17/12/2025
Манай төрийн бодлого яг энэ зураг шиг болжээ.
Дунд нь чулуун овоо — уламжлал, нэр хүнд, ёс суртахуун.
Гаднаас нь тойроод машинууд — сайд, дэд сайд, зөвлөх, туслах, жолооч, унаа, тамга, цаас…
Хэн ч зогсохгүй.
Хэн ч буухгүй.
Хэн ч “энэ чинь дэмий тойрог байна” гэж хэлэхгүй.
Овоо босоод л байна,
албан тушаал нэмэгдээд л байна,
ард түмэн тойроод л түгжирч байна.
Түгжрэлд зогссон иргэн шатахуунд мөнгөө шатаана.
Төрийн түгжрэлд зогссон дарга татварын мөнгө шатаана.
Ялгаа нь ганцхан:
иргэн буруутай,
төр буруугүй.
Шийдэл нь зам засах биш,
чулуун овоо тойрохоо болих.
Албан тушаал нэмэх биш,
ёс суртахуун нэмэх.
Төр тэлэх тусам
ард түмний зам нарийсдаг юм шүү.