16/04/2026
Монголд ажил хийхэд хамгийн тухгүй хэцүү санагддаг зүйл насыг чухалчилдаг нь маш тэнэг санагддаг. Монголд хэн илүү чадвартай биш хэн нь илүү хөгшин байна тэр нь илүү гэх хандлага маш их байдаг.
Тиймээ би маш залуу байгаа. Хэтэрхий залуудаад байгаа насаа одоо яалтай билээ дээ.
Одоогоор 100% төгсөрсөн лаг мундаг гэж бол хэлэхгүй ээ. Гэхдээ салбартаа хөл тавьсан 7жилд асар их суралцаж, хөгжиж чадваржсан гэж боддог. Ганцаарчилсан сургалт авах үед бүр их мэдрэгдсэн. Надаар заалгаж, над дээр дадлага хийж байж л чи жоохон байна энэ ийм биш тийм биш энийг ингэхгүй тэгэхгүй чаддаггүй чадах шаардлагагүй гээд бараг загнаад өөрийнхөөрөө зүтгээд байдаг. Эгч нь 10 жил хийхдээ ингээд сурчихсан, тэгээд хийчихнэ гэх мэт. Ийм байдлаас болоод одоо бүр огт сургалт авдаггүй. Ажил дээр ч гэсэн орж ирээд чам дээр хийлгэхгүй тэр эгч дээр хийлгэчих үү гээд асуух ч үеүд байдаг🤣. Одоо бол тэгэхээр бүр амар санагддаг. Өөр улсад бол эсэргээрээ чадвартай л бол нас хамаагүй эрэмбэлэгддэг. Сүүлийн үед бүр чи юм уу, Халиунаа нь өөрөө хийхгүй юм уу гээд асуугаад байхаар чинь аргагүйн эрхэнд өөрийнхөө зургийг тавьж байнашүү😂😂