Монгол борц / Mongolian dried meat

Монгол борц / Mongolian dried meat Ямаа, Үхэр, Тэмээний борц жижиглэн болон бөөний худалд?

19/04/2026

Төмс тарьдаг хүмүүс давхар помидор тарьж болох нь ...

17/04/2026
08/12/2025

ХЯТАДУУД яагаад АДУУ, САРЛАГ, ЯМААНЫ махыг сорчлон авдаг вэ?

Монголчууд бид голдуу монгол үхэр хонины мах иддэг. Гэтэл Хятадууд манай адуу, сарлаг, ямааны махыг ихэвчлэн худалдаж авдаг. Өөрөөр хэлбэл урд хөршид зарагдаж байгаа махны ихэнх хэсгийг ийм төрлийн мах эзэлдэг.

Учир юу вэ?

Сарлагийн мах

Сарлаг гол төлөв уулын таг өндөрлөг хэсэгт бэлчээрлэн идээшилж, хамгийн сортой өвс ургамлыг иддэг. Үхрийн мах сэрүүн чанартай байдаг бол сарлагийн мах бүлээн чанартай байдаг. Сарлаг үхрийн маханд үл орлогдох амин хүчлийн хэмжээ харьцангуй их байдаг бөгөөд борцолсон махны зөвхөн 50 граммд оногдох уураг хүний бие махбодын хоногийн хэрэгцээг бүрэн хангаж чадах ажээ. Тосонд уусдаг амин дэмүүд сарлаг үхрийн маханд давуу байдаг байна.

Адууны мах

Адууны мах нь уургаар баялаг бөгөөд валин, фенилаланин, метеонин хүчил, цистин, аспаргин, серин, глютамин, тирозин хүчил зэрэг нь үхрийн маханд байдаг хэмжээнээс илүү байдгийг судалгаагаар нотолжээ. Адууны мах маш төгс чанартай уургийн нэгдэлд тооцогдоно. Мөн глютамины хүчил, альбумин, глобулин, миогены бүлэг уураг их байдаг учраас махны шимт чанар, шингэц сайн байдаг байна. Иймээс адууны мах шувуу, загасны махтай их ойролцоо түргэн шингэдэг тэжээллэг чанартай учраас түүнийг дүн өвлийн хүйтэнд хэрэглэдэг уламжлалтай байжээ.

Ямааны мах

Ямааны мах сэрүүн чанартай, төлгөн хонины мах шингэц, зохимж сайтай гэж үздэг байсан тул дулааны улиралд өөр төрлийн малын махыг бараг хэрэглэдэггүй байжээ. Ямааны махны уураг хялбар шингэдэг, хүний бие махбодоос шингэнийг хөөх өвөрмөц бүтэцтэй, өөх нь өндөр молекулт, ханасан хүчлүүдээс бүрддэг, царцамтгай учраас түүнийг зөвхөн дулааны улиралд хэрэглэх нь илүү тохиромжтой юм. Ямаа зуны эхэн сард цэцэг дэлгэрсэн үед түүгээр хооллож дээд ургамлын биологийн идэвхт бүх бодисыг биедээ шингээдэг тул эмчилгээ сувилгааны чанартай байдаг. Монголчууд “яргуй идсэн ямааны шөл” хэмээн ярьдаг нь ийм учиртай билээ.

Бид хамгийн шим шүлттэй бэлчээрийн малын махаа худалдаад элдэв зохиомол тэжээл, өсөлтийн даавар, янз бүрийн химийн бордоо, нэмэлт бүтээгдэхүүнээр бордсон гахай тахиа худалдаж авдаг. Буянт малын махаа гаргаад буруу буртагтай мах импортлодог.

28/08/2025

Address

Ulan Bator
976

Telephone

+97698020219

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол борц / Mongolian dried meat posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монгол борц / Mongolian dried meat:

Share