Батноров сумын ЕБС-ийн Номын сан

Батноров сумын ЕБС-ийн Номын сан “Ном бол ертөнцийг харах цонх юм”

1️⃣ УНШИХ БОЛ БҮХ ХИЧЭЭЛИЙН СУУРЬ ЧАДВАР ЮМ. Хүүхэд бодлогын нөхцөлийг уншина, даалгаврын зааврыг ойлгоно, багшийн өгсөн...
14/01/2026

1️⃣ УНШИХ БОЛ БҮХ ХИЧЭЭЛИЙН СУУРЬ ЧАДВАР ЮМ.

Хүүхэд бодлогын нөхцөлийг уншина, даалгаврын зааврыг ойлгоно, багшийн өгсөн бичгэн тайлбарыг задлана гэх мэт бүхий л үйл ажиллагаа уншихаас эхэлдэг.

👉 Унших чадвар сул бол математик, байгаль, нийгэм гээд аль ч хичээл дээр гацна.
👉 Унших чадвар сайжрахад “хичээл ойлгох” үйл явц шууд хурдан болж эхэлдэг.

2️⃣ Унших нь ойлгох + санах + холбох гэсэн ойлголтуудын нэгдэл байдаг.

📔Унших үед тархи дараах 3 том үйлдлийг зэрэг хийдэг. Үүнд:

1. Ойлгох (утга, гол санаа)

2. Санах (ажлын ой, урт хугацааны ой)

3. Холбох (өмнөх мэдлэгтэйгээ)

👉 Энэ 3 чадвар нь математикийн бодлого бодох
👉 байгалийн ухааны хичээл дээр шалтгаан–үр дагавар ойлгох
👉 нийгмийн ухаанд дүгнэлт хийх чадварыг бүгдийг нь сайжруулдаг.

3️⃣ Уншдаг хүүхэд асуултаас айхаа больдог бөгөөд хичээл дээр багш “Юу асууж байна вэ?” гэдгийг тодорхой ойлгоно. Буруу ойлгож хариулах нь багасна ингэснээр өөртөө итгэлтэй болдог.
👉 Итгэл нэмэгдэхэд:

Хичээл дээр гараа өргөдөг болно.
Өөрийн бодлоо илэрхийлнэ
Шалгалтын айдас багасна

📌 Хүүхэд уншиж сурна гэдэг нь зөвхөн ном унших биш, бүх хичээлийг ойлгож, сурч, олон чадвар нь зэрэг хөгжиж байна гэсэн үг.
#хуулбарлав

Ном уншсанаар таны амьдралд гарах 10 өөрчлөлт ✍️📚🎶
08/12/2025

Ном уншсанаар таны амьдралд гарах 10 өөрчлөлт ✍️📚🎶

Д.Данзанравжаагийн сургаалаас 👇1. Хүний мөс, хүмүүнлэгийн тухай • “Хүнийг хүн болгодог нь биеийн хүч бус, сэтгэлийн ариу...
08/12/2025

Д.Данзанравжаагийн сургаалаас 👇

1. Хүний мөс, хүмүүнлэгийн тухай
• “Хүнийг хүн болгодог нь биеийн хүч бус, сэтгэлийн ариун чанар.”
• “Өөрөө муу атлаа бусдыг сайн болгох гэвэл сүүдэр нар мэт зөрнө.”
• “Хүний амь нэг ч болов үнэтэй. Амийг хайрлах нь бурхныг хүндэлсэнтэй адил.”

2. Сайн үйл, буян
• “Өнөөдрийн хийсэн буян маргаашийн зовлонгоос хамгаална.”
• “Өчүүхэн тус ч гэсэн гэгээрлийн хаалгыг нээх том ачтай.”
• “Сэтгэлээсээ хийсэн буян усанд чулуу шидсэн мэт түвшин дэлгэрнэ.”

3. Амьдрал, ёс суртахууны тухай
• “Өнгө төдий ертөнцөд хууртагдваас амийн утга алдармуй.”
• “Сайн үг хэлэхэд мөнгө шаардагдахгүй, харин сэтгэлийг амирлуулна.”
• “Хөрөнгө эрдэнэсээс илүү оюуны гэрэл хүнийг аврана.”

4. Сэтгэл, ухаан
• “Сэтгэлийг зассанаар бүхнийг засна.”
• “Ухаангүй жаргал усгүй худаг мэт — хоосон.”
• “Бусдыг харахгүйгээс өмнө өөрийн сэтгэлийг шинж.”

5. Хайр ба энэрэл
• “Хайр гэдэг эзэмших бус, эрх чөлөөг нь хайрлах бөлгөө.”
• “Хүнийг хайрлах нь өөрийгөө таних ихний зам.”
• “Энэрэн нигүүлсэхүй бол хүний жинхэнэ эрхэм үнэт эрдэнэ.”

6. Ном, боловсрол
• “Ухаантай хүн номыг гэрэл мэт ашигладаг, мунхаг хүн номыг чимэг мэт хэрэглэдэг.”
• “Сурахыг хүссэн сэтгэлтэй байвал багш хаанаас ч олдоно.”

Догшин ноён хутагтын сургаал  "Сэтгэлийг амраагч" оршив 📚Ом сайн амгалан болтугайСэтгэлийг амраагч сонин сайхан, хуурмаг...
08/12/2025

Догшин ноён хутагтын сургаал "Сэтгэлийг амраагч" оршив 📚

Ом сайн амгалан болтугай
Сэтгэлийг амраагч сонин сайхан, хуурмаггүй итгэлт гурван эрдэнийг дурдсугай би. Түүний сүүлд янагласан нөхөр чамдаа сануулан захих минь болбоос:

Нарны гэрэл хурц болоход
Үүлгүй бол нэн сайн
Насны багад эрдэм сурахад
Залхуугүй бол даан сайн.

Ном үгүй хувраг
Гэзэг үгүйгээс бас юу вэ.
Номой зантай хүн
Хождохоос бус юу вэ
Ноорсон хадаг бэлэгт явдаггүй
Ноён үгүй албат цуугиан тасардаггүй.

Арван хоёр цагийн улирал
Дан дандаа халуунтай, хүйтэнтэй
Аж төрөх хүмүүний явдал
Дан дандаа маягтай, жамтай.
Үзэл, явдал, санаа таарвал ганц хүн ч бол нөхөр
Үг үгээ эс дагавал олон хүн ч бол дайсан

Морь унах хүнд жолоо хэрэгтэй
Бичиг эрдэм сурах хүнд хичээнгүй самбаа хэрэгтэй
Урт мод огтлох хүнд хөрөө нөхөр болох
Улс олонтой ханилах хүнд сэрэмж нөхөр болох

Саруул тал байвч шавры нь мэдээрэй
Сайхан янаг байвч санаагий нь таниарай гэжээ.
Элгэн уул байвч гуу жалгыг мэдэлгүй бүү давхиарай
Янаг амраг байвч итгэлий нь ололгүй үг бүү хэл

Унасан морь гижгээ хүрвэл эс үргэвч өшиглөх
Удаан ханилсан нөхөр уураа хүрвэл эс ноцолдовч хэрэлдэх
Дайсан амраг алин ч болов
Үг цөөн, зан зөөлөн хэрэгтэй.

Дайсны дэргэд амаргаа битгий магт
Янагийнхаа дэргэд дайснаа бүү нуу

Ус хар ч бол сүүний өнгийг эс харлуулна
Сүү цагаан ч бол уснаас үл ялгарна
Ус ч сүүг арвитгана
Сүү ч усыг цагаан болгоно.

Алдартай хулгайчийг явбал шөнө байтугай өдөр ч бол хардана
Атаач хүнийг мэдвэл муухай байтугай сайхан загнавч үл үнэмшинэ
Эв тангараг сайн тийм хоёр хүн
Хөгшин залуу хоёр боловч ханилж болно
Хөгшин нь залуудаа санаагаа үл харамлана
Залуу нь хөгшиндөө аль бүрийг үл нууна.

Мэргэн мунхаг хоёр хүн ч бол ханилж болно
Мэргэн нь мунхагийнхаа урмыг тэжээж явсаар нөхөртэй ч болно
Мунхаг нь мэргэнийхээ тааллыг улам улмаар олж явсаар ухаантай ч болно.

Хоёр түшмэл эвтэй бол хааныг ч болов чадах
Хоёр хаан эвтэй болвол дайчин улс амгалан болно.
Хүн олон боловч үхэхээ мэдэх нь цөөн
Ухаантан олон боловч
Хойтоо санах нь бэрх

Нэг хүний ач үр байтугай
Ертөнц юугаа мөнхрөх вэ
Энэ насыг ямагт бодож
Хичнээн хэрэг бүтэх вэ
Үүрдийн их тусыг бодвол
Бурхан тэнгэрийн номыг хичээгээрэй
Муу хүү минь, чамдаа
Ертөнцийн хар хүний ёсыг
Голдож өгүүлэв би
Ертөнцийн сайн үйлс бүтэх болтугай!
Харш муу дайсан устах болтугай!
Өлзий хутаг орших болтугай!

Д.Равжаа "Яруу найргийн цоморлиг" 1992 он

"Өглөөний цайгаа ууж хэвшье"
04/12/2025

"Өглөөний цайгаа ууж хэвшье"

Гэгээн сайхан өглөөний мэндээ✨😍☀️
03/12/2025

Гэгээн сайхан өглөөний мэндээ✨😍☀️

ХҮҮХДҮҮД ЭЭ❗️‼️🈂️✅Өөрийгөө эрүүл байлгах өдөр бүрийн 8 дадал
03/12/2025

ХҮҮХДҮҮД ЭЭ❗️‼️
🈂️✅Өөрийгөө эрүүл байлгах өдөр бүрийн 8 дадал

🇲🇳 СОЁМБО Энэ бол төрийн бэлгэ тэмдэг. Соёмбоны хамгийн дээр нь байдаг гурван үзүүртэй  #ГАЛ бол өнгөрсөн, одоо, ирээдүй...
03/12/2025

🇲🇳 СОЁМБО

Энэ бол төрийн бэлгэ тэмдэг. Соёмбоны хамгийн дээр нь байдаг гурван үзүүртэй #ГАЛ бол өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагт балчир, идэр, төгс гурван үеэрээ үүрд мандахын утгатай болно. Энэ галыг монголчууд мандаж бадрахын утгаар хэрэглэдэг заншилтай холбоотой ажээ.

Түүний дотор байгаа хоёр бол мөнх тэнгэрийг төлөөлөн, эгнэгт батжин бэхжиж, энхэрч мөнхжихийн бэлгэдэл юм. Энэхүү гал, нар, сар гурав нийлээд монгол улс үүрд бадран мандах болтугай гэсэн утга хадгалжээ.

бол жад сумны гилбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг доош харуулсан нь улс ардын дайсныг дарна гэсэн далд утгатай.

Түүний доорх -тэй дүрс тэмдэг бол хуягны ялтсыг дүрсэлсэн шулуун шударга, бөх бат журамтай гэсэн утга хадгалжээ.

Түүний удаах #ДУГАРИГ нь ХОС ЗАГАС-ны дүрс болно. Загасыг монголчууд өдөр шөнийн цагт нүдээ аньдаггүй, үр төл ихтэй амьтан гэж сонор соргог, өнөр өтгөнийг дүрслэхдээ хэрэглэдэг заншилтай. Мөн энэ дүрс нь арга билиг буюу эр эм гэсэн утгатайн дээр улсын хүн ард нь эрэгтэй, эмэгтэй ялгалгүй цөм сонор сэрэмжтэй байж, өсөж үржин, улс орноо цэцэглүүл гэсэн утга агуулжээ.

Соёмбоны хоёр хажуугийн нь хэрмийг дүрсэлсэн тэмдэг бөгөөд энэ нь монголын бүх ард түмэн эх орныхоо төлөө эв сэтгэл нэгтэй бол төмөр хэрмээс ч бат бэх гэсэн утга санааг хадгалжээ.

Ийнхүү соёмбо тэмдэг нь Монголын ард түмэн "гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөд өтгөн явж, арга билгээ хослон төмөр хэрэм лугаа адил төр улсаа хамгаалъя" гэсэн гүн утгатай ажээ.

Эдүгээ соёмбо тэмдэг нь улсын сүлд хийгээд ардын цэргийн зарим тэмдэг, улс олон нийтийн чанартай чимэглэл мэтэд хэрэглэгдэн, төр улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүчний жавхланг илэрхийлэх болжээ.

Ихэрхэх сэтгэлийн буян эвдэрдэг.Талархах сэтгэлийн буян өсдөг.Ухамсаргүй үгээ олтговол гэмшил болдог.Улам сэрж хэлбэл цэ...
03/12/2025

Ихэрхэх сэтгэлийн буян эвдэрдэг.
Талархах сэтгэлийн буян өсдөг.
Ухамсаргүй үгээ олтговол гэмшил болдог.
Улам сэрж хэлбэл цэцэн болдог.

Олон эрдмийн нэрийг мэдсэнээр
Хамагт үл өргөгддөг.
Ганц бодь сэтгэлийг эс тасалбал
Ертөнцөд тахигддаг.

Өдөр шөнийн хэмжээг цаг мөчөөр ялгадаг.
Өөрийн хийсэн үйл хар, цагаанаар ялгардаг.
Тунгалаг талыг эвдэгч онхол цонхлын нэр.
Тунсаг буяныг эвдэгч омогт муу сэтгэл.

Их усанд онгоц бага ч болов тусална.
Их мөрд буян бага ч болов удирдана.
Дотоод сэтгэл зөв бол
Гадаад явдал ч зөв.

Нохой мэт тэнэн олз хүндлэл эрэгч олон бий.
Номын төлөө ганц өдөр ундаасахад тэсэх нь бэрх.
Маргааш, нөгөөдөр гэж хойшлуулагчид олон бий.
Магад ганцхан амьсгалаар нас өнгөрдгийг мэдэх нь бэрх.

Ахархан ертөнцийн үйлээр өдрийг элээж,
Авст үхдэл шиг нойроор шөнийг барсаар
Буянаас буруулж, буртагт дурлах нь
Хоёр хөлтэй адгуус мөн.

Сэтгэл хэмээгч баримтгүй боловч
Цаг бүр сэрэмж хэрэгтэй
Сэргэлэн ухаан тод боловч
Үргэлжид хичээнгүй хэрэгтэй.

Урьдын үйл үрийг энэ биеэсээ шинжил.
Хожмын алдаа, хонжоог сэтгэл үндсээсээ шинжил.
Одоо ямар буйг орчин тойрноосоо шинжил.

Өөрийн гурван цагийг өөрөө мэдэх увдис мөн.
Нойроос сэрэх цаггүй бол мунхрахын шинж.
Үйлээс сэрэмжлэх цаггүй бол цалгайрахын шинж.
Залхууг тэвчих цаггүй бол хождохын шинж.

Сэтгэлийг номхотгох цаггүй бол номгүйн шинж.
Урьд нь сэтгэлээ орчлонгийн зүүдэнд живүүлж явжээ.
Одоо төгс зэргийн гүн мөрийг бясалгавал таарна.

Урьд нь биеэ хэрэггүй үйлэнд зарцалжээ.
Одоо гэгээн хоосон бурханы биеийг ургуулбал таарна.
Урьд нь хэлээ дэмий ховсоргон үгэнд зориулжээ.
Одоо цуурай хоосон тарнийг бясалгавал таарна.

Олсон бүгдээ бодийн өглөгт зориулж,
Үйлдсэн бүгдээ тахилын оронд ерөөсүгэй.

Ноён хутагт Данзанравжаа
#АгнистынГэгээ

📢Хөгжлийн бэрхшээлийн талаар зөв ойлголт, зөв үг хэллэг👇💚Ашиглах хэллэг                      ❌Зайлсхийх хэллэг✅Хөгжлийн ...
03/12/2025

📢Хөгжлийн бэрхшээлийн талаар зөв ойлголт, зөв үг хэллэг👇
💚Ашиглах хэллэг ❌Зайлсхийх хэллэг
✅Хөгжлийн бэрхшээл ❌Эмгэг, гажиг, согог
✅Хөгжлийн бэрхшээлтэй хүн ❌Тахир дутуу хүн, тусгай хэрэгцээт хүн
✅Төрөлхийн хөгжлийн бэрхшээл ❌Төрөлхийн гажил
✅Харааны бэрхшээлтэй ❌сохор
✅Сонсголын бэрхшээлтэй ❌Хэлгүй, дүлий
✅Сэтгэцийн бэрхшээлтэй ❌Солиотой галзуу, сэтгэл мэдрэлийн өвчтэй
✅Оюуны бэрхшээлтэй ❌Оюуны хомсдолтой
✅Дауны хам шинж ❌Монголид синдром, дауны өвчин
✅Нэмэлт хэрэгцээ ❌Тусгай хэрэгцээ

Address

Khentii Batnorow Sum
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Батноров сумын ЕБС-ийн Номын сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category