20/09/2026
🎉🥰Эрүүл амттан
🌅 Өглөөг сахаргүй эхлүүлбэл бие тань илүү тогтвортой ажиллана
Өлөн дээрээ чихэрлэг кофе, жүүс, нарийн боов идэхэд сахар огцом өсөөд, удалгүй огцом унадаг. Тэгээд л 10–11 цаг гэхэд ядрах, дахин амттан хүсэх, төвлөрөл сулрах мэдрэмж төрнө.
Харин өглөөг уураг + эслэгтэй эхлүүлбэл:
✅ Өлсөх мэдрэмж багасна
✅ Эрч хүч удаан хадгалагдана
✅ Анхаарал төвлөрөл сайжирна
✅ Илүү их идэх хүсэл буурна
🥣 Зөв сонголт: бүхэл овьёос, өндөг, самар/үр, чихэргүй тараг, жимсийг уурагтай хамт.
Өглөөний хамгийн жижиг сонголт өдрийн бүх эрч хүчийг өөрчилдөг.
Маргааш өглөөг сахараар биш, шим тэжээлээр эхлээд үзээрэй.
🏠БУМАН Супермаркет