялгасан судасны нэвчимхий чанар: Иод, кали, цахиур.
- Хорт хавдар: Иод, кали, цахиур, натри, цайр.
- Ревматизм: Кали, кальци, цахиур, цайр - Зүрхний хэм алдагдах: Иод, кали, магни
- Ядаргаа: Иод, кали, кальци, магни, фосфор.
- Нойр булчирхайн үйл ажиллагаа буурах: Селен.
- Таталт: Кали, кальци, магни.
- Тууралт: Марганец, зэс, натри, цайр.
- Тахикарди: Иод, кали, кальци, магни.
- Ой тогтоолт муудах: Иод, кали, натри, цайр.
- Батга: Кали, цахиур.
- Ядаргаа: Иод, кали, магни, зэс, натри, фосфор, хром, цайр.

19/03/2024

ҮТРЭЭНИЙ ШҮҮРЭЛ :

"Цагаан юм" гэж юу вэ?

"Цагаан юм" бол эстрогений нөлөөгөөр саван доторх булчирхайнуудын ялгаруулдаг шингэн юм. Учир нь үтрээний ялгадасны үйлдвэржилт явагдахын тулд тухайн эмэгтэйд хангалттай хэмжээний эстроген ялгарах ёстой байдаг. Эсрэгээр цэвэршилтийн үед цагаан юм бараг үзэгдэхгүй. Тиймээс бэлгийн харилцааны үед тухгүй байх

"Цагаан юм" ямар үүрэгтэй юм бэ? Бидний үтрээ маш ухаалаг учраас өөрөө өөрийгөө цэвэрлэх ажиллагааг байнга хийдэг. Өөрийгөө цэвэрлэдэг ямар ч ухаалаг угаалгын машинаас илүү гээд л бодчих. Үтрээ нь "цагаан юм"-аар дамжуулан хуучин эсүүд, бохирдлыг гадагшлуулах, хүчил шүлтийн хэмжээ нь таарсан чийглэг орчныг бүрдүүлснээр ашигт бактерийн үржих орчныг дэмждэг байна.

ХУУРАЙ: Сарын тэмдгийн дараах 3-4 хоног. Үтрээ үл ялиг чийглэг хэр нь гарт мэдрэгдэх юмгүй байх ба хурууны үзүүр хуурай шахуу гарч ирнэ. Ялгадасны үйлдвэржилт зогсох тул "цагаан юм" гарахгүй. Зарим бүсгүйчүүдийнх хуурай биш харин өтгөн юм уу наалдамхай болж болно. Энэ үед жирэмслэх магадлал бага.

УСАРХАГ: Овуляци ойртох / Өндгөн эс гадагшлах хугацаа / сарын тэмдгээс 10 хоног буюу үр тогтох цонх Ялгадас шингэн, усархаг, тунгалаг, хуруу дагаж урссан мөн хуруу салгахад үл ялиг сунаж болно. Спермийг сав руу хурдан ороход тусална. Дотоожиндоо дусаачихсан юм шиг, биеийн юм хугацаанаасаа түрүүлж ирчхэв үү дээ гэмээр мэдрэмжийг хүртэл төрүүлнэ. Энэ үед жирэмслэх магадлал өндөр.

ӨНДӨГНИЙ ЦАГААН: Овуляцийн үе / Өндгөн эс гадагшлах хугацаа / сарын тэмдгээс 14 хоног буюу үр тогтох цонх ялгадас нойтон, гулгамтгай, сунамтгай, өндөгний цагаан шиг, хуруу салгахад 5 см хүртэл сунахаар байна. Жирэмслэх магадлал хамгийн өндөртэй үе.

НААЛДАМХАЙ: Овуляцийн дараанаас сарын тэмдэг ирэх хүртэлх хугацаа ба энэ үед ялгадас хоёр өөр бүтэцтэй байж болно. Наалдамхай, цайвар өнгөтэй, цавуулаг, гурилын шингэн зуурмагдуу, суналгүйгээр шууд салж хуруу тус бүрд тогтоно. Наалдамхай чанар нь эр бэлгийн эсэд дээд зэргийн хориг тавьдаг.

Өтгөн: Өтгөн, сувдан цагаан эсвэл цагаан шаргал өнгөтэй, нягт бүтэцтэй, хурууны хооронд үрэхэд гарын лосьон шиг мэдрэгдэнэ. Эр бэлгийн эсийн хөдөлгөөнд саад учруулж үр тогтох явцыг хорьдог. Жирэмслэх магадлал бага байх юм.

" Гол зүй тогтлыг "цагаан юм" чинь өтгөн, зуурамтгай байвал жирэмслэх магадлал бага, шингэн гулгамтгай бол их" гэж ойлгоно
Himalaya Mongolia

18/03/2024
13/03/2024
12/03/2024

Хэрэгтэй апп байна шүү манайхаан

Жирэмсэн болсон эхний мөчөөс төрөх хүртэлх, төрснөөс 2 нас хүртэлх эх хүүхдийн хөтөч аппликейшн

06/03/2024

Эмэгтэйчүүд төрсний дараа ямар хоол хүнс хэрэглэхээ мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Иймээс дараах зөвлөгөөг хүргэж байна.
Эхний 3 хоногт зутан хоол иднэ. Учир нь олон сар урагт шахагдаж агшсан гэдсийг хэвэндээ ортол нь бага ачаалал өгөх хэрэгтэй. Энэ нь цаашид өтгөн хатдаг болохоос сэргийлдэг.
Төрсний дараа цус багадалт ихээр явагддаг тул элэгний шөл ууж, төмөр ихтэй хүнс хэрэглээрэй.
Хонины махтай тос өөхгүй шөлийг мөөгтэй, шар будаатай, далайн байцаа, луувантай уух нь тэнхрүүлж, сүү оруулдаг.
Сүүтэй шар будаа хөхний сүүний сувгийг нээж сүү оруулдаг.
Гүзээтэй шөл, бүлээн ус, шингэн зүйл хөхөнд сүү сайн оруулдаг.
Хөхүүлэх тусам сав сайн агшиж, илүүдэл өөх шатдаг. Учир нь хөхний сүү өөхнөөс бүрэлддэг юм байна.
Чихэрлэг хүнс, боов идэх нь дархлаа сулруулдаг тул эхний 7-14 хоногтоо хэрэглэх хэрэггүй. Эхний 21 хоног бүлээн хоол унд хэрэглэж, дээрх энгийн хоолоор хооллох нь хурдан тэнхрэх, хүүхдийн гэдэс хямраахгүй байх, сүү оруулдаг сайн талтай.
Төрсний дараах 7 хоногт алим, лооль, байцаа зэрэг хийдүүлдэг хүнс хэрэглэхгүй. Бага багаар аньс, нэрсний шүүс дасгаж уух нь дархлааг сайжруулж, хурдан тэнхрэхэд тустай.
Жирэмсэн хөхүүл үед кальцийн шаардлага энгийн үеийнхээс 3 дахин нэмэгддэг тул хөдөөний сүү, тараг, аарц, ааруултай ус зэргийг байнга хэрэглэх хэрэгтэй.
Өглөө бүр 1 аяга сүү, орой 1 аяга тараг ууж хэвших Үзэмний шүүс калийг нөхөж шөрмөс татахаас сэргийлдэг
Эхний 6 сар илүүдэл жиндээ огт санаа зовох хэрэггүй, 6 сараас хойш дээрх хоолны дэглэмээр зөв хооллоод хүүхэд хөдөлгөөнд ороод ирэхээр өөрөө аяндаа турдаг байгаа.
14 хоногтойгоос гурилан юм идмээр бол хөх тариа, 2-р гурилын боов талхыг сонгоорой.

06/03/2024

Хагалгаагаар төрсөн эх сүү ордоггүй

Эмэгтэй хүн жирэмслээд төрсний дараа эхэс савнаас гадагшилсан л бол шууд хөхөнд хар уураг нь ялгарч, улмаар сүү болон хувирах үйл ажиллагаа эхэлдэг. Ингэснээр хагалгаагаар төрсөн ч бай, өөрөөрөө төрсөн ч бай эхчүүд ялгаагүй адилхан сүү ордог. Дараа нь эх сайн унтаж амарч, хоол ундаа сайн идэж байвал сүү орох нь улам ихэсдэг.

Хагалгаагаар төрсөн эх удаандаа сүү ордог гэсэн яриа бий. Энэ нь огт үндэслэлгүй юм. Магадгүй тухайн эх хагалгаанаас болж тамирдаж ядрах, хүүхдээ төрснийх нь дараа шууд амлуулаагүйгээс уураг нь сүү болох үйл ажиллагаа бусдынхаас бага зэрэг хоцорч мэдэх юм. Тиймээс тухайн эхийг сайн сүүтэй байлгахын тулд ар гэрийнхэн, асран халамжлагчид анхаарах хэрэгтэй юм.

06/03/2024

Төрсний дараа усанд орж болохгүй

Төрсний дараа мэдээж, усанд орох нь чухал. Эмэгтэй хүн жирэмслэлтийнхээ явцад их хэмжээний усыг биедээ агуулдаг. Харин төрсний дараа энэ ус нь хөлс, цус, шингэнээр дамжин гадагшилдаг байна. Ийм болохоор эмэгтэй хүн төрсний дараа ихээр хөлөрдөг. Өдөр бүр усан хулгана болтлоо норж байж усанд орохгүй бол мэдээж ариун цэврийнхээ тал дээр бохирдоно. Тиймээс ямар ч л гэсэн төрсний дараа усанд орох хэрэгтэй гэдэгтэй маргах хэрэггүй. Гол нь усанд орсны дараа даарч болохгүй шүү.

Төрсний дараа усанд орохгүй сар болбол юу болохыг төсөөл л дөө. Эмэгтэй хүн амаржсаны дараа хамаг биений сүв нээгддэг учир ариун цэврийг дээд зэргээр сахих учиртай. Тэгвэл яагаад монгол бүсгүй эртнээс нааш төрсний дараа усанд орж болохгүй гэсэн яриа гарсан хэрэг вэ. Ердөө л халуун, хүйтэн хавсрахаас сэргийлсэн хэрэг гэдгийг эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Монгол бол эрс тэс уур амьсгалтай улс учир дөнгөж төрөөд нялхарсан эх усанд орчихоод даарчихвал юу болох болж байна?

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 2024 - 2025 онд төрөх ээжүүд 2024-2025 ond turuh eejuud posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category